Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

УИХ-ын дарга амралтын өдрүүдээр Булган аймагт ажил­лажээ. Тэрбээр тус аймгийн иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, эрх зүйн шинэчлэл болон “Чөлөөлье” санаачилга зэргийг танилцуулсан байна. Булган аймгийн эдийн засгийн суурь нь хөдөө аж ахуйн салбар бөгөөд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 63.5 хувийг бүрдүүлжээ. 2025 онд тус аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн 637.6 тэрбум төгрөгт хүрч, 2024 онтой харьцуулахад зургаан хувиар өссөн аж.
2026-03-09

Нурууны мэдрэлийн өвдөлт намдаах эмчилгээний арга нэвтрүүлэв

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн нурууны мэдрэлийн ёзоор дарагдаж, үрэвссэнээс үүдэлтэй өвдөлт намдаах эмчилгээний арга нэвтрүүлжээ.
2026-03-09

Гэрлэлтийн дундаж нас таван жилээр хойшилжээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц томоохон гурван судалгаа хийснээ НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, МУИС-тай хамтран олон нийтэд танилцууллаа.
2026-03-09

“Том толгой” П.Мөнхтулга гишүүн

Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ.
2026-03-09

Нотариатын үйлчилгээг зайнаас үзүүлэх хуулийн зохицуулалт хийх нь

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Тэгвэл тус ажлын хэсгээс дээрх хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2026-03-07

Эмэгтэйчүүдэд тохиолдож буй хавдрын хоёрдугаарт умайн хүзүүнийх ордог

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, “Вакцин” клуб, Монголын эх барих эмэгтэйчүүд, нярай судлалын холбоотой хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хүргэх “Эрүүл эмэгтэй” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.
2026-03-07

Дөрвөн эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллага болон ХЭҮК, “Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клуб” хамтран “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн нөхцөл байдал ба сэтгүүл зүйн салбарын оролцоо” сэдэвт уулзалт зохион байгууллаа.
2026-03-07

Сургууль бүрд скаутын холбоо байгуулна

Боловсролын ерөнхий газар Монголын скаутын холбоо хамтран ажиллахаар санамж бичиг байгуулж, гарын үсэг зурав. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сайн дурын бүлэг байгуулах, ирээдүйн сайн иргэн төлөвшүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.
2026-03-06

Манай оронд 497 овгийн 7620 зүйлийн гуурст болон гуурсгүй ургамал бүртгэгджээ

Биологийн олон янз байдлыг хамгаалах бодлого, төлөвлөлт болон шинжлэх ухааны чухал ач холбогдолтой “Амьтан, ургамлын улаан дансны үнэлгээ”-гээ манай улс 20 жилийн дараа дахин шинэчилж, II боть нэртэйгээр хэвлүүлээд буй билээ. Зүйлүүдийн устах эрсдэлийг үнэлдгээс гадна ховордож буйд нь чиглэсэн хамгааллын арга хэмжээг нэн тэргүүнд тодорхойлдгоороо уг эмхэтгэл бодлогын суурь баримт болдог.
2026-03-06

Эцэг, эх, хүүхдийн харилцааны үл ойлголцлыг театрын хэлээр өгүүлэх нь

“Про” театрынхан Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, тус улсын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” сэтгэл зүйн драмын жүжгийг өнөөдрөөс олны хүртээл болгож байна.
2026-03-06

Сагсан бөмбөгийн “Үндэсний дээд лиг”- ийн улирлын шилдгүүдийг шалгаруулав

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолтын 2025-2026 оны улирлын шилдгүүдийг тодруулах ёслол өчигдөр боллоо. Лигт оролцсон багуудаас легионер тоглогчид ч шалгарсан.
2026-03-06

“Музей бол өнгөрснөө дурсаж, ирээдүйн тухай бодож тунгаах орон зай”

