Татварыг чангатгаж, тамхины хэрэглээг хумья
10 ч хүрээгүй гэмээр бага насны хүүхдүүд электрон тамхи (вэйп) татах нь цочирдом зүйл байхаа больсон нь харамсалтай. Охид, эмэгтэйчүүд, хүүхэд залуусын “гангараа” нь вэйп болжээ. Гудамж, талбай, нийтийн тээвэр, сургууль, ажлын байрандаа хүртэл татдаг нь нууц биш. Вэйпийг анх 2003 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд тамхинаас гарахыг хүсэж буй хүмүүст зориулсан гэдэг. Гэвч энэ нь маш том төөрөгдөл үүсгээд байна. Дэлхий дахинд жилд найман сая гаруй хүн тамхины хэрэглээ болон дам тамхидалтын улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын олонхыг хөгжиж буй улсын хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг гэх судалгааг ДЭМБ-ын “Дэлхийн тамхины эпидемийн тайлан 2019”-д дурджээ
2024-08-14
Манай улсад 4083 нэр, төрлийн эм бүртгэлтэй байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вонтой өнгөрсөн долоо хоногт уулзсан билээ. Тэрбээр тус улсын томоохон эм үйлдвэрлэгчидтэй харилцаа холбоо тогтоож, шууд худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. БНСУ нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай улс орны нэг. Түүнчлэн монгол иргэд БНСУ-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахтай холбоотой үүсдэг чирэгдэл, хүндрэлийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх төдийгүй эмийн импортыг зохицуулах зорилгоор тус улсад Эрүүл мэндийн төлөөлөгчийн газрыг ажиллуулах саналтай буйгаа Элчин сайдад уламжилсан юм
2024-08-13
Давхар “халаас”-тай хувийн эмнэлгүүдэд хяналт хэрэгтэй байна
Компьютер томографи, MRI, дурангийн ажиллавар зэрэг өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай хүмүүс хаана хандах учраа олохгүй мухардалд хүрэх нь бий. Ямар оношийг нь тодруулахаар, яагаад энэ шинжилгээг хийлгэ гэснийг ч сайн ухаж ойлгоогүй байх нь цөөнгүй. Учир нь энэ төрлийн үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагууд зайлшгүй шаардлагатай тохиолдолд л үзүүлдэг учир иргэд төдийлөн мэддэггүй. Тодруулбал, компьютер томографи (КТ) гэдэг нь тусгай зориулалтын рентген туяагаартөрөл бүрийн өнцгөөс хүний биеийг нэвтэлсэн цацрагийг цахим тоолуурын тусламжтайгаар зураг болгон хувиргах шинжилгээний арга юм.
2024-08-12
Скүүтер, цахилгаан дугуйнаас унаж бэртсэн 178 хүн ГССҮТ-д хандсан байна
Сүүлийн жилүүдэд скүүтер, суррон, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. 2022 онд 96, 2023 онд 229 хүн дээрх тээврийн хэрэгслээс унаж, гэмтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Харин энэ оны эхний долоон сард Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт ийм 178 тохиолдол бүртгэгдсэн байна. Хүүхэд, залуусын дунд скүүтер, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн болон хэвлийн эдийн гэмтэл залуусын дунд зонхилон тохиолдож буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулав
2024-08-12
Дүрэмгүй мэт дөргүй зүтгэснээс зам дээр амь тавьж байна
Базсан цаас мэт болсон төмрийн сэг, зам дээр энд тэндгүй тарж бутарсан машины эд анги, гэмтэж бэртсэн хүмүүс гээд нүд халтирам дүр зураг орон нутгийн замд бишгүй тааралддаг. “Хүний л амь бүү эрсдээсэй” хэмээн залбираад өнгөрөх нь бий. Гэвч харамсалтай нь, хүний амь эндсэн, ноцтой ослуудын ихэнх нь орон нутгийн замд гардгийг Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-ныхан хэлж байна. Тодруулбал, энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн 13 757 осол ТЦА-нд бүртгэгджээ.
2024-08-09
“Дуураймал”-д шахагдсан үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцаснууд
Сурагчид өдөр бүр нэг ижил хувцас өмсөх нь хүүхдийн тэгш эрхийн мэдрэмжийг нэмэгдүүлж, сургуулийн орчинд амьдралын ялгаатай байдал үүсгэхгүй, өмссөн зүүснээрээ өрсөлдөхгүй, нэгнээ шоглох, доромжлох үйлдэл буурна гэж үздэг. Манай улс 2011 онд “MNS6232:2011 сурагчийн дүрэмт хувцасны хагас ноосон даавуу. Техникийн шаардлага” гэх стандартыг баталсан юм. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2013 онд Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг баталсан билээ
2024-08-06
Сэтгэл зүйн үйлчилгээг дохионы хэлээр үзүүлж эхэлжээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд өдрөөр болон хэвтэн эмчлүүлж буй сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Тодруулбал, тус төвийн хоёр сэтгэл зүйч хүүхдүүдтэй дохионы хэлээр харилцаж буй аж. Мөн сонсголын бэрхшээлтэй эцэг, эх, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө өгөх боломжтой гэнэ
2024-08-01
Ноцтой ослын 70 орчим хувь нь орон нутгийн замд гарч байна
Манай улсад зам, тээврийн ослоор жилд 500 гаруй хүн нас барж байна. Урин дулааны улиралд зам, тээврийн осол эрс нэмэгддэг бөгөөд сүүлийн үед ноцтой осол цөөнгүй гарсныг Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас мэдээлэв. Уржигдар гэхэд Дархан-Уулаас Орхон аймаг орох замд ноцтой осол гарч, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, улсын начин Ө.Батзул Орхон аймгийн наадамд оролцохоор бүртгүүлэх гэж яваад зам, тээврийн осолд өртөж амиа алдсан юм. Хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Сум дундын цагдаагийн газарт шалгаж буй бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа аж.
