Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Маргааш 06.00-18.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах нь

Маргааш 06.00-18.00 цагийн хооронд авто замын хөдөлгөөнийг хязгаарлах нь
2025-05-23

Хогийн цэгийг цэцэрлэгжүүлэх давлагааг эхлүүллээ

“Uuree’s dance” бүжгийн клубийг үүсгэн байгуулагч Ж.Үүрийнтуяа гэр хорооллын хогийн цэг байсан газрыг цэвэрлэж, гоёлын модод бүхий бичил төгөл байгууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, “Өргөө” кинотеатрын арын дэнжийн гэр хорооллын айл өрхүүдийн дунд удаан хугацаанд хогонд дарагдсан байсан газрыг цэгцэлж хашаалан, олон нэр, төрлийн нийт 50 ширхэг мод тарьжээ.
2025-05-23

Асеан, Зүүн Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо

АСЕАН, ЗҮҮН АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ
2025-05-23

Европын талыг баримтлагч, Украиныг дэмжигч ялалт байгуулав

2020 онд бие даан нэрээ дэвшүүлж Бухарест хотын захирагчаар ажилласан Никушор Дан Румыний Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд 53.6 хувийн санал авч ялалт байгуулав.
2025-05-23

Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ

БЗД-ийн 26 хороо Олонлог сургуулийн баруун талд айлаас гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 09:20 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу ГТУА 14-р анги, ГТУА 63-р ангийн алба хаагчид гал түймрийн голомтод очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул, яаралтай аврах ажиллагааг явуулан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 минутад бүрэн унтраасан. Иймд, эцэг, эх асран хамгаалагчдад хүүхдийг цоожтой, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-05-23

“Эхийн алдар” одонтой ээж өнгөрсөн оныхоос 3092-оор нэмэгдлээ

“Эхийн алдар” одонтой ээж өнгөрсөн оныхоос 3092-оор нэмэгдлээ
2025-05-23

Олзлогдогсдоо солилцохоос илүү олигтой үр дүн одоогоор харагдахгүй байна

Трамптай хоёр цаг шахам утсаар ярьчхаад Путин сэтгүүлчидтэй уулзахдаа Орос, Украины хоорондын шууд хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч дэмжсэнд талархаж буйгаа илэрхийлээд Украины асуудлаар ирээдүйн энхийн гэрээ байгуулах тухай санамж бичигт Украинтай хамтран ажиллахад Орос бэлэн гэж мэдэгдлээ. Түүнчлэн байдлыг зохицуулах зарчим, энхийн хэлэлцээр байгуулах үед болон тодорхой хугацаанд гал зогсоох зэрэг нэлээд асуудлаар байр сууриа Орос тодорхойлох талаар АНУ-ын Ерөнхийлөгчтэй тохиролцлоо гэж хэлсэн байна.
2025-05-22

“Хорскинг инвестмент” ХХКийнхнаас хахууль авсан Улсын комиссынхонд ял шийтгэлээ

БНХАУ-ын “Шиамен рүн янь инвестмент” гэх компанийн хөрөнгө оруулалттай “Хорскинг инвестмент” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг, V хороололд барьсан 234 айлын орон сууцыг ашиглалтад оруулахын тулд хахууль авсан Улсын комиссын албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүх шийдвэрлэлээ. Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас өнгөрсөн долоо хоногт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргийг яллагдагч Б.Цэрэнням, Ч.Отгонтөгс, тэдний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн даваа гарагт хэлэлцсэн юм.
2025-05-22

Японы гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олгожээ

Монголын түүх, соёлын өв, урлагийн бүтээлүүдийн зургийг авч, олон арван бүтээл туурвисан Японы алдарт гэрэл зурагчин Сүгияамо Тэрүзод МУИС-ийн хүндэт доктор цол олголоо. Өдгөө 80 настай тэрбээр 1983 онд манай улсад ирснээсээ хойш нийслэл Улаанбаатар хэрхэн өөрчлөгдөж буйг үе үеийн гэрэл зургийн хальснаа буулгажээ. Мөн Сүгияама Тэрүзо 1984 онд ЮНЕСКО-ийн төслийн дэмжлэгтэйгээр Монголын урлагийн нийгэмлэгийнхэнтэй хамтран “Монголын соёлын өв” хэмээх гэрэл зургийн дөрвөн цуврал цомог хэвлүүлсэн байдаг. Энэ нь тухайн үед Монголын гэрэл зургийн анхны томоохон бүтээл хэмээн өндрөөр үнэлэгдэж байв. Ташрамд дурдахад, Соёлын өвийн үндэсний төвд Сүгияамо Тэзүрогийн нэрэмжит танхимыг нээж, түүний манай улсын тухай өгүүлэх гэрэл зургууд болон тоног төхөөрөмжүүдийг дэлгэсэн байна.
2025-05-22

Чулуут голд 500 мянган жарамгай нутагшуулна

Тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, лабораторийн орчинд зориудаар өсгөн үржүүлэх төсөл хэрэгжүүлж буй “Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эх Алтаад, Чулуут, Суман голд жил бүр зэвэг, хадрангийн жарамгай нутагшуулдаг билээ. Тэд 2018 оноос энэхүү ажлаа эхлүүлсэн бөгөөд жилд дунджаар 400- 500 мянган жарамгайг байгальд тавьж, голын экосистемийг тэтгэдэг. Өнөө жил Чулуут голд хагас сая орчим жарамгай нутагшуулахаар долоо дахь удаагаа загас үржүүлж байгааг тус байгууллагынхан мэдээлэв. З
2025-05-22

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
2025-05-22

Хүний хөгжлийн индексээр найман байр ухарч, 104 дүгээрт эрэмбэлэгдэв

Хүний хөгжлийн индексээр найман байр ухарч, 104 дүгээрт эрэмбэлэгдэв
2025-05-22

Өдөртөө 19-21 хэм дулаан байна

Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр. Говь-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, Увс нуурын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр голын хөндйигөөр 21-26 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.
2025-05-22

Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
2025-05-21

Европын морин хуурын II наадамд 50 хүн бүртгүүлжээ

ХБНГУ-ын Бавари мужийн Ингольштатт хотод ирэх сарын 14, 15-нд болох Европын морин хуурын II наадмын сонирхогчийн олон улсын уралдаанд Америк, Япон, Чех, Нидерланд, Швед, Ирланд зэрэг улсаас 50 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. “Европ дахь морин нуурын наадам” төрийн бус байгууллага, “Морин хуурын өв” сангаас зохион байгуулдаг уламжлалт наадмын энэ жилийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол Улсын соёлын элч С.Бадамхорол, аялал жуулчлалын элч С.Бадамханд нар ажиллахаар болсон байна.
2025-05-21

Нисэх хүчний 100 жилд зориулсан шинэ марк худалдаанд гарлаа

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан шуудангийн марк, дугтуй гарган, нээлтийг нь өчигдөр хийлээ. ЗХУ-аас манайд бэлэглэсэн ачаа тээврийн “Ю-13” онгоц Монголд газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ныг нисэх хүчин байгуулагдсан өдөр хэмээн үздэг.
2025-05-21

Дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа

Дуудлага худалдаагаар “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах 3150 ам метр газрыг 9.3 тэрбум төгрөгөөр зарлаа
2025-05-21

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга асанд ял оноолоо

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга асанд ял оноолоо
2025-05-21