Г.ЦОВООДАВАА: Түүхэн дурсгалт барилгуудтай хамт нийслэлийн өнгө төрх, иргэдийн дурсамжийг үгүй хийж байна
Дэлхийн улс орнууд өнгө үзэмжтэй, сүрлэг барилга, байгууламжаараа өрсөлдөхөөс илүүтэй хүн төвтэй, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн хот төлөвлөлтийг чухалчилдаг болсон. Гэтэл өдгөө 1.6 сая орчим хүн амтай Улаанбаатарт авто замын түгжрэл, ногоон байгууламжийн дутагдал гээд олон асуудал тулгамдсан. Мөн дахин төлөвлөлт нэрээр хадгалан хамгаалах ёстой түүхэн дурсгалт барилгуудаа олноор “устгаж” буй нь нууц биш. Иймд хот төлөвлөлтийн алдаа оноо, уялдаа холбоог хэрхэн сайжруулах талаар ШУТИС-ийн Барилга, архитектурын тэнхимийн эрхлэгч, Монголын архитекторын эвлэлийн ерөнхийлөгч, зөвлөх архитектор, доктор Г.Цовоодаваатай ярилцлаа.
2025-12-10
Намуудын холбогдох мэдээллийг нэгтгэн байршуулжээ
Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам манай улсад бий. Тэд энэ сард багтаан үндсэн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтаа Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн өөрчилж, Дээд шүүхэд бүртгүүлэх учиртай. Тэгвэл СЕХ-ноос эдгээр намын тухай мэдээллийг нэг дороос харж болох цэсийг www.m-election.mn цахим хуудсандаа нэмжээ. Улс төрийн намуудын дүрэм, хөтөлбөр, үзэл баримтлал, удирдлага, гишүүнчлэлээс эхлээд холбогдох бүх мэдээллийг ийнхүү нэг дороос авдаг болсон байна. Намууд дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн шинэчилснийг Дээд шүүх бүртгэсэн бол тэр бүрд СЕХ мэдээллийг өөрчлөөд явах гэнэ.
2025-12-10
AI робот кодчиллын ДАШТ-ээс Монголын баг найман медаль хүртлээ
“Enjoy AI робот кодчилол”-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг үнэмлэхүй амжилт үзүүллээ. Дэлхийн 61 улсын 1000 орчим багийн 20 000 оролцогч өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас Улаанбаатар хот, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Өмнөговь, Дархан, Говьсүмбэр аймгийн багш, тамирчид робот, дрон, дэлгэцгүй кодчилол гэсэн төрөлд оюун ухаан, хурд хүч, авьяас билиг, ур чадвараа сорьсон юм.
2025-12-10
Дөрвөлжин булшны талаар цогц ойлголттой болоорой
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей болон МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийнхэн хамтран “Өв өлгий-3000” тусгай үзэсгэлэнг энэ сарын 20-ныг дуустал олны хүртээл болгох нь. Энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Улаан чулуут уулын дурсгалт газраас өнгөрсөн VI-VII сард илрүүлсэн судалгааны ажлын үр дүн болон дөрвөлжин булшны соёлын талаар цогц мэдээлэл өгөх юм байна.
2025-12-09
“Хүрээ цам-108” үзэсгэлэнг Мексикт дэлгэлээ
Монгол болон Мексикийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан соёлын элч Н.Ганхуягийн “Хүрээ цам-108” үзэсгэлэнг Мехико хотын Дэлхийн соёлын үндэсний музейд дэлгэлээ. Эл үзэсгэлэнд түүний сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд урласан цамын хувцас, хэрэгсэл, өмсгөл зүүсгэл тэргүүтэй 30 орчим бүтээлийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой.
2025-12-09
Бэлгийн дарамтын хохирогчдыг хамгаалах эрх зүйн орчин хангалтгүй байна
УИХ-ын чуулганы арваннэгдүгээр сарын 27- ны нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцсэн. Тус хуулийн төслийг гишүүн Б.Жаргалан шүүмжлэхэд УИХ-ын дарга Н.Учрал “Та асуудлыг үндэслэлтэй хөндөж байна. Өнөө орой Г.Дамдинням сайд Б.Жаргалан гишүүнд хуулиа тухайлан тайлбарлаж өгнө шүү. Та хоёр өнөөдөр уулзана” гэхэд танхимаараа инээлдэх нь тэр. УИХ-ын чуулганы танхимд ийм бэлгийн дарамтын шинжтэй үг хэлэхэд танхимын гишүүд түүнийг наргиа гэж хүлээн авав. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд гишүүн ард түмнийхээ элчийн хувьд биеэ авч явах, шударга байдлаараа үлгэр дуурайл үзүүлнэ гэж заасан.
