Чикунгунья вирусийн халдвар нэмэгдэж буйг ДЭМБ анхааруулав
Чикунгунья хэмээх вирус дахин тархаж эхэлсэн тул ДЭМБ-аас сэрэмжлүүлэг гаргалаа. Тус вирусийн дэгдэлт энэ оны эхээр Энэтхэгийн далайн бүсээс Зүүн өмнөд Ази руу тархаж, улмаар Франц, Итали зэрэг Европын оронд бүртгэгдсэн нь олон улсыг түгшээж буй аж. Одоогоор үүний эсрэг тодорхой эмчилгээ байхгүй бөгөөд денге, зика зэрэг халдвар дамжуулагчаар тархдаг тул шумуулд хазуулахаас урьдчилан сэргийлэхийг ДЭМБ-аас онцгойлон анхааруулжээ.
2025-07-24
Австри дахь монгол залуус технологийн клуб байгуулжээ
Австри улсад ажиллаж, амьдардаг монгол залуус “Технологийн эрэлд хамтдаа” клуб байгуулан, шинэ тутам бүртгэгдэж буй техник, технологийн ололт амжилт, туршилтуудын талаар чөлөөт цагаараа мэдээлэл солилцдог болжээ. Мөн дэвшилт шийдэл бүхий үйлдвэр, технологийн газруудтай клубээрээ танилцаж, эх орондоо нутагшуулах боломжтой санаачилгуудыг ч судалдаг гэнэ.
2025-07-23
Японы эрдэмтэд дауны илүүдэл хромсомыг устгажээ
Японы Миэ их сургуулийн судлаачид дауны синдромын нэмэлт хромсомыг устгах судалгаа хийж, чамгүй амжилтад хүрчээ. Тодруулбал, “PNAS Nexus” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлд уг өвчний шалтгаан болох генетикийн эмгэгийг эмчлэхдээ ДНХ-ийг өөрчлөх технологи ашиглан эсийн илүүдэл хромсомыг устгасан тухай өгүүлэл нийтэлсэн байна. Туршилтын дараах шинжилгээнүүдээр мэдрэлийн системтэй холбоотой генүүд илүү идэвхэжсэн бол бодисын солилцооных удааширсан аж. Мөн хромсомыг устгасны дараа эсүүд илүү хурдан өсөж, хуваагджээ.
2025-07-23
Төрийн хүнд ачааг үүрч яваа бүсгүйчүүдийн нэг
Энэ оны тавдугаар сарын 25-нд Өмнөд Америкийн хамгийн жижиг улс Суринамд болсон парламентын сонгуульд Үндэсний ардчилсан нам нь ялж, Улс төр дэх ах, дүү, эв нэгдэл, Үндэсний нам, Бүх нийтийн эрх чөлөө, хөгжлийн намтай хамтран эвсэл байгуулав. Уг эвсэл Үндэсний ассамблейн 51 суудлын 34-ийг нь бүрдүүлэх болсон нь Женнифер Гирлингс-Саймонсыг Суринам улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгоход хүрэлцэхүйц олонх байв.
2025-07-23
Хотын дундуур урсдаг голуудын ай савыг цэвэрлэж, ариутгана
Хотын дарга Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй өчигдөр хуралдаж, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Ингэхдээ Туул, Сэлбэ, Дунд, Наран, Толгойт, Улиастайн зэрэг Улаанбаатар хотын дундуур урсдаг голуудын ай савын хогийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг чанартай зохион байгуулахыг дүүргийн удирдлагуудад үүрэг болгосон юм.
2025-07-23
Халзан бүрэгтэйн ордын ерөнхий хяналтын сонсгол болно
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос ерөнхий хяналтын сонсголыг ирэх есдүгээр сарын 23-нд Төрийн ордонд зохион байгуулах тов гаргажээ. Халзан бүрэгтэйн орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвийн хүрээнд сонсголыг зохион байгуулах бөгөөд оролцогчдыг ирэх есдүгээр сарын 18-ны 17.00 цаг хүртэл бүртгэх аж.
