Хорьдолын даваагаар зорчихгүй байхыг анхааруулав
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг дахь Хорьдолын даваа халтиргаа гулгаа ихтэй, зарим хэсэгт нь зузаан мөсөн бүрхүүл тогтсоныг орон нутгийн иргэд, жууулчин тээвэрлэгч жолооч нар анхааруулж байна.
2026-10-01
Ахмад настнуудын найм хүрэхгүй хувь нь л идэвхтэй амьдарч байна
Ахмадын эрх ашгийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Манай улсын нийт хүн амын 9.6 хувийг ахмад настан эзэлж буй. Тэдний олонх нь буюу 70.8 хувь нь нийслэлд, үлдсэн нь орон нутагт амьдардгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хүйсийн хувьд эрчүүд нь 40.2 хувийг эзэлж байгаа аж.
2026-10-01
“Төсвийн өсөлтийн талаас илүү хувийг баталгаагүй орлогоор нэмэгдүүлэх нь өрөөсгөл”
Нээлттэй нийгэм форум (ННФ)-ын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өчигдрийн ээлжит уулзалтаар 2027 оны төсвийн төслийг хэлэлцэн төсвийн тэлэлт, орлогын төлөвлөлтийн эрсдэлийг онцоллоо. Түүнчлэн УИХ-аар төслийн хэлэлцүүлэг хийж буй үйл явцыг нарийвчлан журамлах, гишүүдэд улс орны амин чухал асуудлаар хариуцлагатай шийдвэр гаргахад шаардлагатай иж бүрэн мэдээлэл хүргэх, судалгаа шинжилгээнд үндэслэсэн байвал зохилтойг тэмдэглэжээ.
2026-10-01
47 мянган ам км талбайд хүлэрт намаг тархсаныг тогтоолоо
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, МУИС, “Дэ нэйчэ консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн газар, БНХАУ-ын ШУА-ийн Баруун хойд бүсийн хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагынхан хамтран Монгол орны хүлэрт намгийн зураглалын томоохон судалгаа хийжээ.
2026-10-01
Ногоо тарьж борлуулсан хэмээн хуурамч баримт бүрдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлэв
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол уржигдар эхэлсэн.
2026-09-30
Амьдрах орчин ирээдүйн итгэл үнэмшил , бүтээмжид нөлөөлдөг
Чанаргүй, стандартын шаардлага хангаагүй сууц болон амьдрах орчинд өссөн хүүхэд ирээдүйд эрүүл мэндээр хохирох, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл 25 хувиар өндөр байдгийг Британийн судлаачид тогтоожээ. Тодруулбал, ядуурал, нийгмийн хамгааллын шинжээч Лиза Харкер тэргүүтэй судлаачид хүүхдийн амьдрах орчнычиглэлээрх эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээлийг нэгтгэсэн анхны томоохон цогц судалгааг тус улсын буяныбайгууллагуудтай хамтран хийхэд ийм үр дүн гарсан байна.
2026-09-30
Өвлийн эхэн саруудад агаарын хэм олон жилийн дунджаас дулаан байх нь
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өвлийн эхэн сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Нийслэлд өчигдөр намрын анхны цас орж, ойрын хэдэн өдөр нийт нутгаар сэрүүхэн байх нь. Гэсэн ч аравдугаар сар гараад Монгол орны ихэнх газраар тогтуун, дулаахан намар үргэлжилнэ.
2026-09-30
С.Молор-Эрдэнийг суллаж, хилээр гарах, нэр бүхий хүнтэй уулзахыг хориглолоо
Үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэрэгт холбогдон шалгуулж, цагдан хоригдож буй философич С.Молор-Эрдэнийг батлан даалтад гаргах захирамжийг өчигдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун гаргалаа. Өнгөрсөн долоо хоногт тус шүүхийн шүүгч Ч.Алдар түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг нэг сараарсунгах захирамж гаргаад байсанюм.
2026-09-30
“Хуулиар хамгаалаагүй нөхцөлд хэн ч шүгэл үлээхгүй”
“Зөвийг шүгэлдэгчид” НҮТББ болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл хамтран Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухайхуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлахыг шаардан өчигдөрмэдээлэл хийлээ.
