Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мөрдөн шал гах хэлтсийнхэн өнгөрсөн сарын 19-23-ны өд рүүдэд эрүүгийн 1044 хэрэгт мөрдөн бай цаалтын ажиллагаа явуулснаас 24 хэргийг шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорт хүргүүлсэн талаараа цахим хуудсандаа мэдээлсэн байв. Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн дээрх хэргүүд дунд аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан төрсөн эгчтэйгээ бүлэглэн удаа дараагийн үйлдлээр 4.7 тэрбум төгрөг шилжүүлж хохирол учруулсан гэх үйлдэл багтжээ. Энэ нь хууль шүүхийн байгууллагынхан ший дэж чадахгүй олон жил нааш, цааш шидэлцэж буй Г.Өлзийдүүрэн, Г.Оюунсүрэн нарт холбог дох хэрэг аж. УИХ-ын гишүүн асан Б.Ундар маагийн хамаарал бүхий буюу түүний нөхөр А.Ариунболдын эцсийн өмчлөгчөөр нь бүртгэ тэй байсан “Бишрэлт групп” ХХК-ийн харьяа газар шорооны болон тээврийн ажил эрхлэх, техник, тоног төхөөрөмжийн түрээс, зам, гүүр барих, замын байгууламжид засвар, арчлалт хийх зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эр дэнэзам”-ыг Г.Өлзийдүүрэн хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, бус дын эд хө рөнгийг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр шүүгдэгчийн ширээнд сууж байсан юм. Дээд шүүх түүнд холбогдох хэргийг буцааснаас хойш про курор харьяаллыг нь өөрчлөн цагдаагийн бай гууллага бус, АТГ-т шалгуулахаар шил жүүл сэн бололтой.
Г.Өлзийдүүрэн “Эрдэнэзам” ХХК-ийн гүйцэт гэх захирлаар ажиллаж байхдаа төрсөн эгч Г.Оюунсүрэнг ерөнхий нягтлан бодогчоор томилж, улмаар тус компанийн “Капитрон” банк дахь данснаас 2022-2023 оны хооронд нийт 4.7 тэрбум төгрөг шилжүүлэн хувьдаа авсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ. Г.Өлзийдүүрэнд Эрүүгийн хуулийн 22.12-1 дэх хэсгийн “Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан хувьдаа давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль, түүнд нийцүүлэн гар гасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирол учруулсан” гэх заалтыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж, ял лагдагчаар татан АТГ-ын Мөрдөн шалгах хэлт сийнхэн шалгаж дууссан нь энэ аж.