Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

10 аймгийн төвд дулааны станц барих төслийг эрчимжүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ БНСУ-ын Ерөнхий сайд Ким Мин Согтой уулзаж, 2019 онд эхлүүлсэн ч өдгөө зогссон 10 аймгийн төвд дулааны станц барих төслийн үйл явцыг хурдасгахаар тохиролцсон байна. Энэ төсөл бүрэн хэрэгжвэл Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд дэвшилтэт технологи бүхий дулааны 10 станц, дулаан дамжуулах 88 төв, 65 км урт үргэлжлэх шугам сүлжээ бүхий дулаан хангамжийн төвлөрсөн систем ашиглалтад орох юм.
2026-06-26

Ж.Сүхбаатар, Г.Эрдэнэбат нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг томиллоо.  Мөн бүрэн эрхий хугацаа нь дууссан тул Г.Баясгаланг Цэцийн гишүүнээс чөлөөлөв. 
2026-06-26

Чулуут голд 4.5 сая загас нутагшуулав

“Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь Чулуут голд зэвэг, хадрангийн 480 мянган жарамгайг нутагшуулжээ. Тус байгууллагынхан “Монголын агнуурын загас” холбооныхонтой хамтран 2019 оноос загас үржүүлгийн төсөл хэрэгжүүлж, жил бүрийн хавар хагас саяас дээш тооны жарамгайг Сэлэнгэ мөрний эх Чулуут голд нутагшуулж ирсэн юм.
2026-06-26

Дээд шүүх улс төрийн найман намыг бүртгэлээс хасжээ

Улсын дээд шүүх энэ сарын 22-ны өдрийн хуралдаанаараа улс төрийн хэд хэдэн намыг бүртгэлгүйд тооцох шийдвэр гаргасан байна. Шинэчлэн найруулсан Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу намууд дүрмээ 2025 оны арванхоёрдугаар сарын 31ний дотор шинэчлэн бүртгүүлэх ёстой байж.
2026-06-25

ОХУ гаднаас шатахуун импортлох талаар судалж байна

Оросын эрх баригчид Украины агаарын цохилтоос үүдэлтэй бензиний тасалдлыг бууруулахын тулд гадаадаас шатахуун импортолж магадгүй байна. Түүхий газрын тосны томоохон “тоглогч” эл улс даяар хомсдол нүүр­лэж, бензин, онгоцны түлшний экс­портдоо хориг тавиад буй. Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн даваа гарагт болсон Засгийн газрын хуралдааны үеэр энэ талаар хэлэлцсэн гэнэ.
2026-06-25

Сэрүүцэхээр ус руу орсон 40 хүн живж, амиа алдав

Сэрүүцэхээр усанд ороод живсэн тохиолдол нэмэгджээ. Тухайлбал, Францад урьд хожид бүртгэгдээгүй хэт халалт үргэлжилж буйн улмаас хамгаалалтгүй, зөвшөөрөгдөөгүй бүсэд сэрүүцэхээр сэлж байсан 40 хүн усанд живж, амиа алдсан талаар албаныхан мэдээлэв. Түүнчлэн тус улсын Цаг уурын албанаас “Өнгөрсөн мягмар гараг 1947 оноос хойших хамгийн халуун өдөр боллоо.
2026-06-25

Завхан аймгийн Яруу суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Яруу сумын Засаг даргын Тамгын газрын дарга, малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй гэж мэдээлсэн.
2026-06-25

Хөшөө Цайдамын музейн хаягийг бичихдээ түүхийн ноцтой алдаа гаргав

Архангай аймгийн Хашаат сумын нутаг дахь Хөшөө Цайдамын музейн хаягийг орон нутгийн зам дагуух самбарт бичихдээ ноцтой алдаа гаргасныг МУИС-ийн профессор, археологич У.Эрдэнэбат шүүмжиллээ. Түрэгийн хаант улсын түүх, соёлын үнэт дурсгалуудыг хадгалдаг эл музейн нэрийг тодотгохдоо Билэгт хааны хэмээн бичсэн нь томоохон эндүүрэл болжээ.
2026-06-25

БНСУ-аас 468.3 сая ам.долларын бараа худалдан авчээ

Эдийн засаг, хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар болон МҮХАҮТ хамтран Монгол Улс болон БНСУ хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн төслийн гарал үүслийн дүрмийн бүлгийн бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалтыг өчигдөр зохион байгуулжээ.
2026-06-25

Өөрийн хүсэлтээр лавлагаа шатлалын эмнэлэгт үзүүлбэл 20 000 төгрөг төлөх нь

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2026 оны Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай 07 дугаар тогтоолыг энэ сарын 20-ноос мөрдөж эхэллээ. Эл тогтоолд эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн онцлох өөрчлөлт оруулсны нэг нь А13 маягтыг сэргээсэн явдал байв.
2026-06-25

