Уралдаанч хүүхдийн даатгалыг албан журмынх болгоход анхаарна гэв
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг даатгалын байгууллагын төлөөллүүдтэй өчигдөр уулзав. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын бүртгэлийн эрхээ авсан 11 байгууллагын төлөөлөл оролцож, хурдан морины уралдаанч хүүхдэд даатгал хийхэд анхаарах зүйлс, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна.
2026-04-02
П.ГАНЗОРИГ: Хотынхон шантаажилдаг улс төрчдөдөө л тэгж ханд
Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн талаар хэлэлцэж, нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, орлогч Т.Даваадалай нараас тайлбар авав. Уг төслийн эдийн засгийн үр өгөөж, Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад оруулах бодит хувь нэмэр, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл ямар байгааг УИХ-ын гишүүд асууж тодруулахыг хүссэн.
2026-04-02
Шилдгээр шалгарсан тулаанчид тивийн тэмцээнд оролцоно
Улаанбаатар хотод холимог тулааны “Fairtex cup-2026” нээлттэй тэмцээнийг торгүй дүрмээр зохион байгуулахад 20 байгууллагын 200 гаруй тамирчин өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд тулалдав. Өсвөр үеийнхнээс эрэгтэйчүүдийн 14-15 насныхны 65 кг-ын жинд өрсөлдсөн Э.Хаш-Эрдэнэ (“Эрдэнэ” клуб), эмэгтэйчүүдээс 16-17 насныхад Т.Цэрэнханд (Гурван бүсийн холимог тулаанчдын холбоо) нар шилдэг тамирчнаар тодорлоо.
2026-04-02
Дасгалжуулагчид олон улсын сургалтад хамрагдана
Манай улсад ирсэн FIVB-ийн сургагч, Серби улсын волейболын мэргэжлийн түвшний дасгалжуулагч Моро Бранислав 16 улсын шигшээ баг, клубүүдтэй ажилласан туршлагатай нэгэн. Тэрбээр Румын, Тайвань, Филиппин, БНАСАУ-ын үндэсний шигшээ багийг удирдаж, тив, дэлхийн тэмцээнд амжилттай оролцуулсан аж.
2026-04-02
Террорист үйл ажиллагаанд уриалсан гэх хэргийг цагаатгажээ
Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг иргэн Н.Ганзориг олон нийтийн сүлжээнд 2025 оны есдүгээр сард “Аравдугаар сарын 1-нд монголчуудаа босож очоод муу гөлөгнүүдийг бензин цацаж байгаад амьдаар нь шатаая, бууз шиг чимхэж байгаад жигнэж идье. Талбай дээр цуглая.
2026-04-02
Томоохон голуудад усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмж суурилуулж байна
Цаг уур, орчны шинжилгээний газраас усны түвшин, урсгалын хурд хэмжигч автомат төхөөрөмжийг томоохон мөрөн, голуудад үе шаттай суурилуулах ажлыг өнгөрсөн жилийн намраас эхлүүлжээ. Төхөөрөмжийг гол, мөрөн дэх ус судлалын харуулуудад байршуулан, усны түвшнийг автоматаар хянаж, үерийн эрсдэлийг бодит цагт хянаж, үнэлж байгаа аж. Хамгийн сүүлд Хэрлэн голд уг багажийг суурилуулаад буй юм байна.
2026-04-02
ТТАХНЭ-ийн төвийн эрхлэгчийг албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцов
Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ)-ийн Эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэх төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Буянжаргалд холбогдох хэргийг Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өчигдөр хэлэлцэн шийдвэрлэлээ. Тэрбээр албан тушаалаа урвуулж, тус эмнэлгийн төлбөрт тусламж, үйлчилгээний журмыг зөрчин үйлчлүүлэгсдийн 9.3 сая төгрөгийг хувьдаа авсан хэрэгт холбогдсон юм.
