Далайн мөчлөг ган гачгийг намжаадаг
Далайн мөчлөг гэсэн тогтсон ухагдахуун, томьёолол бий. Энэ нь гаргийн бүх усан сан болон дулаан, энергийг зөөвөрлөдөг хаалттай урсгалууд. Тодруулбал, далай, тэнгисийн ус байгалийн жамаар уурших, үүнээс үүл үүсэж, хур тунадас болон эргээд газарт буюу далайд цутгадаг тасралтгүй эргэлдэх үйл явц бөгөөд богино (ууршилт-хур тунадас), урт (газрын гадаргын чийгшил) гэсэн мөчлөгтэй.
2026-04-03
Хасын хүлгүүд” багийнхан финалын цувралын эхний тоглолтод хожлоо
Сагсан бөмбөгийн 2025-2026 оны улирлын үндэсний дээд лигийн финалд “Хасын хүлгүүд”, “Сэлэнгэ бодонс” багийнхан шалгарсан. Тэдний финалын цуврал тоглолт энэ сарын 1-нд өрнөж, онооны хол зөрүүгүй ана мана өрсөлдөв. Үзэгчдийг суудлаас нь бостол догдлуулсан тэмцээнд “Хасын хүлгүүд” багийнхан улирлын турш амжилттай тоглож, урагшилсан хүчирхэг өрсөлдөгчөө 77:76-аар буулган авч цувралыг 1:0 болголоо.
2026-04-03
Оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн 87 хувь нь 15-64 насныхан
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас оюун, сэтгэцийн бэрхшээлтэй иргэдийн эцэг, эх, асран хамгаалагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, санал сонсох уулзалт зохион байгууллаа.
2026-04-03
Улаан бурхны халдвар эрчимжиж, тохиолдлын тоо эрс нэмэгдлээ
Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар танилцууллаа. Өчигдрийн байдлаар шинээр 20 тохиолдол батлагдаж, өмнөх өдрийнхөөс 16-гаар нэмэгдсэн байна. Дээрх тохиолдлын ес нь нийслэлд, 11 нь орон нутагт бүртгэгджээ. Хоногт уг өвчний тохиолдол 10 дотор бүртгэгдэж байсан бол өнгөрсөн сарын 31-нд гэхэд 33 хүүхэд улаанбурхны халдвар авсан нь тогтоогдсон байна.
2026-04-03
Туулын хурдны зам төсөл усны нөөцөд хэрхэн нөлөөлөхийг судлаагүй гэв
АН-ын “4-11” мэдээллийн цагаар Х.Тэмүүжин, Б.Жаргалан нарын гишүүн цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийлэв. УИХ-ын даргыг олонх болсон намаас нэр дэвшүүлэх тухай ямар ч хуулийн заалт байхгүй, парламент дотроос шийдэх ёстой, аль нэг намын байранд уг асуудлыг шийдэх учиргүй хэмээн Х.Тэмүүжин гишүүн өгүүлсэн.
2026-04-03
Авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын болон нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй авто засварын газруудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна. Тус шалгалтыг Салбарын хяналтын байцаагчийн 01/13 дугаартай удирдамжийн дагуу зохион байгуулж, авто засварын үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь үнэлж байгаа аж.
2026-04-03
Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээг тодорхойлох үнэлгээг эхлүүллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ) НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Копенхагены Уур амьсгалын төв (UNEP-CCC) болон Азийн технологийн хүрээлэнтэй хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтийн технологийн хэрэгцээ, шаардлагын үнэлгээ” (TNA) төслийг энэ онд хэрэгжүүлэхээр болжээ.
2026-04-03
Хайгуулын ажлыг хамгаалах, хандлагаа өөрчлөх шаардлагатай байна
Манай улс төсвийнхөө 30 гаруй хувийг уул уурхай салбараас бүрдүүлдэг. Түүнчлэн нийт экспортын 90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж, захиран зарцуулж буй гурван төгрөг тутмын нэгийг нь эл салбараас босгодог гэсэн үг. Эрдэс баялгийн нийлүүлэлтийн дийлэнх нь түүхий нүүрс, зэс.
