Соён гэгээрэл, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд нийслэлийн захын хорооллын цэцэрлэг, сургуулийн номын санг тохижуулах ажлыг бөхчүүдтэй хамтран хэрэгжүүлж буй. Монгол Улсын аваргуудаас П.Бүрэнтөгс номын аяныг нээж, хандивт нэгдлээ. Дээрх аянд улсын аварга цолтон 10 буюу үүнээс дээш ном, арслан цолтон ес буюу түүнээс олон, гарди цолтон найм, заан цолтон долоо, харцага цолтон зургаа, начин цолтон таваас дээш ном хандивлах юм. Харин аймгийн цолтнууд гурав, сумын цолтнууд нэг буюу түүнээс дээш ном өгөх аж. Тэдний бэлэглэх ном нь цэцэрлэгийн хүүхдэд зориулсан буддаг байх шаардлагатай гэнэ.