Казахстан улсад зохион байгуулж буй насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн ДАШТ-д эмэгтэйчүүдийн шигшээ багаас 76 кг-ын жинд Азийн аварга Э.Даваанасан шийдвэрлэх барилдаанд Киргизийн тамирчин, ДАШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт Айпери Медет Кизыг 4:1-ээр буулган авч хүрэл медаль гардлаа. Астанагийн дэвжээнд дэлхийн хошой медалийн эзнээр тодорсон тэрбээр ”Лос Анжелес 2028” зуны олимпын наадамд хүч сорих зорилгоор энэ удаа жин өгсөн барилдсан. Түүний хувьд жиндээ шинэ танил ч шилдгүүдтэй зөв тактикаар барилдан медалиас тэднийг мултлав. Тус жинд өрсөлдсөн тамирчдаас Анастасия Алпеева (Украин) түрүүлж, Кажал Кажал (Энэтхэг) удаалан, Даймонд Гилфорд (АНУ) мөн хүрэл медальтай нутаг буцахаар болжээ. Манай тамирчин өмнө нь Серби улсын Белград хотод 2023 онд болсон ДАШТ-д 72 кг-д мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн 57 кг-д дэлхийн мөнгөн медальт Б.Хулан Беларусийн тамирчин Ирина Курочкина нар ширүүхэн өрсөлдсөн. Үзэгчдийг суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлсэн барилдаанд Ирина Курачкина түүнийг 12:11-ээр ялж, ДАШТ-ээс дөрөв дэх медалиа авав. Тэгвэл 65 кг-д Т.Энхжин Японы Нана Икехатад 9:0-ээр хожигдож, шагналт V байрт шалгарчээ.