Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Монгол, Киргизийн Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Садыр Жапаров “Ынтымак Ордо” төрийн ордондоо өчигдөр албан ёсоор угтан авчээ. Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийсний дараа талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурсан юм.
2025-07-22

Хүннү хотын төлөвлөлтийг шилдэг мэргэжилтнүүдээр хийлгэх нь

Засгийн газар Орхоны хөндийд байгуулах Шинэ Хархорум хотын инженерийн шийдэл, ирээдүйн дүр төрхийг тодорхойлохдоо шилдэг архитектор, төлөвлөгч, инженерүүдийг оролцуулах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг нь боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг өнгөрсөн онд зарлаж, ялагчдыг тодруулсан билээ. Тэгвэл Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутагт байгуулах Хүннү хотыг ухаалаг, ногоон, тогтвортой хөгжлийн загварт нийцүүлэн төлөвлөх олон улсын уралдааныг өнгөрсөн жилийн туршлагад үндэслэн зарласныг тус бүтээн байгуулалтыг хариуцсан Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.
2025-07-22

Дэлхийн хэд хэдэн бүс нутагт онцгой нөхцөл байдал үүсэв

Дэлхийн зарим улсад сүүлийн өдрүүдэд цаг уурын гамшиг, зэвсэгт мөргөлдөөн, ослын улмаас олон хүн амиа алдаж, бэртэж, эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдол гараад байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд Украины дроны халдлагын улмаас ОХУын нийслэл Москвагийн нисэх буудлууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож, 140 гаруй нислэг цуцлагджээ. Бямба гаргийн өглөөнөөс хойш Украины 230 гаруй нисгэгчгүй онгоцыг Оросын нутаг дэвсгэрт устгасны 27 нь Москва орчимд унасан тухай тус улсын Батлан хамгаалах яам мэдээлсэн байна. Үүний улмаас нийслэлийн томоохон дөрвөн нисэх буудал нь түр хугацаагаар хаагдахад хүрээд буй аж.
2025-07-22

Шөнийн цагаар их дуу чимээ гаргаж буй тээврийн хэрэгслийг шалгаж байна

Тээврийн цагдаагийн алба (ТЦА)-наас өнгөрсөн сарын 25-наас энэ сарын 25-ныг хүртэл “Яндан” аян өрнүүлж, иргэдийн амрах цагаар буюу 22.00-06.00 цагийн хооронд их дуу чимээ гаргасан автомашин, мотоциклын жолоочид хариуцлага тооцжээ. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээ зохих стандартын дагуу, эсэхийг хянаж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч буй гэнэ.
2025-07-22

Жилийн дараа нээлтээ хийх “The Odyssey” киноны тасалбар хэдийн дуусжээ

2026 оны дэлгэцийн хамгийн өндөр хүлээлттэй уран бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож буй “The Odyssey” бүрэн хэмжээний уран сайхны киноны тасалбар нээлтээ хийхээс жилийн өмнө бүрэн зарагдаж дуусжээ. Ингэснээр “The Odyssey” нь тасалбар борлуулалтын түүхэнд хугацаанаасаа хамгийн эрт дууссан кинонуудын тоонд багтаж байна. Холливудын нэрт найруулагч Кристофер Ноланы энэхүү бүтээл Том Холланд, Мэтт Дэймон, Зендая, Роберт Паттинсон, Энн Хэтвэй, Чарлз Терон зэрэг алдартай жүжигчдийн бүрэлдэхүүнтэй гэдгээрээ ихээхэн анхаарал татаж буй аж.
2025-07-21

Говийн бүсэд дроны уралдаан зохион байгуулна

Монголын дрон нисгэгчдийн холбоо болон дрон сонирхогчдын клуб, “Шамбала-2056” төслийн баг хамтран ирэх сарын 8-10-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумд дроны уралдаан зохион байгуулах нь. Энэ нь үндэсний хэмжээнд мэргэжлийн нисгэгчдийн дунд орон нутагт зохиох анхны уралдаан гэдгээрээ онцлог аж.
2025-07-21

НӨАТ-ын сулгалаа энэ сарын 23-нд болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нөгөөдөр буюу энэ сарын 23-нд 13.00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
2025-07-21

Францад хүний амь бүрэлгэсэн хэрэгт холбогдсон монгол эрийг Интерполоор эрэн сурвалжилж эхлэв

Манай улсын иргэн, 54 настай Д.Чадраабал гэх хүнийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполоор дамжуулан Францын хууль сахиулах байгууллагынхан эрэн сурвалжилж буйгаа зарлажээ. Интерполын улаан булант зарлан мэдээлэх хэсэгт түүнийг өнгөрсөн зургаадугаар сарын дундаас олон улсад эрэн сурвалжилж буй талаар мэдээлсэн байна.
2025-07-21

Японы Эзэн хаан Нарүхито, Эрхэм хатан Масако нарын төрийн айлчлал өндөрлөлөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар манай улсад энэ сарын 6-13-нд төрийн айлчлал хийсэн билээ. Тэд Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор заларч, нээлтэд оролцон, Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэж сонирхож, үндэсний сурын талбай, шагай харвааны асарт зочилсон юм. Энэ үеэр Эрхэм дээд хаан, хатан хоёр наадамчин олонтой мэндчилж, шагай харваж, хүндэтгэл үзүүлэв.
2025-07-21