2026-04-03
С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэв
Шинэ Засгийн газрыг байгуулахын өмнө эхлээд УИХ-ын даргаа тохирох шаардлага МАН-д үүсээд байв. Тиймээс тус намын дарга Н.Учрал спикерт горилогчдыг бүгдийг нь хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонссон аж. Улмаар дотроо хоёр хуваагдаад буй УИХ дахь бүлгээс нь тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэхээр тунаж үлджээ. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын бүлэглэлээс С.Амарсайхан, олонхын талаас С.Бямбацогтыг өрсөлдүүлж, санал хураахаар болсон гэнэ.
2026-04-03
Төв талбайг тайван байлгаад өг, Х.Нямбаатар аа
Дэлхийн томоохон хотуудын төв талбай тухайн үндэстний өв соёлын дархлаа, түүхэн ой санамж, оршин тогтнохуйн утга учрыг илэрхийлдэг онцгой орон зай байдаг. Тухайлбал, Лондоны Трафальгар, Францын Эв нэгдлийн буюу Конкорд талбайн хажуугаар жуулчид чөлөөтэй алхаж, уран баримал, архитектурын өвийг шимтэн үзэж, түүх, соёлоор нь аялан тухалдаг билээ.
2026-04-03
Б.Итгэлмаа, Д.Сэлэнгэсүрэн, Б.Эрхэмхишиг нар “Academy cup-2026”-д түрүүлэв
"Academy cup-2026” оюуны спортын байгууллагын аварга шалгаруулах тэмцээн түргэн бодолт, рубикийн шоо төрлөөр болоход Монголын оюун ухааны академийн хот болон орон нутаг, олон улс дахь гэрээт 60 салбарын 100 гаруй багш, ажилтан (УАШТ-д медаль хүртсэн, олон улсын цолтой, гадаадын тэмцээнд оролцсон) A, Б ангилалд ур чадвараа сорьж, аваргуудаа тодрууллаа.
2026-04-02
“Женко” клубийнхэн тэргүүллээ
Завхан аймгийн Сантмаргаз сумын уугуул, самбо бөхийн Ази тивийн зургаан удаагийн аварга, дэлхийн хошой мөнгө, хүрэл медальт “Дэлхийн цом”-ын аварга Б.Мөнгөнтуяагийн нэрэмжит самбо бөхийн залуучууд, дунд насныхны ангиллын УАШТ боллоо.
2026-04-02
БНСУ эдийн засгаа дэмжихэд 17.3 тэрбум ам.доллар зарцуулна
БНСУ-ын Засгийн газар Ойрх Дорнодын бүс нутагт үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөллийг саармагжуулах зорилгоор 26.2 их наяд вон буюу 17.3 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгийг дэмжих багц арга хэмжээгээ уржигдар танилцууллаа.
2026-04-02
Ираны дэглэм бусдын нөлөөнд автах нь юу л бол...
Ойрх Дорнод, Ормузын хоолой орчимд байдал намжихгүй байсаар нэг сарын нүүр үзэв. Америкийн Зэвсэгт хүчний USS Tripoli хөлөг 3.5 мянган усан болон тэнгисийн явган цэргийн хамт тэнд хүрч очоод байна. Агаарын десантын 82 дугаар дивиз, нисдэг тэрэгний шөнийн десантын 106 дугаар анги, тусгай ажиллагааны 75 дугаар анги, “Дельта” болон “Далайн хав” бүлэг, босогчдыг удирдан зохион байгуулах, сургах ангиуд мөн энд цуглараад буй юм.
2026-04-02
Нийслэлийн ногоон бүсийг “Урамшуулалт эргүүл” хамгаалах нь
Хаврын хуурайшилт их байгаатай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор ногоон бүсийн оршин суугчидтай “Урамшуулалт эргүүл”-ээр ажиллах гэрээ байгуулжээ. Ингэснээр түймрийн голомтод шуурхай арга хэмжээ авах, мэдээлэл солилцох, улмаар төр, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх нөхцөл бүрдэх гэнэ. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 60 дуудлага бүртгэгджээ.
2026-04-02