Чанаргүй, стандартын шаардлага хангаагүй сууц болон амьдрах орчинд өссөн хүүхэд ирээдүйд эрүүл мэндээр хохирох, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл 25 хувиар өндөр байдгийг Британийн судлаачид тогтоожээ. Тодруулбал, ядуурал, нийгмийн хамгааллын шинжээч Лиза Харкер тэргүүтэй судлаачид хүүхдийн амьдрах орчнычиглэлээрх эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээлийг нэгтгэсэн анхны томоохон цогц судалгааг тус улсын буяныбайгууллагуудтай хамтран хийхэд ийм үр дүн гарсан байна.
Хүүхдийн амьдрах орчин аюулгүй, тогтвортой, стандартын шаардлага хангасан байх нь бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэнд, зан төрхөөс гадна суралцах хүсэл эрмэлзэл, ирээдүйн итгэл үнэмшил, хөдөлмөр эрхлэх чадварт хүртэл нөлөөлдөг ажээ. Тухайлбал, хэт олуулаа, давчуу сууцад амьдарч байсан хүүхэд тархи, нугасны бүрхүүлийн үрэвсэл буюу менингитээр өвчлөх эрсдэл 10 дахин өндөр байдгийг тогтоосон. Түүнчлэн хэт чимээ шуугиантай, өөрийн гэсэн орон зайгүй, гаднын эрсдэлд өртөх аюул өндөр орчинд амьдардаг хүүхдүүдийн анхаарал төвлөрөх чадвар, өөртөө итгэх итгэл 2-3 дахин сул, сэтгэл түгших, гутрах өвчинд өртөх магадлал гурав дахиних байдаг гэнэ.
Орчноос шалтгаалан амжилттай суралцах боломжоо алдсан хүүхдүүдийн өндөр боловсрол эзэмших, тогтвортой, цалин, урамшуулал сайтай ажилд зуучлагдах боломж ч хязгаарлагдаж, хөдөлмөрийн чадвараа алдах, ядууралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж. Эл судалгааны үр дүнгээс үүдэн хүүхдэд ээлтэй хот төлөвлөлт, эрүүл, аюулгүй орчны асуудлыг олон улсад нухацтайгаар хэлэлцэж байна.
Н.Мишээл