Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Хүчтэй салхи, аадрын улмаас 116 айлын гэр нурж, зарим газартцахилгаан тасрав

Өнгөрсөн пүрэв гарагт ихэнх нутгаар салхи хүчтэй салхилж, зарим газарт борооны өмнө секундэд 24-33 метрт хүрч ширүүсэн, салхилсны улмаас нийслэл, орон нутагт нийт 116 айлын гэр нурж, хашаа, байшингийн дээвэр хууларч, цахилгаан тасарсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Халзан, Уулбаян, Төвийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сум, нийслэлийн Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт айлын гэр, байшин нурсан дуудлага онцгой байдлын газарт бүртгэгджээ.
2025-07-28

Кэндогийн Ази бүсийн нээлттэй тэмцээнээс Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ

Хонконгод энэ сарын 25-27-нд зохион байгуулсан 18 дахь удаагийн кэндогийн Ази бүсийн нээлттэй тэмцээнд Монголын тамирчид дөрвөн медаль хүртлээ. Тодруулбал, Монголын кэндогийн холбооны клубүүдийн шилдэг тамирчдаас бүрдсэн 11 хүнтэй баг тус тэмцээнд хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс 6-9 насны төрөлд Б.Сэцэн мөнгө, 10-13 насны төрөлд М.Сүлд-Од алтан медалийн эзэн болсон байна. Мөн тус насны ангилалд Г.Есөн-Эрдэнэ “Дайчин тамирчин”- аар шалгарчээ.
2025-07-28

Байгалийн гамшгийг хиймэл оюунаар эрт илрүүлэх цогц системтэй болжээ

БНХАУ-ын Шанхай хотод болж буй Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал (WAIF)- ын нээлтийн үеэр Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Селестэ Сауло, Өмнөд хөршийн Цаг уурын албаны дарга Чен Зенлин нар манай улсын цаг уурын байгууллагад дэвшилт шийдэл бүхий өндөр хүчин чадалтай цогц системийг гардуулан өгчээ.
2025-07-28

Маршил Ю.Цэдэнбалын үзэсгэлэн нээгдлээ

Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд БНМАУ-ын Маршал, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын дурсгалыг мөнхжүүлэн сурталчлах зорилготой үзэсгэлэн нээлтээ хийлээ.
2025-07-28

Урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай хүнсний 60 үйлдвэр байна

Монголын мянганы сорилтын сангийнхан “Шүүн тунгаая” нийгмийн нөлөөллийн аян өрнүүлж, Улаанбаатар хот дахь үйлдвэрүүдийг хаягдал усаа урьдчилан цэвэрлэхийг уриалсаар байна. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах шаардлагатай буюу их хэмжээний бохирдолтой ус ялгаруулдаг 60 үйлдвэр нийслэлд бий гэнэ. Үүний 31 нь мах, махан бүтээгдэхүүн боловсруулах, 14 нь гурил, нарийн боовны, ес нь согтууруулах ундаа болон ус, ундааны, зургаа нь сүү, сүүн бүтээгдэхүүнийх аж. Эдгээрээс биологийн урьдчилсан цэвэрлэгээ хийх шаардлагатай томоохон үйлдвэр найм бий. Тэдгээр нь нийт хаягдлын 75 хувийг бүрдүүлдэг юм байна.
2025-07-28

 Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавив

УИХ-ын хаврын чуулганаар “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тогтоолын төслийг баталсан билээ. Уг тогтоолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэсэгчилсэн хориг тавилаа. Бүрэн эрхийнхээ хүрээнд тэрбээр нэгдүгээрт, тус аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг нэмэгдүүлэх бодлого баримтлах, хоёрдугаарт, Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр хориг тавьсан аж.
2025-07-28

Нийслэлд 23 хэм дулаан байна

28-нд Дорнод, Сүхбаатарын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025-07-28

Зорилтот бүлгийн хүүхдүүдийг зуны сувилалд хамруулж байна

Дорнод аймгийн ЗДТГ-аас зорилтот бүлгийн болон суурь өвчтэй хүүхдүүдийг зуны сувилалд хамруулж байгаа аж. Уг кампанит ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тав дахь жилдээ өрнүүлж буй гэнэ. Өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 2000 орчим хүүхдийг сувилалд хамруулжээ. Тэгвэл өнөө зун аймгийн төвийн зорилтот бүлгийн 90, 13 сумын 300 хүүхдийг орон нутгийн Эрүүл мэндийн төвүүдийг түшиглэн асарч сувилж байгааг албаныхан хэллээ.
2025-07-27

