Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс чухал ашигт малтмалын салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах зорилготой стратегийн яриа хэлэлцээг эхлүүллээ. Улаанбаатар хотод өнгөрсөн гуравдугаар сард болсон дэд сайд нарын түвшний анхдугаар стратегийн яриа хэлэлцээний үеэр албан ёсоор эхлүүлсэн энэхүү шинэ механизм нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна дэлхийн зах зээлд эрэлт нь өсөн нэмэгдэж буй зэс, газрын ховор элементийн нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чиглэж байна. Талууд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагаа, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих асуудлаар Сөүлд өнгөрсөн долоо хоногт санал солилцсон бөгөөд цаашид хамтын ажиллагааны тодорхой төслүүд хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалынэнэхүү хэлэлцээ нь Монгол Улсын экспортын боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд эзлэх байр суурийг бэхжүүлэх ач холбогдолтой гэнэ.
Л.Ням