Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусжээ

Улаанбаатар хотын 24 мега төслийн нэг Лаг шатаах үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил дуусаж, магадлангийн дүгнэлт гаргууллаа
2025-08-07

С.Тэмүүлэн, Б.Мишээл нар NCAA-гийн багт тоглох анхны монгол волейболчид болов

Үндэсний дээд лигийн “Хилчин” багийн тамирчин Сансарболдын Тэмүүлэн, Болорсүхийн Мишээл нар АНУ-ын Towson их сургуульд тэнцжээ. Улмаар тус сургуулийн волейболын багт дуудагдаж, олон улсын хэмжээнд ур чадвараа үнэлүүлэх боломж нээгдсэн тул Үндэсний их, дээд сургуулиадын спортын холбоо буюу NCAA-д тоглох анхны монгол волейболчдоор тодорч байна.
2025-08-07

Учруулсан зовлонгийн төлөө тэд хэзээ ч уучлал гуйж байгаагүй

Наян жилийн өмнө 1945 оны 8 дугаар сарын 6-нд манай гаригийн хүмүүс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай нэгэн үйл явдлын гэрч болсон билээ. АНУ анх удаа цөмийн зэвсгийг энгийн номхон иргэдийн эсрэг ашиглаж Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяв.
2025-08-07

Энэ наймдугаар сарын сүүлчээс эхлэн АНУ-ын виз хүсэгчдээс 15 мянга хүртлэх долларын барьцааны мөнгө шаардана

АНУ-ын Төрийн департаментын нийтэлсэн баримт бичигт дурдсанаар, гадаадын иргэд тус улсын нутаг дэвсгэрээс цаг хугацаандаа гарах  үүднээс виз хүсэгч бүрээс 5,000-15,000 долларын барьцаа авч байх туршилтын хөтөлбөрийг эхлүүлж байна.
2025-08-07

Дэлхийг олон туйлт болгох Евразийн “гурвал”

Орос, Энэтхэг, Хятадын “гурвал”-ын тухай сэдэв мэдээллийн хэрэгслийн анхааралд дахин орж ирэв. “Бидний хамтын ажиллагаа эрх ашигт маань нийцэж, энх тайван, аюулгүй байдалд түлхэц болж одоо АНУ-ын тэргүүлж байгаа дэлхийн дэг журамд нөлөөлөхүйц гурван талт механизм сэргээх ирээдүйг нээнэ” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд мэдэгдэв.
2025-08-07

Бутан улстай хамтран ажиллана

УИХ дахь Монгол-Бутаны парламентын бүлгийн дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар болон тус бүлгийн гишүүд өнөөдөр (2025.08.07) Бутаны Хаант Улсын Үндэсний Ассамблей дахь Бутан-Монголын парламентын найрамдлын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2025-08-07

Хонконгод үер бууж хар түвшинд шилжив

Хонконг болон БНХАУ-ын өмнөд мужуудад энэ долоо хоногт хүчтэй аадар бороо орж, их хэмжээний үер буужээ. Улмаар хар түвшний сэрэмжлүүлэг гаргаж, эмнэлэг, сургууль, шүүх, иргэний бүртгэлийн газруудын үйл ажиллагааг түр зогсоогоод буй юм. Энэ нь 1884 оноос хойш орсон хамгийн хүчтэй аадар бороо байжээ. Мөн үерийн улмаас Хонконг, Гуандун, Макаогийн онгоцны буудлуудын нислэгийн 20 орчим хувь цуцлагдаж, Хонконг-Жухай-Макаог холбосон гүүрээр зорчих хурдны хязгаарлалт тогтоосон байна. Түүнчлэн метроны буудлууд усанд автаж, сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоожээ.
2025-08-07

Хятадад шумуулаар  дамждаг  чикунгунья вирусийн халдвар дэгдсэний улмаас хорио тогтоов

Хятадын Гуандун мужид сүүлийн нэг сарын дотор чикунгунья өвчний 7,000 гаруй тохиолдол бүртгэгдсэний улмаас мужийн эрх баригчид Ковид тахлын үед авсан алхмуудтай төстэй арга хэмжээ авахад хүрчээ.
2025-08-07

Монголбанк энэ оны эхний хагаст долоон тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк энэ оны эхний хагас жилд долоон тонн үнэт металл худалдан авсан байна. Тодруулбал, Төв банк өнгөрсөн долоодугаар сард 1186.2 кг үнэт металл худалдан авсан аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 23.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин Монголбанкны Дархан-Уул аймаг дахь хэлтэс оны эхнээс өссөн дүнгээр 396.6, Баянхонгорынх 915.4 кг үнэт металл худалдан авсан гэнэ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Нэг грамм алт худалдан авах дундаж үнэ одоогоор 384 мянган төгрөг байна.
2025-08-07

Б.Чойжилсүрэн: Ядарсан үедээ миний багцаас мөнгө гаргасан гэж андуурч хэлсэн

Увс аймгийн 100 жилээр Эрчим хүчний багцаас 2 тэрбумыг зарцуулсан гэх мэдээлэл бий. Уг асуудлын талаар Эрчим хүчний яамны сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө. 
2025-08-07