2025-12-09
Европ тивд ой, хээрийн түймрийн тоо, давтамж нэмэгдэх болжээ
Европ тивд ой, хээрийн түймрийн тоо, давтамж сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж буйг Европын ойн түймрийн мэдээллийн албаныхан онцолжээ. Түймрийн улирал уртсаж, хуурайшилт нэмэгдсэнтэй холбогдуулан онцгой байдлын байгууллагуудын ачаалал сүүлийн таван жилд 3-4 дахин өссөн аж.
2025-12-09
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 447 хүнийг яллагдагчаар татав
Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт 447 хүнийг яллагдагчаар татсаныг Улсын ерөнхий прокурорын газар (УЕПГ)-аас мэдээллээ. Өнгөрсөн жилийн эхний хагаст ийм шалтгаанаар 240 хүнийг яллагдагчаар татаж байсныг тэд хэлсэн. Тэгвэл 2021-2023 онд гэр бүлийн хүчирхийллийн 834 гэмт хэрэг бүртгэгдэж байжээ. Үүнээс харвал сүүлийн хоёр жилд гэмт хэргийн тоо огцом нэмэгдсэн байна. Өнөө жилийн тухайд яллагдагчаар татагдсан 447 иргэний 45 хувь нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн бол 26 хувь нь өмнө нь ял шийтгүүлсэн хүмүүс болохыг УЕПГ-ынхан тодотгосон.
2025-12-09
Амьгүй донор илрүүлэхэд тулгамдаж буй асуудлаар хэлэлцэв
Тархины үхэл тодорхойлох багуудын үйл ажиллагааг тогтворжуулах өдөрлөгийг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас өчигдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгуулав. Манай улс 2018 онд Донорын тухай хуулийг шинэчлэн баталснаас хойш Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулсан.
2025-12-09
Томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл сонслоо
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцуулга хийжээ. Өвчлөлийн гол шалтгаан нь А хүрээний вирус байгааг сайд онцолжээ. Энэ сарын 3-ны өдрийн байдлаар үзлэг, яаралтай тусламжийн тасагт эзлэх томуу төст өвчлөлийн хувь буурах хандлагатай ч эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдийн тоо өссөн байна.
2025-12-09
Авлигын эрсдэл өндөр орон нутагт АТГ-ын салбар байгуулна
Эрдэс баялгийн салбар дахь төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ялангуяа авилгын эрсдэлийг бууруулж, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Авлигатай тэмцэх газар, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Эрдэс баялгийн салбарын авилгын эсрэг манлайлал, шударга байдлын төлөөх амлалт” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр уул уурхайн салбар дахь авлигын эрсдэл сэдэвт үндсэн илтгэлийг АТГ-аас танилцуулсан бол шударга байдлын төлөөх бидний бодит үйлдэл, алхам болон эрдэс баялгийн салбарын шударга байдлын төлөөх индэр сэдэвт богино илтгэлүүдийг сэтгүүлч, судлаачид толилуулав.
2025-12-09
ТАЗ нэг намын байгууллага шиг ажиллаж байна гэв
УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хууль, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан аж.
2025-12-09
Англи хэлний мэдлэгийн түвшнээр Монгол Улс 95 дугаарт жагсав
Швейцарын “EF education first” байгууллагаас жил бүр гаргадаг дэлхийн улс орнуудын англи хэлний боловсролын түвшнийг үнэлэх “English proficiency index” тайланд Монгол 95 дугаарт эрэмбэлэгдэж, маш муу үнэлгээ авчээ. Тодруулбал, уг тайланд англи хэл нь эх хэл биш 123 орны 18-аас дээш насны нийт 2.2 сая хүнийг хамруулжээ. Ингэхдээ Монгол Улсаас 455 иргэнийг уг шалгалтад хамруулахад 447 оноогоор 95 дугаарт жагссан бөгөөд энэ нь сүүлийн гурван жил дараалан буурсан үзүүлэлт аж. Бүс нутгийн хувьд Монгол Улс Туркменистаны дараа, Афганистаны өмнө эрэмбэлэгдсэн байна.
