Армени улсын Ереван хотод үргэлжилж буй НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (CBD COP17)-аар мөөг хамгааллын асуудлыг бодлогын түвшинд анхааралд оруулж, баталгаажуулж чадах, эсэх нь хүлээлт үүсгэж байна. Калид болсон CBD COP16-гийн үеэр Чили, Британи улс мөөгийг бодлогын түвшинд хамгаалах санаачилга гаргаж, үүнийг үндэсний хэмжээнд болон олон улсын түвшинд хууль, эрх зүйн хүрээнд баталгаажуулахыг дэлхий нийтэд уриалсан ч хуралд оролцогчид нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй. Тэгвэл Ереваны хурлаар “Мөөг хамгаалах олон улсын амлалт”-ыг батлуулах зорилт дэвшүүлээд буйг “Fungi” сангаас мэдээлжээ.
Дэлхийн байгаль хамгааллын бодлого “Flora and fauna” буюу ургамал, амьтан гэсэн хоёр аймагт төвлөрч буй. Харин дээрх санаачилгыг гаргасан улсууд мөөгийг “Funga” хэмээх нэршлээр бие даасан гурав дахь аймаг болгон баталгаажуулж, нэгдсэн бодлого, төлөвлөгөөтэйгөөр хамгаалж, хууль, эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрүүлэхээр ижил нэртэй тусгай сан хүртэл байгуулсан аж. Одоогоор үүнд 14 улс албан ёсоор нэгдэж, үүрэг, амлалт хүлээгээд байна.