Пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сэлэнгээ нь “Бээжин-2008” паралимпийн аварга, Хөдөл мөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатар жавыг анх хараад хөгжлийн бэрхшээлтэй хүн ч энэ спортоор хичээллээд амжилт гаргах бо ломжтой юм байна гэх итгэл төрсөн гэдэг. Байт харваатай нөхөрлөсөн цагаасаа дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлагад бэлтгэл базааж, дотоод, гадаадын тэмцээнд оролцдог болжээ. Багш, шавь хоёрыг амжилт гаргаж, тив, дэлхийн медальтан болоход найман жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр хатуужлынх нь үр дүн их нөлөөлжээ. Тайландын Бангкок хотод 2023 онд зохион байгуулсан пара байт харвааны Ази тивийн АШТ-ээс хүрэл медальтай ирсэн бол 2024 он түүний хувьд үүрэг, хариуцлага өндөртэй, паралимпийн наадмын эрх олгох тэмцээнүүдэд амжилттай оролцох жил байлаа. Дубайгаас Парисыг зорих эрх өвөртөлж, Францад цэц сорьсон ч өрсөлдөгчдөө ялагдаж, медалиас атгаад алдсан нь түүнийг хурцалсан юм. Тиймээс дараа жил нь алдаанаасаа суралцаж, бэлтгэлээ чамбайруулан БНСУ-ын Кванжу хотод болсон ДАШТ-д ОУХМ Н.Мөнхбаатар, Б.Оюун-Эрдэнэ нартай хамт оролцохдоо 28 орны 176 (эрэгтэй 111, эмэгтэй 65) тамирчинтай өрсөлдөж, холимог болон эмэгтэйчүүдийн багийн төрөлд тус бүр алтан медаль хүртсэн билээ.
МЭРГЭЖЛИЙН ДАСГАЛЖУУЛАГЧИЙН УДИРДЛАГАД ХИЧЭЭЛЛЭЖ, ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮНД БАГТАВ
Тэрбээр байт харваагаар хичээллээд цөөнгүй жилийг үдсэн ч нөхөрлөсөн түүх нь сонирхолтой. 2014 онд авто ослын улмаас тэргэнцэр дээр суудаг болсон ч гэртээ зүгээр байхыг хүссэнгүй. “Түгээмэл хөгжил” төвийн гишүүдтэй танилцсанаар нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог нэгэн болжээ. Тэднээс Б.Энхтуяа хэ мээх бүсгүйтэй яриа өрнүүлэхэд байт харвааны талаар сонирхолтой зүйл өгүүлсэн байна. Тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спор тоор дамжуулан нийгэмшүүлэх, тэдний бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй тамирчдын нэг юм. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Дайчин чанар-Тэсвэрийн талбар” талбайд түүнтэй хамт очиж, харвах үед эл спорт их таалагдсан аж. Түүнээс хойш бэлтгэл хийн, тэмцээнд оролцож амжилт гаргах болсноор пара байт харвааны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтжээ. Шигшээ багийнханд тэргэнцэртэй эмэгтэй тамирчин хамт бэлтгэл хийж, тэмцээнд оролцох нь эхэндээ сонирхолтой санагдсан ч түүнийг ядрах вий гэж сэтгэл зовнидог байж. Харин тэр бэлтгэл хийх дээ хэзээ ч түүртээгүй юм. Амжилтын төлөө багийнхантайгаа хамт зүтгэсэн он жилүүд нь харваач бүсгүйн амьдралд таатай дурсамж үлдээжээ. Өнгөрсөн хугацаанд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, бас нөхөрлөсөн нь ур чадвараа хөгжүүлж, туршлага хуримтлуулахад хэрэг болсон байна . Тэдний харвах техникийг харж, багштайгаа арга барилынх нь талаар дүгнэж ярилцдаг аж. Азийн орнуудаас БНХАУ, Японы тамирчид сайн харвадаг. Учир нь дотооддоо өрсөлдөхөөс гадна жилийн дөрвөн улиралд бэлтгэл байнга хийдэг нь амжилт гаргахад ихээхэн нөлөөлдөг аж. Түүнээс байт харваа сонирхлыг нь хэрхэн татсаныг асуухад “Миний зан чанарт энэ спорт хамгийн их тохирдог. Анхаарлаа төвлөрүүлэхээс гадна тайван, тэв чээртэй байж зөв харваж сурсан. Нум барихдаа сандарвал яаж сайн харвах билээ. Хүн юм чинь хааяа шантарна. Тийм үед тусалж, дэмждэг хүмүүсийн зөвлөгөө, хүсэл, зорилго минь тал байд буцаан авчирдаг. Олон жил бэлтгэл хийсэн болохоор одоо ямар ч саад бэрхшээл надад халшрах шалтгаан болдоггүй. Тамирчин хүн спортын босгоор алхсан цагаасаа тэсвэр, хатуужлаас суралцдаг. Байт харвааны тэмцээн гадаах талбайд болдог тул тамирчид бороотой, салхитайд ч харвадаг юм” хэмээв.
“Та АНЭУ-ын Дубайд болсон ДАШТ-ээс хү рэл медальтай ирж, дараа нь БНСУ-ын Кванжу хотод зохион байгуулахад түрүүлж байлаа. Энэ дурсамж тань Азийн пара наадмын үеэр бодогдсон байх” гэхэд “Тийм ээ. АНЭУ-ын Дубай хотод 2022 онд болсон ДАШТ-д Б.Жавхлантөгстэй оролцохдоо Энэтхэгийн багийг ялж, хүрэл медаль авсан минь саяхан мэт бодогдож байна. Тэр тэмцээн бидэнд багийн төрөлд олон улсын түвшинд амжилт гаргах хэмжээнд хүрснийг мэдрүүлсэн. Үүгээр ч зогсохгүй хойшдын тэмцээнд итгэл төгс оролцоход минь том түлхэц болсон юм. Нумаа татахад багшийн “Зоригтой, хариуцлагатай харваарай” гэж захисан үг бодогдож, бүх зүйлээ дайчлан харвасан. Дэлхийн аварга болох, эсэхийг шийдэх сүүлийн сумаа тавихдаа 10 ононо гэж өөртөө итгэж байлаа. “Токио-2020” паралимп, “Ханжоу-2022” Азийн пара наадам надад олон зүйлийг ойлгуулж, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэх хэрэгтэйг ухааруулсан. Тиймээс чаддаг бүхнээ бүр дадал болгон бататгаж, бэлтгэлээ хийсэн. Тайландад болсон Азийн АШТ-д Индонезийн тамирчин Вахюретно Вуландариг ялж, ДАШТ-д дахин таарахдаа хожсон. Тэрбээр улсынхаа шилдэг харваач. Гадаах талбайн 70 метрийн зайд бэлтгэлээ сайтар базаадаг. Миний хувьд өөрийн харваанд итгэлтэй болсон тул амжилтаа бататгасан гэж боддог. Байт харваачид олны дуу чимээнд автахгүй байхаар өөрийгөө бэлтгэх ёстой. Би тэмцээний үед өөрийгөө тусгаарлаж, зөвхөн багшийнхаа зөвлөгөөг л сонсдог. Харин тэмцээн өндөрлөсний дараа хөгжөөн дэмжигч дийг харахад сэтгэл огшоод сайхан шүү” гэж дурссан.
ДАШТ-Д ТҮРҮҮЛЖ, МЕДАЛИЙНХАА ӨНГИЙГ ХУВИРГАСАН НЬ
Шагналууд дунд нь түүнийг олон зүйлээр сорьж, үнэ цэнтэй ирсэн медаль ч бий аж. Чех улсад болсон ДАШТ, Тайландад зохион байгуулсан Азийн АШТ-д эрх авч чадалгүйхоцорсон бол 2024 онд паралимпийн наадамд оролцох зорилгоо биелүүлсэн юм. Монголчуудын хувьд 2025 оны аравдугаар сар онцгой байв. Сонирхогчийн бокс, холимог тулаан, пара байт харвааны ДАШТ-ээс медаль хүртсэн баг та мирчдын баярт мэдээ спортын хорхойтнуудыг хэдэн өдөр огшоов. Тамирчид Төрийн дууллаа спортын олон төрөлд эгшиглүүлсний нэг нь БНСУ-ын Кванжу хотод болсон юм. Энэ нь түү ний хувьд өмнөхөөсөө илүү зүйл сурч өөрийгөө дахин нээсэн, ур чадвар, сэтгэл зүйгээ шалгасан нэг том сорил байлаа.
Бидний яриа цааш өрнөж “Тамирчин хүн зорилгоо биелүүлнэ гэдэг өндөр үүрэг, хариуцлага шиг санагддаг. Аваргын төлөөх өрсөлдөөн танд алдах эрхгүйг сануулдаг биз” хэмээхэд “Зорилгоо биелүүлэх нь баяр баяслаас гадна маш их хариуцлагыг мэдрүүлдэг. Аваргын төлөө өрсөлдөх үед алдаж болохгүй гэх бодлоос илүү хийж чадах бүхнээ гаргах ёстой гэсэн итгэл төрдөг юм билээ. Спортод ялалт, ялагдал аль аль нь бий. Гэхдээ надад тухайн мөчид өөрийн хүч, хөдөлмөр, бэлтгэлийн үр дүнгээ гаргаж чадсан, эсэх л хамгийн чухал байдаг”. Холимог багийн харваа өрсөлдөөнтэй болсон. Би спортын мастер Н.Мөнхбаатартай харвасан. Итали улсын тамирчидтай 4:4-өөр тэнцсэний дараа “shoot off” харваанд эсрэг багийнхан 10, 9, бид 10, 10 харваснаар хосын төрөлд дэлхийн аварга болсон. Тэмцээний дараа бусад орны дасгалжуулагчид бидэнд баяр хүргэж, багшийг тамирчдаа сайн бэлджээ хэмээн магтаж байв.
Шигшээд шалгарсан БНХАУ-ын харваачид Монголын багаас илүү Италийн харваачдыг буулгаж авахыг хамгийн их хичээж байлаа. Монголын баг 5:1-ээр хожиход Хятадын тамирч дын хувьд төсөөлөөгүй ялагдал нь байсан тул их гайхсан. Тэд итгэхгүй оноогоо дахин, дахин шалгаж байсан гэж багш тэр үед хэлж билээ .
Эмэгтэйчүүдийн багийн төрөлд аварга болох, эсэхийг шийдэх харвааны өмнө багш “Болох ёстой зүйл болдгоороо болно. Тиймээс алдлаа гэж харамсахгүйгээр чамбай харваарай” гэж зөвлөсөн. Б.Оюун-Эрдэнэ эгч бид хоёр эзэн орны багийг 6:0-ээр буулгаж авсан нь дараагийн холимог багийн төрөлд харвах итгэл өгсөн юм. Бид 2021 оноос хойш олон улсын тэмцээнд оролцлоо. Бэлтгэл хамт хийдэг уч раас нэгнийнхээ зан чанар, хандлага, сэтгэл зүйг сайн ойлгодог. Хэзээ ямар зөвлөгөө өгөх, хаана нь анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатайг мэдэрч чаддаг нь бидний нөхөрлөлийг бат болгосон. Мөн хаана ч явсан нэг өрөөнд байрладаг тул тэмцээний өмнө болон дараа нь бодол, мэдрэмж, төлөвлөгөөгөө байнга хуваалцдаг. Харилцан ойлголцол, итгэлцэл бидний амжилтын гол түлхүүр болдог” гэв.
ШИЛДГҮҮДИЙН НЭГ БОЛСНОО АЗИЙН ПАРА НААДМААР ХАРУУЛЛАА
Япон Улсад зохион байгуулсан “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмын байт харвааны эмэг тэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ Б.ОюунЭрдэнэтэй хамт цэц сорьсон. Тэд эхний харваанд гоц мөргөж, дараагийнхад Индонезийн багийг 2:0-ээр хожиж, хагас шигшээд БНХАУын багт 0:2-ээр ялагдав. Хүрэл медалийн төлөөх харваанд Ираны багийг 6:2-оор илүүрхэн дээрх наадмаас багийн төрөлд анх удаа медаль хүртсэнээр Монголын багийн найм дахь шагналын эзэн болсон юм. Тэд тэмцээний үед нэгнээ дэмжиж, салхины зүг, чиг болон цаг агаарын байдлыг сайтар тооцоолон онооны дарааллыг алдагдуулахгүй байх тактикийг амжилттай хэрэгжүүлжээ. Тиймдээ ч шийдвэрлэх харваанд дэлхийн аварга болж байсан давуу талаа харуулж, сэтгэл зүйн хувьд өөртөө итгэлтэй, тайван байсан юм.
Багийн харваанд нэгдмэл байдал, итгэл найдвар нөлөөлдгийг тэд сайн мэдэх тул тэмцээнтэй өдрүүдэд нэгнээ хурцалж, ялалт, ялагдлыг хамт хуваалцсан нь Ираны багийг буулгаж авах гол тактик болжээ.
Хагас шигшээд Хятадын багт хожигдсоны дараа тэднийг сэтгэл зүйн уналтаас хурдан гаргах нь дасгалжуулагчийн хамгийн чухал үүрэг байв. Тиймээс өнгөрсөн харвалтын алдаанд гацах биш, хүрэл медалийн төлөөх харваанд анхаарлаа төвлөрүүлэхийг зөвлөсөн байна. Тэрбээр тамирчдынхаа ард дурандан зогсож, сум хаана тусаж буйг болон салхины чигийг хэлж, сум бүрийн дараа хараагаа хэдэн ммээр зөрүүлэх, тактикийн зааварчилгааг маш сайн өгч байв. Багийн төрөлд хоёр тамирчин заасан хугацаанд амжиж харвах ёстой. Салхи хүчтэй үед хэрхэн хүлээх, “цонх үе”-ийг ашиг лаж хурдтай харвах дохио, зөвлөгөөг багш нь тэдэнд талбайн ардаас цаг алдалгүй өгч, хар валтын хэмнэлийг нь алдагдуулалгүй барьж чадсан аж. Түүний хувьд тамирчдаа зөвхөн тэмцээний талбайд чиглүүлээд зогсохгүй, 2025 оны ДАШТ-ээс эхлэн тогтвортой удирдаж, багийн гишүүдийн хоорондын ойлголцол, техникийн суурийг олон улсын өндөр түвшинд хүртэл бэлтгэсэн нь энэ амжилтын гол үндэс байв.
Түүнчлэн хувийн төрөлд Д.Сэлэнгээ Иран, Энэтхэгийн тамирчдыг ялж, хагас шигшээд Индонезийн тамирчныг илүүрхсэн. Алтан медалийн төлөөх харваанд БНХАУ-ын тамирчин Гао Зи Хантай таарч, 7:3-аар ялагдсанаар Мон голыг багт дөрөв дэх мөнгөн медалийг авчирсан билээ. Тэрбээр дэлхийн шилдэг харваачтай эцсээ хүртэл өрсөлдөж, Азийн наадмаас ган цаарчилсан болон багийн төрөлд тус бүр медаль хүртэн Монголын пара байт харвааны спортод нэгэн шинэ түүх бүтээсэн юм.