Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэтай есдүгээр сарын 29-нд Токио хотноо албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Талууд хоёр улсын харилцаа эдүгээ “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийнтөлөөх Тусгайстратегийн түншлэл”-ийн түвшиндгүнзгийрэн хөгжиж буйг сайшаан тэмдэглэжээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлж буй “Ногоон чөлөөлөлт”, Япон Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “POWERR Asia” санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, карбон кредит, сэргээгдэх эрчим хүч болон газрын тосны агуулах сав барих зэрэг чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа талууд тэмдэглэлээ. Японы Засгийн газрыншинэчилсэн “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н санаачилгын хүрээнд хамтран ажиллахболомжийн талаар мөн санал солилцжээ. Энэ үеэр Монголоос Япон руу чиглэсэн экспортын бараа, бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхшаардлагатай байгааг тэмдэглэв. Монгол Улсад Японы Гадаад худалдаагдэмжих байгууллага (ЖЕТРО)-ын Төлөөлөгчийнгазрыг нээхэд бэлэн байгаагаа Японы тал илэрхийллээ.
Айлчлалын дараах өдөр “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хөгжлийн санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын СангийнсайдЗ.Мэндсайхан, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (ЖАЙКА) ерөнхийлөгчТанака Акихико нар гарын үсэг зурсанбайна. Тус төслийг ЖАЙКА-гийн “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” (STEP)-ийн 158.3 тэрбум иенийн хөгжлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Эл санхүүжилт нь 40 жилийн хугацаатай, жилийн 1.1 хувийн тогтмол хүүтэй аж. Дээрх нисэх буудлыг Япон Улсын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж, 2021 онд ашиглалтад оруулсан. Гэвч сүүлийн жилүүдэд нисэх буудлын зорчигч тээврийн урсгал анх тооцоолсон хүчин чадлаас давж, цаашид тогтмол өсөх хандлагатай байгаа тул өргөтгөх шаардлагатай болжээ. Зорчигч болон ачаа терминалын барилга, холбогдох дэд бүтцийнбайгууламж, дулааны станц, авто зогсоолыг өргөтгөснөөр 5.2 сая хүн хүлээн авах боломжтой болох нь.
Япон Улсын Засгийн газраас 1977-2025 онд Монгол Улсад зээл, буцалтгүй тусламж, техникийн хамтын ажиллагааны хүрээнд нийт 3.3 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлжээ.
С.Уул