Дайнд яллаа, даян дэлхийд энхийг авчирлаа
Хүн төрөлхтний түүхийн хуудаснаа “агуу” хэмээн онцлон тэмдэглэсэн нэгэн үйл явдал 80 жилийн тэртээд болсон нь фашист Германы өдүүлсэн дэлхийн II дайныг Зөвлөлтийн арми түүний Холбоотнууд зогсоож, энх тайвныг тунхагласан ялалт юм. Энэ бол харгислал, шударга бусыг ялсан гавьяа төдийгүй цэнхэр гаргийн амьтай бүхэнд хамаатай аврал байлаа.
2025-05-09
Дайны жилүүдэд Зөвлөлтийн нөхөдтэй
Академич Цэвэгжавын Пунцагноров Аугаа эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн судлаачидтай хамтран ажиллаж, хойд хөршид суралцаж байсан тухайгаа ийн гарчиглан дурсамж болгон үлдээжээ.
2025-05-09
1940 оноос хойших хамгийн халуун дөрөв дэх сар тохиов
Улсын хэмжээнд хуурайшилт, түймрийн эрсдэл нэн их байгааг цаг уурын болон онцгой байдлын байгууллагаас анхааруулж буй. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ногоон бүсэд хийдэг хөдөлгөөнт эргүүл шалгалтыг энэ жил 20 орчим хоногийн өмнө эхлүүлж, Богдхан ууланд зорчихыг зургаадугаар сарын 10 хүртэл хориглосон.
2025-05-08
Археологийн олдворт нуугдсан урлагийг толилуулна
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн “Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх баасан гарагт олны хүртээл болгох нь.
2025-05-07
“Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” олны хүртээл боллоо
Сая сая хүний амины үнэтэй Агуу эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулан бүтээсэн “Эх орон-Их ялалт”, “Дайны баатрууд” хэмээх хоёр боть номын нээлт өчигдөр Офицеруудын ордонд боллоо. Дайны хүнд хэцүү өдрүүд болон цэрэг, эх орны сэдвээр монгол, орос 61 яруу найрагчийн туурвисан 70 шахам шилмэл бүтээлийг хос хэлээр хэвлүүлэх санаачилгыг Монгол Улсын гавьяат багш, хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Саранцацрал гаргаж, “Бадрангуй урлаг” ТББ, “Улаанбаатарын сонин” эрхлэн гаргажээ.
2025-05-07