Монголбанк үнэт металл худалдан авах хэмжээгээ дахин нэмэгдүүлээд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард ханш нь оргил цэг рүүгээ тэмүүлж байх үед Төвбанканд алт тушаасан иргэд, аж ахуйн нэгжийн тоо эрс багасаж, тэд ердөө 305 кг шар металл худалдан авч байсан юм. Харин гуравдугаар сард Ойрх Дорнодын дайнтай зэрэгцээд олон улсын зах зээлд алтны ханш огцом унасан тул Монголбанканд тушаах хэмжээ нь хоёр дахин нэмэгдэж, нийтдээ 704 кг-д хүрчээ.
Өнгөрсөн оны эхний улиралд Монголбанк 1.4 тонн алт худалдан авч байсантай харьцуулахад энэ жил 2.5 тонн хүрч өссөн бөгөөд үүнд нийт 1.4 их наяд төгрөг төлснийг Төвбанкнаас мэдээлж буй. Сүүлийн байдлаар мөнгөжсан алт Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн 20 хувийг бүрдүүлж байгаа аж. 2026 он гарсаар үнэт металлын ханш олон улсын томоохон биржүүдэд огцом савлагаатай байгаа үеийг ашиглан Төвбанк алтны нөөцөө өнгөрсөн жилийнмөн үеийнхээс 1.7 дахин нэмэгдүүлсэн нь энэ юм.
Г.Сансар