2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлаар хичээллэж байгаа. Энэ дагуу сурагчид өнөөдөр хичээллээд долоо хоног амарч, арваннэгдүгээр сарын 9-нд шинэ улирлын хичээл эхэлнэ.
Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан.
Шинэ бүтцийн гол өөрчлөлтүүд:
- Дөрвөн улиралтай болсон. Өмнө нь нэгдүгээр улирал 16 долоо хоног үргэлжилдэг байсныг өөрчилж, сурагчдын хичээллэх болон амрах хугацааг тэнцвэржүүлсэн.
- Өвлийн амралтыг оновчтой болгосон. Нийслэлийн сурагчид 12 дугаар сарын гурав дахь долоо хоногт бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, үргэлжлүүлэн гурван долоо хоног амарна.
- Цагаан сарын долоо хоногт бие даалтын долоо хоногийг зохион байгуулна. Сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах бөгөөд бие даалтын үйл ажиллагааг хэт ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулна.
- Орон нутгийн онцлогийг харгалзав. Хичээлийн жилийн хоёр удаагийн бие даалтын долоо хоногийг Цагаан сарын баяр, нийслэлийн өвлийн амралт, орон нутгийн мал төллөх үетэй уялдуулсан.
- Зуны амралт эрт эхэлнэ. Бага ангийн сурагчид тавдугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна