Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

АНУ-д гангийн үйлдвэр дэлбэрч хоёр хүн амиа алдав

АНУ-ын Пенсильвани мужийн гангийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн нас баржээ. Тодруулбал, Пенсильвани мужийн Питтсбург хотын ойролцоох “Клэртон” гангийн үйлдвэр уржигдар шөнө дэлбэрсний улмаас хоёр хүн амиа алдаж, 10 иргэн хүнд гэмтэж, нэг нь сураггүй алга болжээ. Дэлбэрэлтийн улмаас амиа алдсан нэг хүнийг хэн болохыг албаныхан одоогоор тогтоож чадаагүй байна. Томоохон хэмжээний дэлбэрэлт үйлдвэрийн нэг хэсгийг бүрэн сүйтгэсэн бөгөөд ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ.
2025-08-13

Монголын боксчид дөрвөн медаль хүртлээ

Тайландын Бангкок хотод зохион байгуулсан 19, 22 насныхны Азийн АШТ-д Монголын тамирчид Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзориг, А.Бат-Очир, Б.Оюунболд, Д.Баасандорж нарын удирдлагад оролцлоо.
2025-08-13

Улаанбаатарт агаарын чанарын гурван станц нэмж суурилуулна

Нийслэлд агаарын чанар хэмжигч суурин харуул бүхий 19 станц бий. Тэгвэл үүний тоог ирэх онд гурваар нэмэх нь. БНСУ-ын Үндэсний ассамблей, Байгаль орчны корпорац, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОИКА)-ын төлөөлөгчид саяхан манай улсад ажиллахдаа ирэх онд Улаанбаатар хотод нэмэлтээр гурван станц суурилуулж, шаардлагатай бусад багаж, тоног төхөөрөмжийг олгохоор болсноо мэдэгдсэн байна.
2025-08-13

Ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг 9.6 их наяд төгрөгт багтаана

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд И-Монголиа болон Засгийн газрын олон нийттэй харилцах 11-11 дугаарын утсаар иргэд, олон нийтээс санал авч буй. Эл санал асуулгын урьдчилсан дүнг Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Өчигдрийн байдлаар нийт 154 мянга гаруй иргэн төсөлд саналаа өгчээ. Төсвийн үр ашгийг сайжруулахад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэсэн асуулгад 18395 иргэн хэт тэлэлтийг бууруулах хэрэгтэй гэж хариулсан байна. Мөн 102 мянга гаруй хүн татварын хувь хэмжээг бууруулахыг дэмжжээ.
2025-08-13

Туулын хурдны зам барихаар эхний ээлжид 15 нэгж талбар газрыг чөлөөллөө

Туулын хурдны зам барих ажлын хүрээнд нийт 132 нэгж талбар буюу 134.3 га газрыг чөлөөлөхөөр төлөвлөсөн байна. Тэгвэл үүнээс эхний ээлжид 15 нэгж талбар газрыг Сонгинохайрхан дүүрэгт чөлөөлөөд буйг Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар мэдээлэв. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөж, түгжрэлийг бууруулах чухал төслийн нэг нь энэхүү хурдны зам билээ. 2.3 их наяд төгрөгөөр барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн уг бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Хонгконгийн “Хао Юань групп” шалгарч, ажлаа ийнхүү эхлүүлээд байгаа аж.
2025-08-13

Эзэнгүй нохдыг хоргодох байранд байлгана

Энэтхэгийн дээд шүүхээс хотуудын захирагчдад эзэнгүй нохдыг яаралтай нүүлгэн шилжүүлэхийг даалгалаа. Тодруулбал, нийслэл Дели болон түүний ойролцоох бүс нутагт хүүхэд, ахмадууд нохойд хазуулснаас үүдэн бэртэх, галзуу өвчин тусах тохиолдол сүүлийн саруудад эрс нэмэгдсэн байна.
2025-08-13

“Эмэгтэйчүүд, жендер ба манлайлал-2025” бага хурал болно

Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотод ирэх сарын 25-26-нд “Эмэгтэйчүүд, жендер ба манлайлал-2025” олон улсын хоёрдугаар бага хурал болно. БНЭУ-ын Рама, Тайландын Шинаватра их сургуулиас хамтран зохион байгуулж буй тус бага хурал “Эрх мэдлийн тогтолцооны шинэчлэл” сэдвийн дор өрнөх юм.
2025-08-13

Хууль зүйн салбарынхан нэмж 1.6 их наяд төгрөг хүсэв

Хууль зүй, дотоод хэргийн салбарын 2026 оны төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэг өчигдөр болов. Тус салбарт УБЕГ, ЦЕГ, Хил хамгаалах, Шүүхийн шинжилгээний, Архивын ерөнхий газар, ШШГЕГ, Дотоод хэргийн их сургууль, Гадаадын иргэн, харьяатын зэрэг байгууллага харьяалагддаг. ХЗДХЯ-ныхан эдгээр байгууллагаас санал авч нэгтгээд, ирэх онд нийт 3.6 их наяд төгрөгийн төсөв батлуулахаар ханджээ.
2025-08-13

“Tech week” технологийн долоо хоног болно

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Мэдээллийн технологийн үндэсний паркийнхан “ICT forum 2025” арга хэмжээг ирэх сарын 25-26-нд зохион байгуулах болсноо зарласан. Тэгвэл уг ажлыг зохион байгуулах багийнхан хуралдаж, форумын үеэр болох бусад арга хэмжээний талаар танилцуулав. Хувийн хэвшлийнхний санаачилгаар “Tech week” нэртэй технологийн долоо хоногийг өнөө жилээс эхлэн тогтмол зохион байгуулахаар болжээ. Ирэх сарын 19-26-нд дэлхийн бусад улс орны жишгийн дагуу олон хөтөлбөр, төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлэх аж.
2025-08-13