Бяцхан ном бүтээх уралдаан зарлалаа

Монгол, Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Монголын япон хэлний багш нарын холбоо, Япон сангийнхан хамтран “Япон хэлээр бяцхан ном бүтээцгээе” уралдаан зарлалаа.
2025-07-26

Дорнодод Буриад өв соёл судлалын музей нээв

Дорнод аймгийн Дашбалбар сумын хуучин музейн сан хөмрөгт тулгуурлан байгуулсан Буриад өв соёл судлалын музейг өчигдөр нээж, олон нийтэд танилцууллаа. Эл музейн ажлыг 2019 онд эхлүүлсэн ч цар тахал, санхүүжилтийн хүндрэлээс шалтгаалан ашиглалтад оруулах хугацаа нь хойшилсоор ийнхүү таван жилийн дараа буюу Дашбалбар сумын түүхт 100 жилийн ойгоор хүлээлгэн өгч буйг орон нутгийн удирдлагууд нь мэдээлэв.
2025-07-26

Монголын “Швейцар” Баян-Өлгий

Далайн түвшнээс дээш 1710 метрийн өндөрт орших, 112 мянган хүн ам бүхий баруун хязгаарын хамгийн алслагдсан аймаг бол Баян-Өлгий. Зүүн болон хойд талаараа ОХУ-тай, баруун өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг тус аймгийн заавал үзэж, сонирхох байгалийн сайхныг сонирхуулъя. Та аялалдаа бэлдээрэй.
2025-07-25

Хөвсгөл нуурын экосистемийн нөөц, даацыг судална

Хөвсгөл аймгийн Байгаль орчны газар, Хөвсгөл нуур, Эгийн голын сав газрын захиргаа, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанаас Хөвсгөл нуурт экосистемийн нөөц, даацын судалгаа хийлгэх хүсэлтийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт тавьжээ.
2025-07-25

Ус зайлуулагч хийчихэд л жилд хоёр удаа бордюр солих шаардлагагүй болно шүү дээ, хотын дарга аа

Их, бага хэмжээний бороо орсон ч ялгаагүй, ёс юм шиг ус тогтдог газар нийслэлд олон. Түүний нэг нь Баянгол дүүргийн 28 дугаар хороо, X хорооллын автобусны урд буудлын баруун талын гарц юм. Орон сууцын хороолол, хотхонууд руу ордог эл ганцхан замын уулзварт нуур, далай шиг ус тогтдог болоод арав гаруй жил өнгөрчээ. Тэндхийн оршин суугчид бороо орсны дараа уг замын дэргэдүүр явган явах эцэсгүй, үерлэсэн ус нь тэр хавиар нэг халиад машинтай гатлахад ч хүндрэлтэй байдаг аж.
2025-07-25

Элсэн манхны баяр долоо дахь жилдээ болно

Өмнөговь аймгийн есөн гайхамшгийн нэг Хонгорын элс, Дуут манхны бэлд зохион байгуулдаг Элсэн манхны баяр ирэх сарын 15-17-нд болох нь. Долоо дахь удаагийн арга хэмжээг “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
2025-07-25

Алаг-Эрдэнийн малчид орлогынхоо 30 хувийг сарлагийн ашиг шимээс бүрдүүлдэг

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газар, “Жинст Мөрөн” ХХК хамтран  зургаа дахь жилдээ Сарлаг наадмыг  энэ сарын 21-ний өдөр Алаг-Эрдэнэ сумын Далан булгийн хөндийд зохион байгуулав.
2025-07-25

Олон улсын физикийн олимпиадаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэв

Францын Парист болсон олон улсын физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон сурагчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртжээ. Өөрөөр хэлбэл, оролцсон бүх сурагч медальт байрт шалгарсан бахдам амжилт үзүүлсэн байна. Тэд Улаанбаатарын цагаар өчигдөр 20.00 цагт шагналаа гардан авчээ.
2025-07-25

“Хоёр бөхийн сорьцоос допинг илэрч, улсын гарьд Б.Гончигдамбын шинжилгээний хариу эргэлзээтэй гарсан”

Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв болон түүнээс дээш давсан бөхчүүд болон сур харваанд оролцсон 16 харваачаас допингийн шинжилгээ авч, ХБНГУын Дресден хот дахь итгэмжлэгдсэн лабораторид хүргүүлэн шинжлүүлсэн хариуг Монголын допингийн эсрэг байгууллагаас өчигдөр танилцууллаа.
2025-07-25

Энэ сард бүртгэгдсэн 59 ой, хээрийн гал түймрээс 37 түймрийг бүрэн унтраалаа

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.24/ 11:00 цагийн байдлаар 22 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-4,  Хүдэр суманд-1 буюу 5 түймрийг цурамд орууллаа.
2025-07-24