2025-07-23
Долоодугаар сард Монголд ирэх жуулчны тоо эрс цөөрчээ
Манай улсын аялал жуулчлалын оргил үе нь долоодугаар сар. Зуны дэлгэр цагт Монголын тал нутгаар аялж, Үндэсний их баяр наадам үзэх гэсэн жуулчид энэ үед манай орныг олноороо зорьдог юм. Харин өнөө жил аялагчдын тоо эрс цөөрснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны статистик харуулж байна.
2025-07-23
“Чингис хаан” нисэх буудлаас автобусаар зорчих суудлаа захиалаарай
Нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй байлгах зорилгоор хэд хэдэн чиглэлийн автобусны суудлын тасалбарыг урьдчилан захиалах боломж бүрдүүлсэн байна. Тодруулбал, Х:18 “Тэнгэр плаза-Багахангай”, Х:17 “Тэнгэр плаза-Багануур”, Х:19 “Сүхбаатарын талбай-“Чингис хаан” олон улсын нисэх буудал”, Х:20 “Таван шар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал” чиглэлээр үйлчлүүлэх иргэд автобусны суудлаа гурван хоногийн өмнөөс урьдчилан захиалах боломжтой болжээ. Ингэхдээ UBCARD аппликэйшн ашиглан суудлаа захиалж, баталгаажуулах юм байна.
2025-07-22
"Эрэл"-ийн Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, Гарьд Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нарыг үргэлжлүүлэн цагдан хорих санал гаргажээ
“Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл нар хүний биед халдаж, хүнд гэмтэл учруулж, одоогоор 48 цагийн хугацаатай саатуулагдсан. Саатуулах хугацаа өнөөдөр оройны 22 цагт дуусна. Тэгвэл өнөөдөр сунгаж хорих эсэх асуудлаар шүүх хуралдаж байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас тэднийг үргэлжлүүлэн хорих тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлж, цааш саатуулагдах эсэхийг шийдэх юм .
2025-07-22
Хөдөө бие засахад 2000 төгрөг гэв үү
Байгалийн үзэсгэлэн цогцолсон Монгол орноороо аялж зугаалахад улам л хэцүү болоод байх юм. Амралтаараа амжиж агаар салхи амьсгалах гэхээр өнөөх л ариун цэврийн байгууламжийн асуудал хүнд хэвээрээ. Жил бүр л аймаг, сумуудын тэгш ой тохиож, иргэд нутаг орноо зорьсоор ирсэн. Орон нутгийн захиргааныхан нийтээр нь биш юм гэхэд ядаж аялал жуулчлалын бүсүүддээ хэдхэн жорлон барьчхаж чадахгүй л өдий хүрлээ шүү дээ. Тэгсэн мөртлөө угтах, үдэх хаалгаа хэдэн зуун сая, тэрбум төгрөгөөр босгосноо гайхуулж суух нь даанч өрөвдөлтэй.
2025-07-22
Монголчууд нийтээрээ “даяарын амгалан” төлөвт оршиж байна
Наадмын олон хоногийн амралтаар нийслэл хотын төдийгүй нийт монголчуудын ажил, амьдрал дагаад “амарчихдаг” нь тоогүй. Тасралтгүй үйл ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын нийтлэг үйлчилгээ, тээвэр, холбооныхныг эс тооцвол төр, засгийн ажил тэр чигтээ зогсдог. Ялангуяа аймаг, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр авто замын засвар шинэчлэл, шугам сүлжээний ажил хийж байгаа аж ахуйн нэгжүүд энэ үеийг далимдуулаад “ээлжийн амралт” авчихдаг. Долоодугаар сарын эхээр III, IV хороололд дулааны шугам сүлжээ засах гээд замыг нь хуулж, ухаж сэндийлсэн газар өдгөө бахь байдгаараа, шороо нь пургиж, машины дугуйны аясаар чулуу чавхадсан янзаараа л байна.
2025-07-22
П.Соронзонболд: Ой, хээрийн 15 түймрийн гурвыг нь цурамд оруулсан
Он гарснаас хойш улсын хэмжээнд 14 аймгийн 70 сум, нийслэлийн гурван дүү¬рэгт ой, хээрийн 194 түймэр гарчээ. Өчигдөр 11.00 цагийн байдлаар ой, хээрийн 15 түймрийн гурвыг цурамд оруулсан талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлсэн юм.
2025-07-22