Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс өвлийн эхэн сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Нийслэлд өчигдөр намрын анхны цас орж, ойрын хэдэн өдөр нийт нутгаар сэрүүхэн байх нь. Гэсэн ч аравдугаар сар гараад Монгол орны ихэнх газраар тогтуун, дулаахан намар үргэлжилнэ. Харин өвлийн эхэн буюу арваннэгдүгээр сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ГовьАлтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Тэгвэл идэр ес эхэлсэн арванхоёр, нэгдүгээр сард агаарын дундаж температур баруун болон төвийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан байх аж. Хур тунадасны хувьд арванхоёрдугаар сард говийн, нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар ахиу орохыг анхаарууллаа. Мөн цаашид цасан бүрхүүл зузаарах, гэнэт дулаарч, хүйтрэхтэй холбоотойгоор мөсөн бүрхүүл үүсэж, зам даваа халтиргаа гулгаатай болох тул болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. Тэр дундаа зуны туршид хуурайшилт ихтэй, бэл чээрийн даац муу, хадлан тэжээлийн нөөц хангалтгүй бүрдүүлсэн бүс нутгуудад өвөлжилтийн бэлтгэлийг эр чимжүүлэх шаардлагатайг сануулсан юм.
О.Ундрах