“Зөвийг шүгэлдэгчид” НҮТББ болон Монголын барилгачдын нэгдсэн холбооны төлөөлөл хамтран Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухайхуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, батлахыг шаардан өчигдөрмэдээлэл хийлээ.
Монголын барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Өлзийбат “Нийгэм шударга дуу хоолойг хүсэж байна. Шударга бус зүйлийн эсрэг дуугарах боломжийг Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль олгоно. Гэтэл энэ хуулийг өнөөг хүртэл баталсангүй. Тиймээс Засгийн газарт хуулийн төслийг УИХ-аар яаралтай хэлэлцүүлж, асуудлыг шийдвэрлэх шаардлага хүргүүлж байна. Барилгын салбар авлигад живснийг салбарынхан бүгд мэддэг. Эгэл жирийн ажилчидүүнийг эсэргүүцэн тэмцдэг ч тэднийг хамгаалах хууль байхгүй. Шүгэл үлээж, нийгэмд дуу хоолойгоо хүргэснийхээтөлөө хохирч үлдэх ёсгүй. Хуулиар хамгаалаагүй нөхцөлд хэн ч шүгэл үлээхгүй. Монголд хоёрхон сонголт үлдсэн. Нэг бол шүгэл үлээгээд нухчин даруулж, чичлүүлнэ. Эсвэл дарга, сайд, албан тушаалтнуудын өмнөөс дуугарчбайгаад тушаал дэвшдэг жишиг тогтлоо. Нийгэмд тэгш бус байдал газар авч буй нэг шалтгаан нь шүгэл үлээгчдийг хамгаалах эрх зүйн ор чин бүрдээгүйтэй шууд холбоотой. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар салбар бүрд авлигыг бууруулах, илрүүлэх боломж бүрдэнэ” гэв.
“Зөвийг шүгэлдэгчид” НҮТББ-ын тэргүүн Г.Эрдэнэзул “Энэ бол хамгийн удаан гацсан хуулийн төслүүдийн нэг. 2022 оноос хойш энэ тухай ярьж байна. Гэтэл цаана нь ямар ашиг сонирхол нуугдаж буй болоод өнөөдрийг хүртэл батлахгүй байгаа юм бэ” хэмээв.
У.Сүрэн