Дархан-Уул аймгийн эмнэлгийнхэн хөхний сүүний банктай болов

Нярайн эндэгдлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд “ЖиЖи Ритэйл” ХХК, “Baby world” хүүхдийн дэлгүүрийн хамт олон ДарханУул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасгийнханд хөхний сүүний банк байгуулж өгчээ.
2025-08-07

“Суралцагчдын тоо өссөнтэй холбоотой олон урсгал зардал дээд хязгаарыг давсан”

Боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын ээлжит хэлэлцүүлэг өчигдөр Боловсролын яаманд боллоо. Боловсролын сайд П.Наранбаяр “Боловсролын салбар 4.8 их наяд төгрөгийн төсвийн саналыг боловсруулан, санал авахаар оруулж байна. 2026 оныг Засгийн газраас Боловсролыг дэмжих жил болгон зарласан. Багш, ажилтны цалинг нэмж, чадах, эсэх асуудлаар Засгийн газрын хуралдаанаар ярьсан.
2025-08-07

Баянзүрх хайрханд зургаан га таримал ой бий болгожээ

Ээжийнхээ дурсгалд зориулж “Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн Монголд” байгаль хамгаалах холбоог байгуулж, 2011 оноос мод тарьж эхэлсэн Д.Эрдэнэчулуун Баянзүрх хайрхны зургаан га талбайд таримал ой бий болгоод байна. Түүний хөдөлмөрийг Монголын байгаль хамгаалагчдын холбоо ойжуулалтын шилдэг туршлагаар нэрлэж, олон нийтэд танилцуулав.
2025-08-07

Н.Тавинбэх: Станцад аваар осол гарахад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж, гадагш зардаг хүн байх ёсгүй

ехнологийн саатал наймдугаар сарын 1-нд гарсан. Энэ бол анх удаа гарч байгаа зүйл биш. Гарсан гэмтлийг засварлах ажил долоо хоног үргэлжилнэ. Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50-аад жил болж байсан. Ийм төрлийн гэмтэл өмнө нь 15 удаа гарсан байгаа. Гэмтлийн засварын ажлын тухай бүрд нь засаж, хэвийн ажиллагаанд оруулж байсан. "ДЦС-3"-ын үргүй зардлыг багасгах, худалдан авалттай холбоотой зөрчлүүдийг арилгахаар хатуу арга хэмжээ авч байна. Үйлдвэрийн гэмтлийг нийгэмд буруу байдлаар мэдээлж байгааг хуулийн байгууллагаар шалгуулна. Онцгой нөхцөл байдал тогтоогоод сэргээн босгон ажлыг хийж байгаа энэ үед дотроосоо буруу мэдээлэл гаргаж байгаад харамсаж байна. Станцад аваар осол гарахад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж байгаад харамсаж байна.
2025-08-07

“ДЦС-5” төслийн сонгон шалгаруулалтад Камбожид бүртгэлтэй “Митайм интернэшнл” ХХК санал ирүүлжээ

“Дулааны цахилгаан станц-5” төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүү-лэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийг сонгон шалгаруулах тендерт “Митайм интернэшнл”, “Шунхлай холдинг” гэсэн хоёр компани санал ирүүлснийг нийслэлийн ЗДТГ-аас өчигдөр мэдээллээ.
2025-08-07

Ус зайлуулах хоолойгүй хотод тойрох бус, туулах л зам бий

Улаанбаатар хот хүрээгээ тэлж, барилга, байгууламж, зам, талбай нэмэгдэхийн хэрээр нийслэлийн иргэд жил бүрийн зун уртын харайлтын “тамирчин” болдог билээ. Хаашаа л харна, гуталтай, гуталгүй, ус туулсан, үсэрч харайсан залуус, ойр хавийнхаа хайс хашлагаас “зүүгдсэн” ахмадууд, цүнх, саваа шавхай болгохгүй гэсэндээ дээшөргөсөн хүндийг өргөлтийн тамирчид шиг хүмүүс. Ер нь борооны дараа хотоор алхана гэдэг хурд, хүчний тэмцээнд авхаалж самбаагаа сорьж буйтай адил.
2025-08-07

Хэрлэн, Онон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгджээ

Хэрлэн, Онон голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгджээ
2025-08-07

Сургууль, цэцэрлэгүүдэд 4471 багш дутагдалтай байна

Улсын хэмжээнд өнөө жил ерөнхий боловсролын 895 сургуульд 60 мянга, 1400 гаруй цэцэрлэгт 40 орчим мянган багш, ажилтан ажиллах урьдчилсан тооцоо бий. Гэсэн ч бага боловсрол, байгалийн ухааны хичээлүүдийн багш дутагдалтай хэвээр байгааг бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэгвэл Боловсролын ерөнхий газраас сургалтын байгууллагуудад нэн шаардлагатай багшийн сул орон тооны мэдээллийг өчигдөр танилцуулав. Уг тайланд дурдсанаар энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багш дутагдалтай байгаа аж. Үүний 1590 нь нийслэлд гэнэ.
2025-08-07