
8-р сарын 10-нд Хятадын нэрт дипломатч Лю Жианчаог саатуулсан тухай Reuters мэдээлэв.
БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Олон улсын хэлтсийн дарга 61 настай Лю Жианчаог энэ сарын эхээр гадаадад хийсэн ээлжит аялалаасаа буцаж ирснийх нь дараа байцаахаар саатулсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр Алжир болон БНӨАУ-д айлчилжээ.
Лю Жианчао өмнө нь Их Британи дахь Элчин сайдын яаманд ажиллаж, дараа нь Индонез, Филиппинд дипломат төлөөлөгчийн газруудыг тэргүүлж, 2013 онд Гадаад харилцааны дэд сайдаар ажиллаж байв.
2015 онд Лю Жианчао ХКН-ын Сахилгын хяналтын төв хорооны Олон улсын хамтын ажиллагааны хэлтэст шилжин ажиллаж, авлигын хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг эх оронд нь буцаах зорилготой "Үнэгний ан" ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны тэр үеийн дарга Кристофер Врей "Үнэгний ан" ажиллагаа нь Хятадын авлигачдыг бус харин гадаад амьдарч ажиллаж буй Хятадын иргэд байсан хүмүүсийг ангуучилж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн.
2018 онд Лю ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны комисст дипломат ажилдаа эргэн оржээ. 2024 оны эхээр тэрээр Вашингтон, Нью-Йоркт айлчилж, хөрөнгө оруулагчид, судалгааны төвийн мэргэжилтнүүд, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен зэрэг Байдены засаг захиргааны албаны хүмүүстэй уулзсан юм. Тухайн үед түүнийг Гадаад хэргийн сайд болно гэсэн мэдээлэл олон нийтэд цацагдаж байжээ.