УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж буй зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол уржигдар эхэлсэн. Энэ үеэр Сангийн яамны Дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Ж.Цогтбаяр “Тариалаагүй манжинг тарьсан гэж 1.2 тэрбум төгрөгийн урамшуулал авсан асуудлыг цагдаагийн байгууллагад шалгаж байгаа” хэмээн мэдэгдсэнюм. Тэгвэл ногоо тарьсан мэтээрхуурамч баримт бүрдүүлж татвар төлөгчдийнмөнгөнөөс луйвардсан нэгэн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяалах орон нутгийн шүүхэд нь шилжүүлжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэртногоо тарьдаг иргэн Б.Ундрах 2024 оны наймдугаар сарын 20-ноос мөн оны аравдугаарсарын 23ны хооронд 459 сая төгрөгийнборлуулалт хийсэнмэтээр санхүүгийнбаримт бүрдүүлсэн аж. Тэрбээр и-баримтыннэхэмжлэл хуурамчаар үүсгэж, түүнийгээ ашиглан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Сангийнсайдын 2022 оны А/218/А/146 дугаартай хамтарсан тушаалаар баталсан Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журамд заасан хүнсний ногооны урамшуулалд хамрагдсан гэнэ. Улмаар уг урамшууллаас нийт 316.2 сая төгрөг авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болжээ. Б.Ундрахад Эрүүгийн хуулийн 18.7-1 дэх хэсгийн “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан” гэх заалтын дагуу прокурор яллах дүгнэлт үйлдэж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.