2026-09-30
Таван цагийн дотор зам, тээврийн 200 гаруй осол бүртгэгдэв
Хүйтний улирал наашилж, хөхүүрийн ам цаашилсан энэ цагт нийслэл болон орон нутагт цас орж, цаг агаар эрс сэрүүсэв. Үүний улмаас өчигдөр зам, тээврийн осол ихээр бүртгэгдэж, түгжрэл үүсгэн, автобус, такси ч олдохгүй иргэд олноороо алхсан юм. Энэ тухайд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Цас орсны улмаас өгсүүр, уруу замд халтиргаа гулгаа үүсэж, 06.00-11.30 буюу таван цагийн дотор зам, тээврийн 240 осол бүртгэгдлээ.
2026-09-30
Шахмал түлшийг 446 цэгээр хязгаартай борлуулж буй гэв
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийнхан гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж буйгаа мэдээлсэн. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2024 оноос цагт 50 тонн болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан гэв. Эдүгээ үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилгээг хийж, 38.3 мянган тонн хагас коксон түлшний нөөц бүрдүүлсэн.
2026-09-29
Мод үржүүлгийн газрууд тарьц, суулгацуудаа бөөний үнээр худалдаж байна
Улаанбаатар хотын ногоон хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих зорилгоор зохион байгуулдаг намрын мод тарих нэгдсэн арга хэмжээ нийслэл даяар өрнөж байна. Үүний эхлэл болгож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн ням гарагт 1000 мод тарилаа. Энэ намар хотын 13 байршилд 1.3 сая мод тарьж ургуулахаар төлөвлөсөн гэнэ.
2026-09-29
“Бичиг үсгийн анхны галерей”-г Дэлгэрхаан сумд нээлээ
“Хаадын зам” арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Дэлгэрхаан сумд “MOR art gallery” буюу “Бичиг үсгийн анхны галерей”-г нээлээ. Энэхүү галерейг “Чингис хаан” үндэсний музей, “Хөх бичиг” соёлын академитай хамтран хэрэгжүүлж буй “MOR national art gallery network” төслийн хүрээнд байгуулсан юм.
2026-09-29
Хоёр жилд 1400 гигатонн мөс хайлав
2025 он дэлхийн бүх бүс нутагт мөстөл, мөсөн гол эрчимтэй хайлж, хорогдсон дараалсан дөрвөн жилийн нэг болсныг Дэлхийн цаг уурын байгууллагаас зарласан. Тэгвэл 2023-2025 онд буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд мөсөн голууд 1400 гигатонн нөөцөө алдсаныг тус байгууллагын судлаачид тогтоожээ. Энэ нь олимпын стандартын буюу дунджаас том хэмжээтэй 560 сая усан бассейныг дүүргэхэд хүрэлцэх нөөц гэнэ.
2026-09-29
Хотын албан татварыг нэг хувь болгохыг уриаллаа
Хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний болон аялал жуулчлалын салбарын мэргэжлийн 11 холбооныхон хотын албан татварын хэмжээг нэг хувь болгож бууруулах асуудлаар нийслэлийн удирдлагуудтай өнгөрсөн долоо хоногт уулзаж, санал хүсэлтээ илэрхийлсэн билээ. Харин тэд одоо “Хотын албан татварыг нэг хувь болгоё” уриалга гаргаж, нийгмийн сүлжээнд давлагаалж эхлээд байна.
2026-09-29
Мэдрэлийн мэс заслын үзлэг, оношилгоонд хамрагдаарай
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн “Хүүхдийн зүрхний долоо хоног” аяныг энэ сарын 7-13-нд зохион байгуулж, 302 хүүхдийг үзлэг, оношилгоонд хамруулан дөрөвт нь нэн яаралтай мэс засал хийсэн юм. Тэгвэл “Мэдрэлийн мэс заслын долоо хоног”-ийг өчигдрөөс эхлүүлжээ.
2026-09-29