Улс орон даяар жил бүрийн гуравдугаар сарын эхний долоо хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээний хүрээнд тө­рийн болон орон нутгийн өмчит музейнүүд үн­дэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншлын сэдэвт тусгай үзэсгэлэнгүүдээ дэлгэж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг билээ.
2026-03-06

Дархан-Уул, Ховд аймагт менингитийн халдвар бүртгэгджээ

Дархан-Уул аймагт энэ сарын 2-нд дөрвөн настай хүүхэд менинкокитийн халдвараар өвчилжээ. Мөн 3-нд Ховд аймгийн Жаргалант сумд уг өвчний нэг тохиолдол батлагдсан байна.
2026-03-06

Конгод уурхайн нуралтын улмаас 200 гаруй хүн амиа алджээ

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ)-ын Хойд Киву мужид үргэлжлэн орсон аадар борооны улмаас Рубая хэмээх колтан (хүдэр)-ы уурхайд хөрсний нуралт үүсэж, 200 гаруй хүн амиа алдсан тухай тус улсын Уул уурхайн яамнаас өчигдөр мэдээллээ.
2026-03-06

“Медиа Монголиа” ба нэг сэтгүүлч ч нийгэмд өөрчлөлт авчирч чадна

Монгол Улсад үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 113 жилийн ойг угтан зохион байгуулсан “Медиа Монголиа-2026” хэвлэл мэдээллийн салбарын томоо­хон фестиваль өчигдөр боллоо.
2026-03-06

Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийнхэн арьс, харшлын оношилгоо, эмчилгээг нутагшуулав

Арьсны төрөл бүрийн халдвар, харшил, өвчин, эмгэгийг улсын хэмжээнд ганцхан АӨСҮТ-д төвлөрүүлдэг нь хүлээгдэл, чирэгдэл үүсэх үндсэн шалтгаан болдог.
2026-03-06

Арьс, шир боловсруулах 28 үйлдвэрийг Эмээлт рүү нүүлгэх нь

Улаанбаатар хотын суурьшлын бүс дэх арьс, шир боловсруулах үйлдвэрүүд болон Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа эрхэлдэг түүхий эд авах цэг, мах боловсруулах үйлдвэрүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөөд буй билээ.
2026-03-06

Орон нутагт өсвөр насны охидын төрөлт хотынхоос 1.5-2 дахин их байна

Дэлхийн хэмжээнд өсвөр насны охидын төрөлт буурч буй. Харин манайд 1000 төрөлт тутам дахь эл түвшин бүсийн орнуудаас 4.2-оор өндөр байгаа юм. Жил бүр өсвөр насны 3000-4000 охин нярайлж, тэр хэрээр үр хөндөлт далд хэлбэрт шилжих болсон нь аюул дагуулж буйг АШУҮИС-ийн Эх барихын тэн­химийн багш, доктор Б.Жар­гал­сай­хан хэл­лээ.
2026-03-06

“Хөдөөгүүр хятад эзэдтэй, хэрмэн хашаанууд үүсэх вий”

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн ба­ри­хаар болсон. Уг шинэчилсэн найруул­гад малч­дад тэжээлийн ургамал тариалах зориулалтаар тав хүртэлх га газрыг давуу эрхээр, өвөлжөө, хаваржааны зориулалтаар нэг га хүртэлхийг нь үнэгүй эзэм­шүүлэх зохицуулалтыг то­дор­хой бол­гож, мал аж ахуйн салбарын тогтвортой байдлыг дэмжи­­хээр тусгана хэмээн Зас­гийн газ­раас өн­гөрсөн до­лоо хо­ногт мэдээллээ.
2026-03-06

Улсын аварга П.Бүрэнтөгс номын аяныг нээв

Соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэг­дүүлэх жилийн хүрээнд нийслэлийн за­хын хорооллын цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг бөхчүүдтэй хамтран хэрэгжүүлж буй. Монгол Улсын аваргуудаас П.Бүрэнтөгс номын аяныг нээж, хандивт нэгд­лээ
2026-03-05