Испанийн төв хэсгийн Толедо мужид энэ сарын 28- нд хоёр хурдны галт тэрэг мөргөлдөж, олон хүн амиа алдсантай холбоотойгоор улс даяар гурав хоногийн гашуудал зарласан тухай “Guardian” сонин мэдээлэв. Урда хотын ойролцоо болсон ослын үеэр төрийн өмчит “Renfe” компанийн хурдны галт тэрэг хувийн хэвшлийн “Iryo” байгууллагын зогсож байсан вагоны араас мөргөсөн байна. Улмаар 70 орчим хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтжээ. Аврах багийнхан өдгөө ослын газарт ажиллаж, эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ. Энэ нь Испанид 2026 онд гарсан хурдны галт тэрэгтэй холбоотой хоёр дахь томоохон осол бөгөөд нэгдүгээр сард Адамус хотын ойролцоо болсон ослоор 46 хүн амиа алдсан юм.
Испанийн Ерөнхий сайд Педро Санчес ослын газарт очиж, нөхцөл байдалтай танилцах үеэрээ үндэсний гашуудал зарлах шийдвэрээ мэдэгджээ. Гашуудлын өдрүүдэд төрийн байгууллагуудын барилга болон Тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээр төрийн далбааг бөхийлгөн мандуулах аж. Мөн ослын шалтгааныг нарийвчлан тогтоож, төмөр замын аюулгүй байдлын тогтолцоонд алдаа гарсан, эсэхийг шалгахаа тэрбээр онцолжээ.
У.Сүрэн