
Хүчтэй ган гачиг, хөрш зэргэлдээ орнуудаас орж ирэх усны урсгал багассаны улмаас Иракт усны хурц хомсдол нүүрлэжээ.
"Хөдөө, орон нутагуудын усны хангамж тасалдаж, гүний усны нөөц шавхагдаж байгаа нь ноцтой аюул учруулж байна. 2019 онд бороо орсны ачаар нөөц 65 тэрбум шоо метрт хүрсэн бол одоо хөрш орнуудаас (Иран, Турк - ред.) орж ирж байгаа усны урсгал туйлын бага, мөн хур тундас маш бага байна" гэж тус улсын Хөдөө аж ахуйн яамны зөвлөх Махди Дамад мэдэгдэв.
Эх сурвалжийн хэлснээр, Ирак улсыг усны нөөцөөр бүрэн хангахын тулд хөршүүдтэйгээ яриа хэлэлцээ хийх чадварлаг хэлэлцээрийн хэсэг байгуулах шаардлагатай байна.
Иракийн эрх баригчид усны хямралын шалтгааныг зөвхөн цаг уурын нөхцөл байдалтай холбон тайлбарлаагүй бөгөөд улсуудын амьдрал ахуйг дэмжих гол үүрэг гүйцэтгэдэг Тигр, Евфрат мөрөн дээр Турк, Иран улс далан барьсантай холбоотой юм.
Өмнө нь Иракийн Усны нөөцийн сайд Аун Диаб мэдэгдэхдээ, усны нөөц олон жилийн түүхэнд байгаагүй бага хэмжээнд хүрч, үүний улмаас газар тариалангийн үйлдвэрлэл зогсох магадлалтайг анхааруулсан юм.
2014 оноос хойш дэлхий дээрх цэвэр усны нийт хэмжээ эрс багассан болохыг мэргэжилтнүүд тогтоожээ. Энэ нь манай гараг хуурайшилтын үе шатанд шилжиж байгааг илтгэж байх магадлалтай юм.