“Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварыг гурван эгнээтэй болгоно
2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар нь 6.5 метрийн өргөн хоёр эгнээ бүхий авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгээгүй бөгөөд уулзвар орчимд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн хоёр метрийн өргөн дугуйн зам, 1.5 метр өргөн явган хүний зам хийх юм.
2024-08-31
"Шинэ үе продакшн"-ы жүжигчин СТА Э.Батхүү хуримаа хийнэ
Намрын сар дундаа орж, хурим найрын урилга хол ойрд илгээгдэж буй энэ өдрүүдэд олны танил нэгэн эрхмийн хуримын зар олны анхаарлыг татаад эхэлжээ. Саяхан сүр дулиантай нижгэр сайхан хуримласан СТА жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын дараа хэний хурим болох нь гэсэн асуултын хариулт нь "Шинэ үе продакшн"-ы жүжигчин СТА Энхтайваны Батхүү гэнэ.
2024-08-31
Маргааш төв болон говийн аймгуудаар аадартай
Өнөө шөнө Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-08-30
Монгол хэлний түвшин тогтоох “TOMFL”, “ToPMON” шалгалт авдаг
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс “TOMFL”, МУБИС-иас “ToPMON” гэсэн хоёр төрлийн шалгалтыг гадаад иргэний монгол хэлний түвшинг тогтоох хүрээнд зохион байгуулдаг. Уг хоёр шалгалтыг өгснөөр гадаад иргэд Монгол Улсын их, дээд сургуульд элсэн суралцах, ажил хөдөлмөр эрхлэх боломжтой байдаг.
2024-08-29
С.Гандэлгэр: Гэрийнхний таагүй харилцаанаас үүдэн хүүхэд эмтэрдэг, эвдэрдэг
Боловсролын тэргүүлэх зэрэгтэй багш С.Гандэлгэртэй ярилцлаа. Тэрбээр боловсролын байгууллагад 40 шахам жил ажиллаж, өнөөдөр ч олон сайхан шавь нар дундаа жаргаж яваа нэгэн. Өдгөө ES4 боловсролын төвд урилгаар багшилж, уламжлалт сэтгэлгээний онцлогийг орчин цагийн мэдрэмжтэй хослуулан сурагчдад эх хэл, монгол бичгийн хичээл зааж буй.
2024-08-29
Богдхан ууланд аялж, алхахыг хориглолоо
Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд мэргэжлийн байгууллагуудын хийсэн ойн хортон хөнөөлтийн судалгааг үндэслэн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаад Хортон шавьж устгалын бактерын бэлдмэл цацах ажлыг /онгоц/-оор хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.
2024-08-29
Есдүгээр сарын 1,2-нд бороотой
Өнөө шөнө болон маргааш өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-08-29
Хувийн болон улсын сургуулийн нийт 215 сургуулийн автобус сурагчдад үйлчилнэ
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Харин хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус нийт 215 автобус сурагчдад үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
2024-08-28