Японд хэт халсны улмаас дөрвөн хүн нас баржээ
Японд хэт халсны улмаас дөрвөн хүн амиа алдсан талаар “South China morning post” агентлаг энэ сарын 20-нд мэдээллээ. Цаг уурын байгууллагаас улс даяар сэрэмжлүүлэг гаргаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг иргэддээ анхааруулжээ. Тус агентлагийн сэрэмжлүүлэг мэдээнд “Канто бүсийн ажиглалтын 65 станцад агаарын температур 35-аас даван, хамгийн өндөр хэм нь Кофү хотод бүртгэгдэж, 38.2 градуст хүрчээ. Улс даяар 547 бүс нутагт 30 хэмээс дээш халж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулаад байна.
2025-06-23
Азербайжаны долоон сэтгүүлчид хорих ял оноов
Хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн, гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг нуун дарагдуулсан зэрэг үндэслэлээр Азербайжаны шүүх тус улсын долоон сэтгүүлчид 7-9 жилийн хугацаагаар хорих ял оноов. Тэдний зургаа нь “Абзас медиа” редакцын ажилтан, харин нэг нь “Эрх чөлөө” радиогийн сэтгүүлч аж. “Абзас медиа” нь төрийн албан тушаалтнуудын авлига, эрх мэдлээ урвуулсан хэргийг эрэн сурвалжилдаг, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллага юм. Тус байгууллагын сэтгүүлчид Зангилан дүүрэгт хэрэгжүүлж буй “Ухаалаг тосгон” хэмээх төслийн барилгын ажлыг Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевын туслахын ах нь эзэмшдэг компани гүйцэтгэж байгааг олж тогтоожээ.
2025-06-23
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцруулав
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-ын Удирдах зөвлөл өнгөрөгч баасан гарагт хуралдаж, ерөнхийлөгч Л.Төр-Одыг огцрууллаа. Түүнчлэн хурлын шийдвэрийн дагуу дараагийн их хурлын тов гарах хүртэл тус танхимын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар Б.Лхагважав, гүйцэтгэх захирлаар Ц.Магнайбаатар, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Саруул нарыг томилох тогтоол баталсан аж.
2025-06-23
Нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөж байна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өчигдөр 07.00 цагт эхэллээ. Энэ жил Баянхонгор, ДарханУул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХын 61 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөж байна. Нөхөн сонгуулиар 386 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргаснаас 383 нь өгсөн аж. Санал хураалт Улаанбаатарын цагаар 20.00 цагт дуусаж, дүнгээ гаргах юм.
2025-06-23
Японы эзэн хаан Нарүхито хатан Масакогийнхоо хамт айлчилна
Япон Улсын 126 дахь эзэн хаан Нарүхито эрхэм дээд хатан Масакогийнхоо хамт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ирэх сарын 6-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийх тов гарчээ. Манай улсын Ерөнхийлөгч 2019 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Нарүхитог эзэн хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд зочноор оролцож, түүнтэй анх уулзаж байв.
2025-06-23
Караокег технологийн ололт хэмээн IEEE үнэлэв
Технологийн ололт, дэвшлийг сурталчилж, алдаршуулах зорилготой АНУ-ын цахилгаан ба электроникийн инженерүүдийн хүрээлэн (IEEE) нэрэмжит шагналаа караокег анх санаачилсан Япон гэр бүлд гардуулжээ. Тодруулбал, Япон Улсын иргэн Шигэйчи Нэгиши 1967 онд микрофон, кассет тоглуулагч, төлбөрийн хайрцаг зэргийг агуулсан 30 сантиметр хэмжээтэй шоо дөрвөлжин хайрцаг бүтээсэн нь өнөөгийн караоке аж.
2025-06-21
Нислэгтэй аяллын үнэ 330 мянган төгрөгөөс эхэлж байна
Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Цонжинболдогт байрлах “Нислэг” төв гадаад, дотоодын жуулчдад зориулан төвийн бүс дэх гурван маршрутад аяллын нислэг үйлдэж эхэлжээ. Тодруулбал, тус төв Улаанбаатар хот болон Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар, Бурхан Халдун уултай танилцах аяллыг жуулчдад санал болгож байна.
2025-06-21
Н.Тавинбэх: ДЦС-3-ын засварын ажилд урьдчилсан байдлаар 16 тэрбум шаардлагатай
Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Эрчим хүчний салбар үнэ тарифаас бол маш алдагдалтай ажиллаж байгаа. Тогны үнэ нэмсэн боловч ашиг олох, хөрөнгө оруулалт хийх хэмжээний нэмээгүй. Зөвхөн өртгөө нөхөх хэмжээнд нэмсэн. Саяны ДЦС-3-т гарсан гэмтлийн улмаас их хэмжээний санхүүжилт хэрэгтэй. Иймд засгийн газраас санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэж чадвал богино хугацаанд хэвийн горимд орон нөхцөл бүрдэнэ.
2025-06-20
“Рио тинто” 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгохоор боллоо
Уул уурхайн томоохон компани “Рио тинто” нь Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюутолгойн далд уурхайн төслийн зардал, хугацаа хойшилсонтой холбоотой мэдээллийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаж, АНУ-ын хөрөнгө оруулагчдад 138.75 сая ам.долларын нөхөн төлбөр олгох тохиролцоонд хүрсэн талаар “Ройтерс” агентлаг энэ сарын 19-нд мэдээллээ.
2025-06-20
Чацарганын тос, ингэний сүүний стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх нь
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран Кодексын үндэсний зөвлөлийн хурлыг зохион байгуулсан. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх хүрээнд кодексын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны явц, цаашдын төлөвлөгөөний талаар хэлэлцэв. Тодруулбал, чацарганын тос, ингэний сүүний стандартыг анх удаа олон улсын түвшинд нийцүүлэн батлуулах хүрээнд төсөл боловсруулж, холбогдох судалгаа, шинжилгээг хийж байгаа талаар танилцуулжээ.
2025-06-20
“Монгол орны газар нутгийн 76.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн”
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор А.Дашцэрэнгийн хэлэлцүүлсэн “Монгол Улс дахь газрын доройтол болон байгалийн нөөцийн хомсдолын шалтгаанууд” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. Харин БНХАУ-ын ШУА-ийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ван Тао “Уур амьсгалын өөрчлөлт ба Хятадын хуурай бүсэд салхины улмаас үүсэж буй цөлжилт болон ногоон бүс үүсгэх усны менежмент” сэдвээр илтгэл тавилаа.
2025-06-19