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлнэ

Дэлхийн оюуны өмчийн байгууллага (WIPO) болон манай Оюуны өмчийн газар хамтран Хөгжмийн зохиогчийн эрхийн хамтын удирдлагын байгууллагад зөвлөн чиглүүлэх хөтөлбөрийг нэг жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд Монголын хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг тус хөтөлбөрт хамрагдах аж. 
2026-06-25

“Цахим хөдөлмөр эрхлэгчид нэмэгдэж буй ч нийгмийн хамгааллын гадна үлдэх эрсдэлтэй”

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйг тодорхойлох “Монгол Улсын цахим хөдөлмөр эрхлэлтийн дүн шинжилгээ”-ний урьдчилсан үр дүнг танилцууллаа. Энэ үеэр Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 193 дугаар конвенцын талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Цахим шилжилтийг даган Монгол Улсад платформ хөдөлмөр эрхлэлт эрчимтэй өсөж, залуучуудад шинэ боломж олгож байгаа ч тэднийг албан бус салбарт үлдээх, нийгмийн хамгааллын гадна хоцроох эрсдэл дагуулж буйг мэргэжилтнүүд онцоллоо.
2026-06-25

Монгол “Азийн хамгийн тайван улс”-ын тоонд багтлаа

Дэлхийн энх тайвны индексийн энэ оны үзүү­ лэлтийг Австралийн Сидней хотод төвтэй Олон улсын эдийн засаг, энх тайвны институтээс 20 дахь жилдээ олон нийтэд танилцууллаа. Үүнд Монгол Улс өмнөх оныхоосоо дөрвөн байраар ахиж, нийт 163 орноос 34 дүгээрт эрэмбэлэгдсэн байна.
2026-06-25

Хоршоо хэмээх “хорлон сүйтгэх ажиллагаа” 

Монголчууд бид хөгжлийн гарц, хөдөөгийн амь­жиргааг дэмжих “шидэт жор” хайх бүрдээ хоршоо гэдэг үгийг уриа лоозон шиг урдаа барьдаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд ч “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж, олон зуун тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий томоохон хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч эл хөдөлгөөн үнэхээр малчдыг үйлдвэрлэл, зах зээлтэй холбосон кластер тогтолцоог бий болгож чадсан уу гэвэл эргэлзээтэй. Харин ч сонгууль угтсан улс төрчдийн ээлжит шоу байх нь элбэг.
2026-06-25

Норвегийн викинг сэлүүр тренд боллоо

Норвегийн шигшээ баг ДАШТий өмнө викингийн дүрээр зургаа авхуулж байсан билээ. Дэлхийн аваргад ирээд тэд үнэхээр сайн тоглож, хоёр ялж, хэсгээ тэргүүлж байна. Норвегийн фенүүд багаа гоол оруулах болгонд завь сэлүүрдэж байгаа мэт гараа хөдөлгөж, хөдөлгөөндөө тааруулан “Ro!” хэмээн хашхирч байгаа.
2026-06-24

Агуу довтлогчдын өрсөлдөөнд Месси тэргүүлж байна

Мексик, Канад, АНУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд талдаа орж, хасагдах шатанд шалгарсан багуудын нэрс эхнээсээ тодорч байна. Мексик, АНУ, Герман, Франц, Норвег, Аргентин улс хэсгийн сүүлийн тоглолтоос үл хамааран, плей-оффт өрсөлдөх боллоо. Харин Иордан, Тунис, Хаити, Туркийн шигшээ баг хасагдаж, харих замдаа оров.
2026-06-24

Байгалийн зүүдний “хэлбэр” урлаг байж болох уу 

Зохиолчид өөрийн нэрийн хуудас болсон бүтээл (brand name) туурвин үлдээх нь бий. Шинэ цагийн уран зохиолд “Зүүдэнд сэрсэн домог буюу Тэнгүрва” хэмээх өгүүллэг бичлэгийн арга туурвил, агуулга хийгээд домог зүйн сэтгэмжийн эрэлхийллээрээ анхаарал татаж эхэллээ. Учир нь уншигчтай ярилцахыг хүсэж өөртөө татан урьж буй зохиомжоороо ялгардаг нь оюун санааны гоо зүй (spiritual aesthetics)-г нээх оролдлого юм.
2026-06-24

Олон бүс нутагт 50 хэмээс давж халжээ 

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температур 50 хэмээс давж халах нь 2023 оноос хойш эрчимжсэнийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-аас мэдээллээ. Тухайлбал, сүүлийн гурван жилд Хятад, Америк, Алжир, Пакистан, Мексик, Марокко, Иран, Энэтхэг, Саудын Араб зэрэг улсын газар нутагт агаарын температур аюултай түвшинд хүрсэн байна.
2026-06-24