2024-08-01
Г.ГАНХУЯГ: Урьдчилан сэргийлэх үзлэгээр 650 мянга гаруй хүнд хоол боловсруулах тогтолцооны өвчин илэрсэн
Улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээг үргэлжлүүлж буй. 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрт илрүүлэгт энэ сарын 24-ний байдлаар 1 468 146 хүн хамрагджээ. Үүнээс 1 174 797 хүнд ямар нэгэн өвчний сэжигтэй тохиолдол илэрсэн байна. Тэдний 59.8 хувь нь эмэгтэйчүүд аж. Эрт илрүүлгийн явц, үр дүнгийн талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягтай ярилцлаа.
2024-07-31
“Боловсролгүй” иргэд эрүүл мэндээрээ дэнчин тавьж байна
Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлтүүд ямар түвшинд байгаа бол. Нийслэл, орон нутагт хүн амыг өвчлөлд хүргэж буй эрсдэл юу вэ, бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой юу. Эдгээр асуултад хариулт олохын тулд эхлээд статистик мэдээллийг харах хэрэгтэй. Гэтэл манай улсад статистик мэдээллийн нэгдсэн сан алга. Төрийн байгууллагуудын өгч буй тоон мэдээлэл нь хоорондоо зөрдөг. Монгол Улсын Засгийн газар болон судлаач, эрдэмтэд, олон нийтэд бодитой, нэгдсэн мэдээлэл ус, агаар шиг дутагдаж байна
2024-07-30
Дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон иргэд гудамжинд гарахдаа тулжээ
Аймшигт дэлбэрэлтийн улмаас орон гэргүй болсон иргэд түрээсийн байранд толгой хоргодож байгаа. Гэтэл тэд эхнээсээ түрээсийн байрнаас хөөгдөж, очих газаргүй болсон байна. Одоогоос зургаан сарын өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин БХЯ-ны эзэмшлийн жийптэй шүргэлцсэнээс дэлбэрч, ихээхэн хэмжээний гал гарсан.
2024-07-25
Төр засаг“төөрсөн” үрсээ тойлно уу
Монгол Улсад энэ оны байдлаар хагас өнчин 36 363 хүүхэд бий гэж Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос мэдээлсэн. Харин бүтэн өнчин 2911 хүүхэд бүртгэлтэй байна. Тэдний 2707 нь албан ёсоор хэний хамгаалалтад байгаа нь тодорхойгүй, төрийн хараа хяналтаас гадуур амьдарч буйг тус комиссын гишүүн Ж.Хунан хэлсэн юм. Монгол Улсын иргэн, ганц хүүхэд ч төрийн хараа хяналтгүй, хэн нэгний асрамж, халамжаас гадуур амьдрах ёсгүй. Гэтэл эдгээр хүүхэд хөсөр хаягджээ. Харамсалтай нь, өдрөөс өдөрт тэдний эгнээ тэлсээр
2024-07-24
П.БАТСҮХ: Хөхийг бүхэлд нь биш, зөвхөн хавдартай хэсгийг авахыг хичээдэг
2050 онд дэлхийн хэмжээнд хорт хавдрын 35 сая тохиолдол бүртгэгдэх тооцооллыг ДЭМБ-ын Хавдар судлалын олон улсын агентлагаас гаргасан билээ. Өөрөөр хэлбэл, 2022 онд дэлхийд хорт хавдрын 20 сая гаруй шинэ тохиолдол оношлогдож байсан бол 26 жилийн дараа гэхэд энэ үзүүлэлт 77 хувиар өсөх нь. Үүнд архи, тамхины хэрэглээ, таргалалт, агаарын бохирдол голлон нөлөөлнө гэж судлаачид үзэж буй. Дэлхий дахинд уушги, хөх, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдар тэргүүлдэг
2024-07-22
Дугуйчдын эмгэнэл буюу дуусдаггүй зам
Дугуйгаа жийгээд инээмсэглэн явдаг байсан сэтгүүлч залуу хэдхэн хоногийн өмнө согтуу жолоочид дайруулж, амиа алдлаа. Хэрэв түүний амьдардаг Толгойт дугуйн замтай, осол гаргасан жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй бол гэдэг харуусал сэтгэл хөндүүрлүүлнэ. Гарцаар яваа хүнийг, дугуйтай иргэнийг, скүүтер, мопедтой хүүхдүүдийг эрүүл ухаанаа алдсан этгээд дайрч хөнөөдөг аймшигтай нийгэмд бид амьдарч байна. Дайн дажингүй улс гэхэд итгэмээргүй олон иргэнээ ослын улмаас алдаж буй нь харамсалтай
