Нийслэлд цахилгаан хязгаарлаж эхлэв
Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын 14-ний 19.00 цагийн орчимд Хан-Уул дүүргийн зарим байршилд цахилгаан тасарч, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд 2-4 цаг гаруйн хугацаанд хэрэглээгээ хязгаарлуулжээ.
2024-10-16
50 519 хүүхдийг хүнсний талонд хамруулж байна
Манай улсын нийт хүн амын 38.8 хувь нь буюу 1 360 055 нь 0-18 насны хүүхэд. Эцэг, эх, асран хамгаалагч нарын амьжиргааны түвшнээс хамааран гурван хүүхэд тутмын нэг нь ядууралд олон янзаар өртөж буй гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ.
2024-10-15
Зүүн аймагт гарсан хээрийн түймэрт 42 мянган га талбай өртжээ
Намрын хуурайшилт эрчимжиж, түймрийн эрсдэл нэмэгдсэнийг байгаль орчны болон онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлж буй энэ цаг үед их хэмжээний талбайг хамарсан гамшигт үзэгдэл зүүн аймгуудад шил шилээ даран гарсаар байгааг холбогдох газруудаас мэдээллээ.
2024-10-15
Урамшуулалт аяны эхний эзэд тодорлоо
ХААН Банкнаас үнэнч харилцагчдынхаа тууштай хэрэглээг дэмжих зорилгоор 2024 оны 8-р сард 2 төрлийн урамшуулалт аяныг зарласан билээ. Тэгвэл эдгээр урамшуулалт аяны эхний эздийг өнгөрөгч долоо хоногийн пүрэв гараг буюу 2024 оны 10-р сарын 10-ны өдөр ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан шалгарууллаа.
2024-10-14
АНУ-ын "United airlines" Токиогоос Улаанбаатар руу нислэг үйлдэхээ зарлалаа
АНУ-ын "United airlines" компани ирэх 2025 онд нэмэлтээр найман чиглэлд нислэг үйлдэх болсноо өчигдөр буюу 2024.10.10-нд зарласан байна. Тодруулбал, энэхүү найман чиглэлд Монгол Улс орсон бөгөөд "United airlines" компани анх удаа Токио хотоос Улаанбаатар хот руу ирэх оны 5 дугаар сарын 1-ээс нислэг үйлдэхээр болжээ.
2024-10-13
Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгаар цасан шуургатай
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд : 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, 14-нд ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
2024-10-13
Лондонг зорьж, хөлбөмбөгийн хөтөлбөрт хамрагдах 11 хүүхдийн нэрс тодорлоо
Английн алдарт “Фулхэм” клубын сургалт гурав хоног үргэлжилснээр өнөөдөр хаалтаа хийж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Go Mongolia” төслийн хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалтаас шилдэг 11 хүүхдийг өнөөдөр шалгаруулж байна. Тэднийг тун удахгүй Лондон хотноо “Фулхэм” клубээс бэлдсэн хөтөлбөрт хамруулах аз завшаантай үйл явдал хүлээж буй.
2024-10-12
“Халагдах цэргийн вальс” цэнгүүн боллоо
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс удахгүй халагдах дайчдадаа зориулж “Халагдах цэргийн вальс” цэнгүүнийг зохион байгууллаа.
2024-10-11
Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутаг, 1.102.278 нь нийслэлийнх
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор 7:00 цагт эхэллээ. Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй 2.246.164 иргэн өнөөдөр саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогч юм.
2024-10-11
84 сая мод ургуулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн санаачлан өрнүүлэх зарлиг гаргаснаас хойш гурван жил өнгөрч байна. Уг хөдөлгөөний явц, үр дүнгийн талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар өчигдөр мэдээлэл өглөө.
2024-10-10
Ургацынхаа 80 гаруй хувийг хураажээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр ургац хураалтын ажил улсын хэмжээнд 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Энэ онд улсын хэмжээнд нийт 349.6 мянган га талбайд үр тариа тарьжээ.
2024-10-10
“BHC knights”, “Дархан юнайтед” багийнхан салхи хагална
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолт “UG аrena”-д амралтын өдөр эхэлнэ. Энэ удаа эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан баг өрсөлдөх нь. Эл улиралд багийн тоглогчид аялан тоглолт анх удаа хийхээрээ онцлогтой. Тухайлбал, Дархан-Уул аймгаар овоглосон “Дархан юнайтед” багийнхан нутагтаа улирлын тоглолтыг хүлээн авах юм.
2024-10-10