Малын гаралтай хаягдал түүхий эдийг дахин боловсруулж, байгальд ээлтэй үйлдвэрлэл хөгжүүлж буй “Юргана индастри” компани ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах эко шингэн саванг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Энэ нь зөөлөн бүтэцтэй угаалгын шингэн бөгөөд ноос, ноолуурын ширхгийг гэмтээхгүй гэдгээрээ онцлог аж. Байгальд ээлтэй технологиор малын гаралтай хаягдал тосыг ашиглаж бүтээсэн тус бүтээгдэхүүн нь Монголын ноос, ноолуурын салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, улмаар импортын бараа бүтээгдэхүүнийг орлох бүрэн боломжтой гэнэ. Одоогоор ноос, ноолуурын салбарт урд хөршийн шингэн саванг хэрэглэдэг бөгөөд 2027 оноос “Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг халах нь” төслийг хэрэгжүүлж эхлэх тул дотооддоо нэн шаардлагатай дээрх саванг үйлдвэрлэж буй аж.
С.Цэрэн