2024-07-19
Элсэлтийн шалгалтын агуулгыг эргэн харах шалтгаан
Энэ жилийн элсэлтийн шалгалт УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн сүр дуулиан, залгуулаад Үндэсний их баяр наадмын хөл хөөрт дарагдаж, чимээгүйхэн болж өнгөрлөө. Орон даяар нийт 36 701 хүүхэд хүссэн сургуульдаа, сонгосон мэргэжлээ эзэмшихийн төлөө өрсөлдсөн билээ. Гэвч шалгалтын үр дүн тааруу гарав. Ялангуяа математик, химийн хичээлд хүүхдүүд хамгийн бага оноо авсан байна. Тодруулбал, математикийн шалгалтад оролцогчид 100 онооноос 24.3, химийн хичээлээр 25.3-ыг авсан нь 50 хувьд ч хүрэхгүй үзүүлэлт юм
2024-07-18
Зарим замыг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг хязгаарлах нь
Дулааны шугамыг засаж, шинэчилж буйтай холбоотойгоор зарим байршилд авто замын хөдөлгөөнийг хаахаар болжээ. Тухайлбал, Баянгол дүүргийн 28 дугаар хороо, 25 дугаар эмийн сангийн уулзварын дулааны шугамыг өргөтгөж буй юм. Энэ хүрээнд өчигдөр шөнөөс эхлэн нөгөөдрийн08.00 цаг хүртэл эл уулзварыг хэсэгчлэн хаах гэнэ. Мөн тус дүүргийн IV хороо, Х хорооллын уулзварын дулааны шугамыг өргөтгөх бөгөөд энэ сарын 20-ны 08.00 цаг хүртэл хөдөлгөөнийг хязгаарлах аж. Түүнчлэн Чингэлтэй дүүрэг, Баруун дөрвөн замын зүүн талд зорчих хэсгийн голд дулааны шугам өргөтгөж, энэ сарын 23 хүртэл замыг хэсэгчлэн хаахаар болжээ
2024-07-17
ГССҮТ-өөр үйлчлүүлсэн иргэдийн 42 хувь нь хүүхэд
Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасгаас энэ оны эхний зургаан сард 87 596 хүн тусламж, үйлчилгээ авсан байна. Тэдний 42 хувь буюу 36 765 нь 0-18 насныхан. Тодруулбал, 0-5 насны 11 741, 6-13 насны 15 546, 14-18 насны 9478 хүүхэд үйлчлүүлжээ. Зуны саруудад хүүхэд осол, гэмтэлд өртөх тохиолдол эрс нэмэгддэг. Тухайлбал, өндрөөс унах, ахуйн хүрээний осол, нохой, муурт хазуулах, тоглоомын талбайд бэртэж гэмтэх, мориноос унах зэрэг шалтгаанаар эмнэлэгт хандаж байна
2024-07-17
Дунд гол “амьдрах”, эсэхийг хүлээх л үлдсэн үү
Дунд голын бургасыг зөөж, лаг шаврыг нь цэвэрлэх ажлыг өнгөрсөн сарын сүүлчээр эхлүүлсэн. Ингэхдээ голын экосистемийг алдагдуулахгүй гэж холбогдох албаныхан хэлж байв. Харамсалтай нь, Дунд голын бургасыг сугалж хаяснаар ус нь бохирдож, усны шувууд дайжиж, ямар ч урсацгүй, шалбааг болжээ. Үерээс хамгаалах нэрээр голын бургасыг тайрч, лаг шавар болгосонд иргэд ихээхэн бухимдаж, цахим орчинд эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
2024-07-17
Агаарын бохирдол элэгний хорт хавдарт гений мутац үүсгэж буйг судлаачид баталжээ
Монгол Улс элэгний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Нийт хавдрын өвчлөлийн 33.2 хувийг элэгний хорт хавдар эзэлдэг. Монголд яагаад элэгний хорт хавдрын тохиолдол ийм өндөр байна вэ. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлийн талаарх судалгааг дэлхийн олон орны судлаач судалж, үр дүнг нь хуваалцсан юм. Тодруулбал, АНУ, Испани, Сингапур, Франц улсын 14 байгууллага, тэр дундаа генетикийн судалгааны төвийн эрдэмтэд, мөн Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн судлаачид элэгний эсийн хавдар юунаас үүсэж байна гэсэн суурь судалгаа хийжээ.
2024-07-09