2025-12-09
Бөхөнгийн эврийг худалдсанаар хулгайн ан, хууль бус наймааг гааруулах эрсдэлтэй гэв
Узбекистаны Самарканд хотноо арваннэгдүгээр сарын 24-нөөс энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилсэн Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын талуудын 20 дугаар бага хурлын (CITES COP20) үеэр Казахстан улсаас дэвшүүлсэн бөхөнгийн эвэр худалдах саналыг баталжээ. Тэгвэл Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс эл шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. Учир нь бөхөнгийн тоо толгой сүүлийн жилүүдэд өссөн ч эврийг нь худалдаж эхэлснээр хулгайн ан болон хууль бус наймааг гааруулах эрсдэлтэй гэж үзжээ.
2025-12-09
Тусгай замын автобусны систем байгуулахад 60 сая ам.долларын санхүүжилт олгоно
Азийн хөгжлийн банкнаас “Улаанбаатар хотын тээврийг сайжруулах төсөл”-д зориулж тусгай замын автобусны систем (ТЗА) байгуулахад 60 сая ам.долларын зээл олгох болсныг өчигдөр мэдээллээ. Үүний 500 000 “ногоон” нь Ази, Номхон далайн “Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт” хөтөлбөрийн буцалтгүй тусламж аж. Улаанбаатарт анх удаа нэвтрүүлэх гэж буй ТЗА систем нь зорчигчдод нийтийн тээврийн чанартай үйлчилгээ үзүүлэх, түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, эдийн засгийг дэмжих ач холбогдолтойг АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин онцоллоо. ТЗА систем гэдэг нь өндөр хүчин чадалтай, хурдан, найдвартай, аюулгүй, өртөг багатай автобусны үйлчилгээ гэнэ.
2025-12-09
Нэг хоногт 6-45 насны долоон хүн угаартаж, эмнэлгийн тусламж авчээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр энэ сарын 7-8-нд шилжих шөнө гурван өрхийн долоон иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт нэг өрхийн хоёр, Налайхад мөн нэг гэр бүлийн хоёр, Чингэлтэйд нэг айлын гурван иргэн угаартсан дуудлага, мэдээлэл иржээ. Тэд 6-45 насных бөгөөд дөрвөн хүний биеийн байдал хөнгөн, нэг иргэнд гэрт нь зөвлөгөө өгсөн бол хүнд хэлбэрээр хордсон хоёр хүнийг Цэргийн төв эмнэлэгт шилжүүлсэн гэнэ.
2025-12-09
Хэргийн газрыг 3D-гээр дүрслэх төхөөрөмжийг анх удаа нэвтрүүлжээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Шүүх шинжилгээний хэлтэс хэргийн газрын ул мөрийг гурван хэмжээст дүрслэлээр хянах өндөр нарийвчлал бүхий төхөөрөмжтэй болжээ. Тодруулбал, хэргийн газрын үзлэгийн нарийвчлал, түүний бодит байдлыг нэмэгдүүлэх, нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг шинэ түвшинд гаргаж, виртуал орчинд нотлох баримтыг бүрэн хэмжээгээр дахин сэргээх боломжтой болсныг мэргэжилтнүүд онцлов. Түүнчлэн эл төхөөрөмж улсын хэмжээнд анх удаа нэвтэрч буй нь энэ аж.
2025-12-08
“Дата эрх чөлөө”-нд саатаарай
Олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагынхан “Дата эрх чөлөө V” үзэсгэлэнг “Norphei art” галерейд маргааш зохион байгуулах нь. Эл үзэсгэлэнг өнөө жил “Иргэдийн хяналт, оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд тав хоногийн турш олны хүртээл болгох аж. “Дата эрх чөлөө V” үзэсгэлэнгийн хүрээнд улс төрийн намуудын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал, сонгуулийн маргааныг үр дүнтэй шийдвэрлэж буй, эсэх, 2024 оны сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлсэн телевизүүд ба зардал зэрэг мэдээллийг нэг дор толилуулахаараа онцлогтой. “Бодлогод залуусын хяналт” төрийн бус байгууллагаас “Нээлттэй нийгэм” форумын дэмжлэгтэйгээр эл үзэсгэлэнг 2021 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй юм.
2025-12-08