Ган үйлдвэрлэлийн цогцолборын төсөлд 412.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай

Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүү¬ лэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамжийн дагуу Дархан, Сэлэнгийн бүсийн “Үйлдвэр технологийн парк”ийн хөгжлийн төлөвлөгөө болон Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн ТЭЗҮ-ийг батлуулан, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.
2025-08-13

Медиа, маркетингийн шилдэг илтгэлүүдтэй танилцаарай

1954 оноос хойш Франц улсын Канн хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг маркетинг, зар сурталчилгааны салбарын хамгийн том арга хэмжээ бол Cannes Lions international festival of Creativity юм. Энэ жилийн фестиваль зургадугаар сарын 16-20-нд зохиогдсон бөгөөд дэлхийн шилдэг брэндүүд, маркетингийн захирлууд, медиа компаниуд гэхчлэн энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 97 орны 12 мянга орчим хүн оролцжээ.
2025-08-12

Ирэх өвөл хатуухан болж, хаваржилт хүндрэх нь

Улсын онцгой комиссын хуралдаан өчигдөр болж, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, цаг уур, орчны шинжилгээний мэдээлэл болон бусад асуудлаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Манай улсын нийт нутгийн 0.5 хувь нь маш хүчтэй гантай, 3.2 хувь нь хүчтэй гантай, 9.9 хувь нь гантай, 18.7 хувь нь гандуу, 67.6 хувьд нь зуншлага хэвийн байгааг хуралдааны эхэнд мэдээлэв. Тодруулбал, Увс, Баян-Өлгий, Ховд, Дархан-Уул аймгийн ихэнх, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Сэлэнгийн зарим сумд гантай болон гандуу байгаа аж. Бэлчээрийн ургамлын гарц, гангийн зураглалын мэдээллээс харахад ирэх өвөл хатуухан болж, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байна.
2025-08-12

Нийслэл хотын төв болон бусад хэсгээр гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайг хүлээн авч уулзлаа.  Нийслэлийн дэд бүтэц, явган хүний замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан харилцаа холбооны худаг, сувагчлалын ажил, агаараар буюу гэрлийн шон, троллейбусны даацын баганууд, барилга хооронд дамжин татагдсан кабелиудыг цэгцлэх, буулгаж худаг сувагчлалаар оруулах, хэрэглээгүй кабелиудыг буулгах талаар ярилцлаа.
2025-08-12

“Допингийн шинжилгээ авахгүй гэж УИХ-ын дарга мэдэгдээгүй”

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс үндэсний бөхчүүдээс дахин допингийн шинжилгээ авдгийг болино гэсэн байр суурь илэрхийлсэн хэмээн зарим сайтад бичжээ. Энэ талаар түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр залруулга гаргасан байна. Үүнд “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль тогтоох дээд байгууллагын даргын хувиар үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахаа болино гэсэн байр суурь илэрхийлээгүй, ийм мэдэгдэл хийгээгүй болно” гэжээ.
2025-08-12

Э.Одмаа, Х.Өлзийхишиг нар Азийн аварга боллоо

Хонконгод зохион байгуулсан шатар сонирхогчдын Азийн АШТ-д Монголын баг оюунаа сорив. Тэднээс эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх оноотой чансааны ангилалд “Босоо ноён” клубийн тамирчин, улсын аварга Э.Одмаа есөн өрөг тоглосноос 7.0 оноо авч түрүүллээ. Тэрбээр сүүлийн өрөгт Филиппиний тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер Жиа Алланней Доройг буулган авч хожлын давуугаар алтан медаль хүртэх болзол хангажээ.
2025-08-12

Хүүхэд асрах чөлөөтэй үедээ ипотекийн зээл авах боломжтой

Ипотекийн зээлтэй холбоотой иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултад Монголын ипотекийн корпорацынхан ийн хариулжээ.
2025-08-12

Сүрьеэгийн эмчилгээний шинэ арга, технологи нэвтрүүлэхэд БНСУ-тай дахин хамтарна

БНСУ-ын Солонгосын сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчид манай улсад ирж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхөө явцтай танилцлаа. Тус нийгэмлэгийнхэн дэлхийн 17 улсад сүрьеэтэй тэмцэх чиглэлээр олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг аж. Сүүлийн 10 жил манайд сүрьеэгийн оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төслийн хугацаа нь ирэх онд албан ёсоор дуусах гэж байгааг тус нийгэмлэгийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн дарга Жан Сын Жүн холбогдох албаныхантай уулзах үеэрээ сануулсан.
2025-08-12

“Түмэн шувуут” дотоодын аж ахуй эрхлэгчдэд 260 мянган дэгдээхэй нийлүүллээ

“Түмэн шувуут” ХК дотоодын өндөгний хэрэглээг хангаад зогсохгүй ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих үүднээс дэгдээхэй тогтмол нийлүүлж байгаагаа мэдээлэв. Тус компани сүүлийн хоёр жилийн хугацаанд шувууны аж ахуй эрхлэгчдэд 206 мянган дэгдээхэй нийлүүлжээ. Цаашид энэ хэмжээнд дэгдээхэй тогтмол нийлүүлж, дотоодын өндөгний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, шувууны сүргийг сэлбэхэд хувь нэмэр оруулах боломжтой гэж үзэж байна.
2025-08-12