Манзушир хийдийн орчимд буюу Төв аймгийн төвөөс зүүн хойд зүгт 15 км-ийн зайд уржигдар 17.00 цагийн үед ой, хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрөөр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж, түймрийг 18.00 цагийн орчимд цурамд оруулж, 19.00 цагт бүрэн унтраасан аж. Урьдчилсан байдлаар түймэрт 1.2 га талбай өртсөн бөгөөд шалгаан нөхцөлийг нь тодруулахаар мэргэжлийн байгууллагынхан ажиллаж буй гэнэ.
У.Цэцэг