Дэлхийн хэмжээнд өсвөр насны охидын төрөлт буурч буй. Харин манайд 1000 төрөлт тутам дахь эл түвшин бүсийн орнуудаас 4.2-оор өндөр байгаа юм. Жил бүр өсвөр насны 3000-4000 охин нярайлж, тэр хэрээр үр хөндөлт далд хэлбэрт шилжих болсон нь аюул дагуулж буйг АШУҮИС-ийн Эх барихын тэнхимийн багш, доктор Б.Жаргалсайхан хэллээ. Тэрбээр “Өсвөр насныхны төрөлтийн түвшнийг судалж үзэхэд орон нутагт хотынхтой харьцуула хад 1.5-2 дахин өндөр байна. Ялангуяа Баян-Өлгий, Ховд тэргүүтэй баруун болон зүүн бүсийн аймгуудад өсвөр насны охидын төрөлт улсын дунджаас их бүртгэгддэг. Энэ нь хөдөө орон нутагт нөхөн үржихүйн мэдлэг, боловсрол олгох анхан шатны нэгж цөөн, сум, багийн эмнэлгийн нууц хадгалах бо ломж муу, жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл хомсдолтой байдагтай нь холбоотой” гэв.
Тиймээс аймаг, сумуудын эмнэлгүүдэд өсвөр үеийн кабинет байгуулах, нөхөн үржихүйн тасаг, нэгжүүдийн үйл ажиллагаа, хүний нөөцийг чадавхжуу лах, жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг өсвөр насныханд даатгалаар үнэ төлбөргүй олгох зэрэг бодлогын хэмжээний зохицуулалтыг орон нутагт нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай аж.