Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Болортуяа

 Томуугийн вакцинд 45 мянга гаруй иргэнийг хамруулжээ

Нийслэлд өнгөрсөн сарын 26-наас эхлүүлсэн томуугийн дархлаажуулалтад 45 мянга гаруй иргэнийг хамруулжээ. Зорилтот бүлэг буюу зургаан сараас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зорьж буй бөгөөд энэ насныхан томуугаар түлхүү өвчилж, эмнэлэгт хэвтэх тохиолдол их байдаг. Нийслэлийн хэмжээнд 180 180 хүн тун вакцин хийхээр төлөвлөсөн аж.
2024-09-09

 Монголд зөвхөн бордюрын стандарт л гэж бий

“Хүчин төгөлдөр мөрдөж буй стандартын шаардлагын дагуу замын хашлага (бордюр)-ыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бордюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто зам барина” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн бямба гарагт авто замын засварын компаниудын удирдлагатай уулзах үеэрээ ингэж тайлбарласан билээ. Нийслэлийнхний энэ намрын тренд үг нь “Ваав, бордюр” болоод буй.
2024-09-09

 Цэцэрлэг хүүхдийг хөгжүүлэх бус, агуулах байр болсон уу

 Цэцэрлэг хүүхдийг хөгжүүлэх бус, агуулах байр болсон уу
2024-09-06

Цахим сургуулиас 10 мянга орчим хичээл судлах боломжтой

Монголын анхны цахим сургууль болох Medle.mn үндэсний платформд 1-12 дугаар ангийн 19 судлагдахууны 10 532 ээлжит хичээлийг байршуулжээ. Цахим хичээлийг сургалтын төлөвлөгөөний цагт нийцүүлэн боловсруулж, хэрэглэгчид хүргэж буй аж. Хаанаас ч хүссэн цагтаа тус цахим сургуулийн хичээлээс сонгон судалж, бие даан суралцах, төрөл бүрийн дасгал, даалгавар гүйцэтгэж өөрийгөө сорих, хичээлийн хоцрогдлоо арилгах боломж олгодог юм.
2024-09-05

Ирэх сард олон жилийн дунджаас хүйтэн байх нь

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Ирэх сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Мөн зүүн өмнөд хэсэгт олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Харин арваннэгдүгээр сард агаарын температур нийт нутгаар дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх гэнэ.
2024-09-05

А.МӨНХСАЙХАН: Нийслэлд жилд дунджаар 1000 орчим удаа газар хөдөлдөг

Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн хуралдаан өнгөрсөн баасан гарагт болсон юм. Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын үндэсний мэдээллийн төвийн эрхлэгч, доктор А.Мөнхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
2024-09-04

Л.ОДГЭРЭЛ: Бодлогоор дэмжиж, хөрөнгө зарж, хамтын хүчээр олимпын медаль хүртдэг

Л.ОДГЭРЭЛ: Бодлогоор дэмжиж, хөрөнгө зарж, хамтын хүчээр олимпын медаль хүртдэг
2024-09-04

Нэгдүгээр ангийн сурагчдыг сургуульд бэлтгэгдсэн, эсэхийг үнэлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний арга зүй” сэдэвт цахим сургалтыг өнгөрсөн сарын 28, 29-нд зохион байгуулжээ.
2024-09-02

Элсэлтийн шалгалт чангарч, дээд боловсролын босго өндөрсөнө

-2026 оноос сурагчид суралцах чадварын шалгалт заавалөгдөг болох нь-
2024-08-30

П.ОДГЭРЭЛ: Үндэсний эрх зүйн тогтолцоонд гажиг үүссэн, засахын тулд хуулиудыг шинэчлэх шаардлагатай

Монгол Улс сүүлийн таван жилд авлигын үзүүлэлтээр 180 орноос 121-т бичигдэж, 15 байраар ухарсан. Ардчиллын үзүүлэлтээр 179 орноос 81 дүгээрт бичигдэж, 24 байраар ухраад байна.
2024-08-28