Монгол сурагчид олон улсын математикийн олимпиадаас зургаан медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлэв

Австралийн Күинслэнд мужийн Саншайн Көүст хотод энэ сарын 10-20-нд болсон Олон улсын математикийн 66 дугаар олимпиадад монгол сурагчид өндөр амжилт үзүүллээ. Тодруулбал, манай улсын баг энэ удаа нэг алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийд 18 дугаар байрт эрэмбэлэгдэв. Сурагчид нийлбэр дүнгээр 174 оноо авсан нь тус олимпиадын түүхэн дэх Монгол Улсын дээд үзүүлэлт боллоо.
2025-07-21

Нийслэлд 33 хэм халуун байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
2025-07-21

Нийслэлд 26-28 хэм дулаан байна.

Долоодугаар сарын 19-ний өдөр Дорнодын зүүн сумдаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-07-19

Ерөнхий сайд Г.Занданшатарт Хорват улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Хорват Улсын Гадаад хэрэг, Европын сайд Гордан Грлич Радман бараалхлаа. 
2025-07-18

Баяр наадмын үеэр гэмтэл согог судлалын үндэсний төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2025 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 2514, 0-18 насны хүүхэд 1579 байна. Түүнчлэн төв болон салбар эмнэлэгт нийт 123 үйлчлүүлэгчид яаралтай мэс засал, 119 үйлчлүүлэгчид төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. 
2025-07-18

Нарантуул, Шинэ Сандэй, Содон бөмбөгөр худалдааны төвүүд маргааш ажиллаж эхэлнэ

Үндэсний их баяр наадмын албан ёсны амралт дуусаж, өнөөдөр төрийн байгууллага, зах худалдааны төвүүд ажиллаж эхэллээ. Харин Нарантуул, Шинэ Сандэй, Содон бөмбөгөр, Юмт бөмбөгөр, Баялаг-Ундраа худалдааны төвүүд маргаашнаас ажиллах хуваарьтай байна.
2025-07-18

“ДЦС-3” -ын галд өртсөн барилгыг буулгаж, шинээр барих ажлыг энэ сарын 25-нд эхлүүлнэ

Гуравдугаарт, ес болон долоодугаар турбогенераторыг бүрэн шинэчилж, 2025-2026 оны өвөл бүрэн ашиглалтад оруулахаар зэхэж байна. Есдүгээр турбогенератор нь осол гарсан хэсгийн цахилгаан дамжуулах өндөр даралтын станц юм. 2014 онд 50 МВт-аар тус станцыг өргөтгөж ашиглалтад оруулсан. 25 МВт-ын долоодугаар турбогенератор ослын улмаас зогсоод байгаа 50 МВт-ыг нөхөх зориулалттай. Засварын ажлыг халаалтын улирлаас өмнө дуусгахаар төлөвлөжээ. Эхний ээлжинд хуучин долоодугаар  турбогенераторыг засварлаж, цахилгааны доголдол үүсэхээс сэргийлж ажиллуулах ажээ. 
2025-07-18

ФОТО: Дэлхийн оюутны Зуны Универсиад ХХХII наадам хөшгөө нээлээ

Дэлхийн оюутны Зуны Универсиад ХХХII наадам Герман улсын Дуйсбург хотноо нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын арга хэмжээ 35 мянган хүний суудалтай Schainsland Reisen Arena-д ёслол төгөлдөр боллоо. Наадмын нээлтийн ёслолыг “Бид нэг дэлхий, Бүгд нэг” утга агуулга бүхий Цэнхэр дэлхийг Цагаан өнгийн тагтаа тойрон нисэж, цав цагаан шааран бөмбөлөг хөөргөв. 
2025-07-17

 “Амтлаг урхи”

Хятадад байгаа төр, засгийн албаны хүмүүс, тэдний гэр бүлийнхэн, нууц мэдээлэлд ойр байдаг ажилтнуудаа ажиллаж байгаа улсынхаа иргэдтэй ойр дотно юм уу, бэлгийн харилцаанд орохыг АНУ-ын эрх баригчид хоригложээ хэмээн дөрөвдүгээр сарын 3-нд “Associated press” агентлаг мэдээлж байв. Бээжинд сууж байсан АНУ-ын элчин сайд Николас Бёрнс Хятадаас буцахынхаа өмнөхөн ийм шийдвэр гаргажээ. Энэ хориог хүмүүстээ амаар дуулгаж, цахим шуудангаар хүргэснээс биш, албан ёсоор зарлаж мэдээлсэнгүй. Хоригийг эх газрын Хятадад байгаа АНУ-ын бүх төлөөлөгчдийн газрууд, түүний дотор Бээжин дэх ЭСЯ, Гуанжоу, Шэньжин, Ухань болон Хонконгод  байдаг консулын газруудад түгээжээ. Хятадын хилийн гадна ажиллаж буй америк хүмүүст энэ тухай дуулгасангүй.
2025-07-17