Эрдэнэсийн хараал
Олонд түгсэн яриагаар бол дэлхийд хамгийн томд ордог, зарж үрчихвэл эдийн засгийн сүйрэл болох төдийгүй дайн байлдаанд ч хүргэж мэдэх Ямаситагийн алт гээчийг эрж хайх ажил Филиппинд үргэлжилж байна. Бүтэн хагас жилийн дотор олзны араас улайрагчид газрын гүн рүү 80 метр ухаад юу ч олсонгүй, гэлээ ч цагдаа нарын үгэнд оролгүй ухсаар байгаа юм. Цөхөхдөө нэг нь “Ерөнхийлөгч Дутертег дууд, тэр л биднийг зогсоож чадна” гэж хэлж байжээ.
2025-06-09
Засгийн газартайгаа сөргөлдөх Ерөнхийлөгч
Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд консерватив үзэлт, эрх баригч эвслээс нэрийг нь дэвшүүлсэн Кароль Навроцкий өрсөлдөгчөө яллаа. Тэрбээр тун бага зөрүүгээр илүүрхэж, сонгогчдын 50.89 хувийн санал авч Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Сонгогчдын ирц 71.6 хувьтай, 21 сая хүн саналаа өгч сонгуульд оролцсон байна. Кароль Навроцкий сонгуулийн дүнг зарласны дараа хэлэхдээ Польшийн эх оронч хүчийг, хууль бус цагаачгүй Польшийн төлөө байдаг хүмүү¬ сийг нэгтгэхээ амлав.
2025-06-07
Туркт газар 5.8 магнитудын хүчтэй хөдөллөө
Туркийн өмнөд хэсэгт орших Мармарис хотод энэ сарын 3-4-нд шилжих шөнийн 02.00 цагт газар 5.8 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай тус улсын эрх баригчид мэдээллээ.
2025-06-07
Төмс, хүнсний ногооны үнэ 6-11.4 хувиар өссөн байна
Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн зарим барааны үнэ өнгөрсөн сарынхаас нэг, өмнөх долоо хоногийнхоос 0.7 хувиар өсөөд буйг статистикийн байгууллагаас мэдээлэв. Төрлөөр нь авч үзвэл мах, төмс, хүнсний ногооны үнэ хамгийн өндөр хувиар өссөн байна. Өнгөрсөн сард нэг кг байцайны дундаж үнэ 3245 төгрөг байсан бол одоо 11.4 хувиар буюу 370 гаруй төгрөгөөр нэмэгджээ.
2025-06-07
ОХУ шинэ журмаар хил нэвтрүүлнэ
ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр тус улсад зорчих визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улс (Монгол, Казахстан гэх мэт)-ын иргэдийг энэ сарын 30-наас эхлэн шинэ журмаар улсын хилээр нэвтрүүлэхээр болжээ. Тодруулбал, ОХУ-д зорчихоосоо 72 цагийн өмнө Gosuslugi.ru сайтаас “Госуслуги RuiD” аппликэйшнийг гар утсандаа суулгаж, мэдээллээ бүртгүүлэх аж. Үүнд овог нэр, төрсөн он, сар, өдөр, иргэний үнэмлэхийн мэдээлэл, зорчих өдөр, байршил, цээж зураг оруулах, эмнэлгийн даатгал хавсаргах гэнэ. Бүртгэл амжилттай болсны дараа QR код олгох юм байна. Хэрэв тухайн QR-ыг аваагүй тохиолдолд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжгүй болох нь.
2025-06-06
Киевийн довтолгоонд Москва хариу барина
Украинчууд нэг жил хагас бэлтгэж байж Оросын дөрвөн муж дахь нисэх хүчний бааз руу дроноор хэдхэн хоногийн өмнө довтолж ихээхэн хохирол учруулав. Нийтдээ Оросын 40 гаруй онгоц цохилтод өртсөн байна. “Аалзны тор” гэх томьёолсон нэртэй уг тусгай ажиллагаа Оросын далавчит пуужин тээгч нисэх онгоцны бүр 34 хувийг нь жагсаалтаас гаргасан гэж Украины аюулгүй байдлын алба мэдээлэв. Орост учруулсан хохирлоо долоон тэрбум ам.доллар гэж ч хэлсэн.
2025-06-06