Сургуулийн удирдлага, багш нарын 20 хүртэлх хувийг сэлгэн ажиллуулна

Боловсролын сайдын шуурхай хуралдаан өчигдөр болж, цаг үеийн асуудлыг хэлэлцлээ. Сургалтын чанарыг сайжруулах, сайн туршлагыг дэлгэрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих зорилгоор, Боловсролын ерөнхий хуульд заасны дагуу Багш, удирдах ажилтныг шилжүүлэн ажиллуулах журмын төслийг боловсруулж буй юм.
2024-08-27

Сургуулиуд сурагчдаа ус уух, бие засах нөхцөлөөр хангана уу

Сурагчдын сургуульдаа “аж төрдөг” цаг тун удахгүй ирэх нь. Анги танхим, номын сан, спорт зааланд хүүхдүүд бужигналдаж, өдөрт дунджаар найман цагийг сургуульдаа өнгөрүүлдэг билээ. Энэ хугацаанд хүүхдүүд шингэнээ хангалттай нөхөж, хооллож, хүссэн цагтаа бие засаж чаддаг уу.
2024-08-26

Хуулиар хамгаалсан ч нийтэд нээлттэй хувийн нууц

Манай улсад тухайн хүний мэдээллийг өөр зорилгоор ашигласан, дамжуулсан зэрэг тохиолдолд дунджаар таван сая орчим төгрөгөөр торгох жишээтэй. Үүнийг томоохон компаниуд төлөхөд асуудалгүй. Тиймээс хүний хувийн нууцад тоомжиргүй ханддаг.
2024-08-23

Амьсгалын замын өвчнөөр 400 орчим хүүхэд  хэвтэн эмчлүүлж байна

Амьсгалын замын өвчнөөр 400 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2024-08-22

Хэрэгцээ өндөр ч хүртээмжгүй цахим хичээл

Боловсролын сайд анхны тушаалаараа хичээлийн жилийн бүтцийг өөрчилж баталсан билээ. 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид бие даалт, цахим сургалт, амралт гэсэн бүтэцтэйгээр хичээллэх юм. Өөрөөр хэлбэл, бие даалт, цахим сургалтыг шинээр оруулж ирснээрээ онцлогтой. Гэхдээ зөвхөн ахлах буюу 10-12 дугаар ангийн сурагчдыг долоо хоног цахимаар хичээллүүлэх юм.
2024-08-21

 Баян-Өлгий аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүүхэд улаан бурхнаар өвчлөв

Манай улсад улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол өнгөрсөн сарын 30-нд бүртгэгдсэн. Казахстанаас Улаанбаатар хотод ирсэн нэгэн иргэнээс уг өвчин илэрсэн юм. Улмаар дөрвөн хүн өвчилж, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн билээ. Тэгвэл уг өвчний сэжигтэй тохиолдол уржигдар Баян- Өлгий аймагт бүртгэгдэж, лабораторийн шинжилгээ хийхэд улаан бурхан болох нь батлагджээ.
2024-08-21

Багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний улсын дундаж 77 хувьтай гарчээ

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-нд улс орон даяар зохион байгуулсан билээ. Уг гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр танилцууллаа.
2024-08-20

Б.ХИШИГЖАРГАЛ: Гуравдугаар шатлалын эмнэлгүүд судалгааны хүрээлэнтэй болсноор хурдацтай хөгжинө

Б.ХИШИГЖАРГАЛ: Гуравдугаар шатлалын эмнэлгүүд судалгааны хүрээлэнтэй болсноор хурдацтай хөгжинө
2024-08-19

Улаан бурхны эрсдэл нийслэлд өндөр байна

Манай улсад улаан бурхан өвчний эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш хагас сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дөрвөн хүн өвчилж, 700 гаруй иргэнийг ойрын хавьтлаар тогтоон тусгаарласан юм. Харин...
2024-08-17

Хэчнээн хүн гэмтвэл скүүтер, сурроныг журамлах юм бэ

Хэчнээн хүн гэмтвэл скүүтер, сурроныг журамлах юм бэ
2024-08-16