2026-04-02
Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноог өндөрсгөжээ
Элсэлтийн шалгалт хаяанд тулахтай зэрэгцээд их, дээд сургуулиудын ирэх хичээлийн жилийн оюутан элсүүлэх босго оноог уламжлал ёсоор шинэчлэн тогтоогоод байна. Сургуулиуд 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх босго оноо, журмаа боловсруулсан бөгөөд түүнийг нь Боловсролын сайд А/34 дүгээр тогтоолоор баталж, жагсаалтыг танилцуулав.
2026-04-02
Гянтболдын үнэ долоо хоногт 32 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрэв
Вольфрам буюу гянтболдын үнэ гуравдугаар сарын сүүлийн долоо хоногт 32 хувиар өсөж, бүх цаг үеийн түү хэн дээд хэмжээнд хүрчээ. 2025 оны эхнээс хойш өнөөг хүртэл гянтболдын үнэ нийтдээ 557 хувиар өсөж, 65 хувийн агууламжтай баяжмал нь тонн тутамдаа 130 мянган ам.доллар даваад байна.
2026-04-02
УИХ-ын дарга тодортол гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар шийдэх байв. Гэвч хууль санаач лагч болох Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан аж.
2026-04-02
Амгай, Зуузай хоёр
Нохой гаслам халуун өдөр тогоо нэрж галд шарагдсан Бүтэд эмгэн бүгчим гэрт бүтэж үхдэгийн даваан дээр сарампай модон хаалгаа сархийтэл нээж, толгойгоо гадагш цухуйлгавал хөлстэй духыг зөөлөн сэрхрээ тааламжтай яа сэрүүцүүлэв. Өмгөр гэрийн дэлгэсэн үүдээр буцалсан хоормогийн ааг, халуун архины хамар хоолой цоргисон охьтой холилдон гадагш урслаа.
2026-04-01
Аймаг, сумын ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль явуулна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 21-нд зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл үүний хүрээнд нийт 48 мандатад нөхөн сонгууль явуулах мэдээллийг тухайн шатны ИТХ-уудаас нь СЕХ-нд мэдээлэл өгсөн байна. 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль хийх аж.
2026-04-01
Энэ цагийн хяслан
Орчин үед сайд болохын өмнөхөн буюу намын нөхөд дэмжээд, Их Хурлаар орохоор цаг, минут тоолж байх мөч шиг урт адармаатай, ухаан бодол бараан цагаанаар эргэх тийм хором үгүй аж. Хүн гэдэг адын хүсэл, ёроолгүй шуналтай амьтан болохоороо сайд болуутаа “дайсан”- уудаа хэрхэн дарж, бах таваа хангаж, улмаар яаж өөртөө ашигтай нөхцөлийг үүсгэх вэ гэдгээ л хамгийн эхэнд зүрхээ эрвэгнүүлэн бодно. Хувь заяаны тавил энэ хойно “бэрс” гарах нь тодорхой болсон үед өөрөөр яах ч билээ.
2026-04-01
“Толгой”-гүй театрт эрх ашгийн төлөөх тэмцэл ноёлж байна
Театрын улаан хамбан хөшиг алгуур нээгдэх тэрхүү агшинд үзэгчид бодит амьдралаас тасарч, өөр нэгэн ертөнцөд хөл тавьдаг. Суутнуудын бүтээсэн гайхамшигт хөгжмийн эгшиг, бүжгийн хэмнэлээр дамжуулан хүний сэтгэлийн гүн дэх гуниг, хайр, хүсэл тэмүүлэл, эмзэглэлийг урлагийн хэлээр амилуулах нь хүн төрөлхтний оюун санааны охь, соёл иргэншлийн үнэт өв болсон сонгодог урлагийн мөн чанар билээ.
2026-04-01
Явган хүний замд байршуулсан гэрлийн 1000 шонг шилжүүлээд байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд байршуулсан гэрэлтүүлгийн шонгуудыг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байдаг. Тэгвэл энэ сарын 31-ний байдлаар явган хүний замд тээглэсэн 1000 шонг шилжүүлээд буй бөгөөд зам, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Дахиад ч ийм 650 шон үлдсэн бөгөөд тэдгээрийг 2026 онд багтаан шилжүүлэх аж.
2026-04-01