Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх, эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар шийдэх байв. Гэвч хууль санаач лагч болох Ерөнхийлөгчийн Тамгын газраас уг төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасан аж. Энэ тухай байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааны эхэнд дуулгав. УИХ-ын шинэ даргыг сонгосны дараа энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зөв гэж Төрийн тэргүүн үзсэн юм байна. Тиймээс хэлэлцүүлгийг хойшлуулж буйгаа байнгын хорооны дарга мэдэгдсэн.
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах дээрх төсөлд гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, ёс зүйн дүрмээ ноцтой зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, ээлжит чуулганы хуралдааныг 30 хувиас илүүд нь тасалсан бол эгүүлэн татахаар тусгасан байна.
С.Уул