Х.Арита: Төр эхийн хэвлийн боловсролыг бодлогоор дэмжээсэй
Ярилцлагаа эхлүүлэхээс өмнө нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцъя. Найман настай У.Итгэлсайхан анх тавтайдаа цээжээр нэмж, хасаж, үржүүлж, хувааж, тэгшитгэл бодож сурсан. У.Итгэлсайханы ахыг У.Ивээлсайхан гэдэг. Өдгөө 11 настай тэрбээр хятадаар чөлөөтэй ярьдаг, HSK V түвшинтэй. Их, дээд сургууль төгссөн зарим нэгнээс хавьгүй илүү тэрбээр найман насандаа IT программуудыг бие даан сурч, 600 гаруй код бичсэн. Энэ бүгдийг түүнд “youtube” багш заажээ. Өдгөө тэрбээр Python, HTML, C/C++, Javascript, Php хэл дээр ажилладаг. Тиймээс түүнд нэр хүндтэй томоохон компаниудаас цөөнгүй ажлын санал ирдэг. У.Ивээлсайхан монгол оюуныг дэлхийд гаргах том мөрөөдөлтэй. Үүнийхээ төлөө цагийн менежменттэйгээр шаргуу хөдөлмөрлөж буй. У.Итгэлсайхан, У.Ивээлсайхан нарыг өдий зэрэгт хүргэж, дэлхийн сэтгэлгээнд бие даалгаж суралцуулсан хүн бол тэдний ээж Х.Арита юм.
2024-04-17
Агаарын довтолгооноос хамгаалах станц, техникээ дэлгэлээ
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн тусгай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулахаар Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд батлагдсан маршрутын дагуу хөдөлгөөн үйлдэн хүрэлцэн ирж агаарын довтолгооноос хамгаалах станц, техникээ дэлгэлээ.
2024-04-07
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа
Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-04-07
Бага ангийн багш нарт чиглэсэн STEAMEX
Шинжлэх ухаан, STEAM боловсролыг хүртээмжтэй түгээхэд бага ангийн болон байгалийн ухааны багш нар хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс эдгээр багш нарыг чадавхжуулж хөгжүүлэх зорилгоор "Hand's-on 360 teachers workshop" хөтөлбөрийг өнөөдөр зохион байгууллаа.
2024-04-07
Орхон, Сэлэнгэ, Онон голын сав газраар бороо, нойтон цас орно
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
2024-04-07
Сургуулийн менежменттэй холбоотой асуудлуудыг хөндлөө
Сургуулийн өмнөх боловсрол, eрөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтнууд “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын мeнeжмeнтийг хөгжүүлэх нь" сэдвээр “ном хаялцаж” байна.
2024-04-07
Оросын зохиолч, хэвлэгчдийн холбооноос ном бэлэглэв
А.Солженицыны нэрэмжит Хилийн чанад дахь Оросын соёлын өвийн ордон болон Оросын зохиолч, хэвлэгчдийн холбооноос Монголын боловсролын их сургуульд Оросын тэргүүлэх хэвлэлийн газруудын номуудыг бэлэглэж, үзэсгэлэн гаргалаа.
2024-04-07
Замын-Үүд боомтоор дөрөвдүгээр сар гарсаар 1487 автомашин нэвтэрчээ
Замын-Үүд боомтын авто замын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллаж эхэлснээс хойш 1487 автомашин нэвтэрчээ. Замын-Үүд-Эрээний автозамын боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр дөрөвдүгээр сарын 1-2-ны өдрүүдэд гарах чиглэлд 721, орох чиглэлд 766 автомашин нэвтэрсэн хэмээн Дорноговь аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Б.Баярням мэдээллээ.
2024-04-06
Улсын хэмжээнд 5,9 сая мал хорогджээ
Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэх, дулааны улирлаас өмнө малын сэг зэм устгах, орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлж БОАЖЯ-ны харьяа газруудаар дамжуулж “ХАМЖИХГҮЙ бол АМЖИХГҮЙ” аяныг өрнүүлж байна.
2024-04-06
СӨБ-ын багш нар сайн туршлагаа хуваалцсан илтгэлээр өрсөлдөж байна
Монголын багш нарын эрдэм шинжилгээний хурал “Хамтын оролцоонд суурилсан сургалтын байгууллагын менежментийг хөгжүүлэх нь” сэдвийн хүрээнд өрнөж байна. Эрдэм шинжилгээний хуралд 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн СӨБ-ын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна. Тэд Заах арга зүйд нэвтрүүлэх боломжтой сайн туршлагаа хуваалцсан 29 илтгэлээр хоорондоо өрсөлдлөө.
2024-04-06
Сурагчид бага ангиасаа компьютер, стем сургалтад хамрагдана
Монгол Улсын сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд компьютерийн ухаан, СТЕМ боловсролын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, хөгжүүлнэ. Үүний ач холбогдол, хэрэгцээ, шаардлагыг хүлээн зөвшөөрч, ирээдүйн Монгол иргэдэд олон улсад өрсөлдөхүйц компьютерийн ухаан, СТЕМ боловсролын мэдлэг, чадвар эзэмшүүлэхээр төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.
2024-04-06
Маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
7-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно.
2024-04-06
Удирдлагын академийн нэрийг 12 удаа сольжээ
Олноо өргөгдсөний 14 дүгээр оны хоёрдугаар 27 бөгөөд Европын тооллоор 1924 оны дөрөвдүгээр сарын 1-нд Төв хорооны тэргүүлэгчид хуралдсан түүхийг сөхье. Уг хурлаар Монгол Улсын төр албан хаагчдаа сургалтын тогтолцоогоор бэлтгэх түүхэн шийдвэр гаргаж, 7 дугаар тогтоолоо баталсан аж. Тодорхой хэлбэл, Монгол орны өнцөг булан бүрээс төрийн алба хаах боломжтой залуучуудыг нийслэлд ирүүлж сурган боловсруулж, намын шийдвэрийг биелүүлэхэд дайчлан ажиллуулах агуулгатай тогтоол гаргасан. Улмаар анхны хичээлийг 1924 оны дөрөвдүгээр сарын 5-нд эхлүүлсэн байна.
2024-04-05
28 дугаар сургуулийн сурагчид РОМАН бичжээ
“Ган зам” паласт болсон энэхүү өдөрлөгийг хүүхдүүд бие дааж зохион байгуулсан. Тодорхой хэлбэл, сурагчид өдөрлөгийг хөтөлж, гэрэл техникээ тохируулж, дууны фонограммаа сольж бүгдийг гардаж хариуцсан юм.
2024-04-04