Кино урлагийн зөвлөлөөс “Академи авардс” буюу 99 дэх удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох бүтээлээр найруулагч Б.Тамирын “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” киног сонгожээ. Тус киноны зохиолыг Т.Мягмартогтох бичсэн бөгөөд өнгөрсөн онд Кино урлагийг дэмжихсангаас эргэн төлөх нөхцөлгүйгээр 158 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. “Тусгаар тогтнол: Бошиг сахигч” түүхэн уран сайхны киног Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 115 жилийн ойд зориулан бүтээжээ. Монгол Улсын тусгаар тогтнолын үндсийг хэн тавьсан, тэдний хувь заяа хэрхэн өрнөсөн, тухайн үеийн төрийн түшээд ямар сонголт хийсэн, тэдгээрийн цаана ямар нууц, золиос байсан зэргийг түүхэн үйл явдлаар дамжуулан өгүүлсэн байна.
У.Сүрэн