СЭЗИС-ийн сагсан бөмбөгийн “UFE broncos boster” багийнхан дасгалжуулагч Б.Пүрэвдоржийн удирдлагад оюутны лигийн АШТ-д түрүүлж, 2026-2027 оны Азийн оюутны сагсан бөмбөгийн лигт улсаа төлөөлөн анх удаа оролцох эрх авав. Лигийн тоглолтод Ази-Номхон далайн бүс нутгийн 12 орны их, дээд сургуулиудын шилдэг 18 баг нийтдээ 54 тоглолт өрнүүлнэ. Манайхан дээрх тэмцээний зүүн бүсийн С хэсэгт Японы “Васэда”, БНСУ-ын “Кореа” их сургуулийн багтай өрсөлдөх нь. Уг тэмцээнийг Японы “Yoyogi” спортын ордонд ирэх сарын 27, 29-нд, 2027 оны хоёрдугаар сарын 26-28-нд Улаанбаатар хотод “Степпа арена”-д тус тус зохион байгуулна. Харин хэсгийн сүүлчийн тоглолтоо ирэх жилийн гуравдугаар сарын 6-7-нд БНСУ-ын “Кореа” их сургуулийн спортын ордонд тоглох юм.