“Цөмөөхэй”-г дахин амилуулна
Гайхамшигт Шинэ жилийн үдэш цагийн зүү 00.00-ийг заах мөчид Клара охины сүлд мод урган ургасаар аварга том болж, гэнэт хаанаас ч юм хулганууд гүйлдэн ирж, айж сандарсан хүүхэлдэйнүүдийг хөөнө. Хулганын хаан цэргүүддээ Клараг барьж ирэхийг тушаах бөгөөд охин айсандаа зугтах үед авга ахынх нь өгсөн модон цэрэг амь орж, сайхан залуу болон хувирснаар үлгэр эхэлж, Монголын тайзнаа “Цөмөөхэй” амилна..
2025-12-01
ТҮДЭВИЙН ЕРТӨНЦ III
Эрхэм баян эрдэм мэдлэг гэдэг дээ. Түдэвийн оюун санааны ертөнцийн хэн хү ний нүдэнд илэрхий нэг онцлог бол түү ний хамарч буй хүрээ, хөндсөн сэдвийн олон янз байдал, сэдэв бүрийн агуулгын үнэ цэн юм. Нэг хүн хорвоогийн бүхий л асуудлын талаар, шинжлэх ухааны бүхий л салбарын нарийн ширийнийг хөндөн зохиол бүтээл бичих боломжгүй. Харин асуугаад байвал хиймэл оюун тэдгээрийн талаар ямар нэг хэмжээний мэдээллийг олж өгөөд байж чадна. Хүнийг хүнтэй нь харьцуулбал Түдэв гуайн зохиол бүтээлийн цар хүрээ, чанар чансаа гайхамшигтай юм. Өрнөдөд их юм мэддэг хүнээ “энциклопедист” гэдэг.
2025-12-01
Н.Энхбатад оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ
“Жэм молл” (Gem mall) худалдааны төвд эхнэр З.М-ийг харгис хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатад холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хянан хэлэлцлээ. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс түүнд хаалттай хорих байгууллагад бүх насаар нь хорих ял шийтгэсэн юм.
2025-12-01
Дэлхийд гамшгийн давтамж түүхэн дээд түвшинд хүрчээ
Он гарснаас хойш дэлхийн олон бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хүч, эдийн засгийн хохирол түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Өмнөд Ази, Африк, Европын зарим оронд үер, ган, ой, хээрийн түймрийн давлагаа үргэлжилж, хүн амын шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн дарамтыг эрс нэмэгдүүлжээ. Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын 2025 оны урьдчилсан дүн шинжилгээгээр сүүлийн 50 жилд уур амьсгалтай холбоотой гамшгийн тоо тав дахин өссөн байна.
2025-12-01
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг дахин цагдан хорив
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүхийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батболорын захирамжаар дахин цагдан хорилоо. Түүний эхнэр О.Нарангарав өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж, “Намайг тагнаж чагнаж, үр хүүхдүүдийн минь эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг зөрчиж байгаа талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хүүхдээ шоронд хатаана, овгоо солиорой гэдэг шахалт үзүүлсэн” хэмээн өгүүлсэн.
2025-12-01
Галын улмаас 128 хүн амиа алдаж, хонконгчууд гашуудал зарлалаа
Хонконгийн Тай По дүүрэгт орших “Wang fuk court” орон сууцын хороололд өнгөрсөн лхагва гарагт гал гарсны улмаас 128 хүн амиа алдав. Мөн 200 орчим иргэн сураггүй алга болсныг тус хотын Аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга Крис Тан Пин Кынг мэдэгдлээ. Энэ нь 1948 оноос хойш Хонконгод бүртгэгдсэн хамгийн олон хүний амь эрсэдсэн гал түймэр болоод буй юм.
2025-12-01
110 айлын “ногоон” орон сууцыг ашиглалтад оруулав
“Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг уржигдар Баянхошуунд ашиглалтад оруулжээ. “Ногоон” орон сууцын суултуурт саарал усыг дунджаас 30 хувиар бага хэрэглэх гэнэ. Мөн барилгын дээвэр дээр нарнаас цэнэг хуримтлуулах хавтан суурилуулж, гадна талбай болон орцоо гэрэлтүүлэн цахилгааныг 20 хүртэлх хувиар хэмнэх боломж бүрдүүлжээ.
2025-12-01
“Өвлийн идэш-2025” худалдааг эхлүүллээ
Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг өнгөрсөн баасан гаргаас долоо хоногийн хугацаатай эхлүүллээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулж буй уг худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай зэрэг 10 аймгийн малчид болон 40 орчим хоршоо, махны үйлдвэрийн бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн мөн сүү, цагаан идээ,
2025-12-01
“АДАПТ” төсөл орон нутагт загвар туршлага, сайн жишиг түгээж, малчдын орлого нэмэгдэж байна
Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-ийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, UNDP in Mongolia - НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” ( АДАПТ ) төслийг 2022-2025 онд Монгол Улсад хэрэгжүүлж байгаа билээ.
2025-12-01
“Хүнсний үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байлгахад анхаарна”
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн өнгөрсөн баасан гарагт яамныхаа болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай өргөтгөсөн хурал хийжээ. Юуны түрүүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг тасралтгүй үргэлжлүүлж, өвс, тэжээлийн нөөцийг аймаг, орон нутагт хүргэх төлөвлөлтийн талаар хэлэлцэв. Улмаар хүргэлтийн зардлын нарийвчилсан судалгаа гаргаж, малын өвчлөл, өвөлжилтөд анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
2025-12-01
Хөрс бохирдуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдэд 216 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ
БОУАӨЯ-наас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын Хог хаягдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийснээ мэдээллээ. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад нийт 658 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулахад байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулаагүй, төлөвлөгөөнд тусгасан сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, стандартын шаардлага хангаагүй хөрс бохирдуулагч нүхэн жорлонтой байсан зэрэг зөрчил дутагдал илрүүлсэн аж.
2025-12-01
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилов
УИХ-ын шинэхэн дарга Н.Учрал багаа бүрдүүлж, бүтцийн байгууллагадаа халаа, сэлгээ хийсээр байна. Өнгөрсөн баасан гарагт тэрбээр УИХ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах саналаа гэнэт оруулж ирсэн юм. Санал болгосон хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан байсан нь, бас энэ талаар урьдчилж гишүүдэд мэдээлэл өгөлгүйгээр гэнэт танилцуулсанд сөрөг хүчнийхэн нэлээд бухимдав. Хуульч хүн бүрийн шахам “мөрөөддөг” албан тушаал бол Үндсэн хуулийн цэцийн гишүүн.
2025-12-01
Жаззын амь халуун үдэш “City swing”
“Тас хар огторгуй нойрсон тайваржаад Танан эрдэнэ гялалзан одод чуулалдахаар Орь залуу нас саран шиг туяа цацаад Орчлон хорвоогийн зулайд нь гэрэлтэнэ” хэмээн радиогоор эгшиглэх “Орь залуу нас”, “Аялан дуулдаг чиний минь хоолойтой Адилхан өнгөөр уянгалан ганганаад” гэж орцоос орц дамжин дуулагдсан “Аяны шувууд”, “Баян далайн ус шиг Бялхам сэтгэлт аав минь”
2025-12-01
Хагас коксын түлшээр “харанга дэлдсэн” инженер Ж.Золжаргал
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-12-01
Хушга бүдүүн гэдэсний хавдрын эрсдэлийг бууруулдаг
Хушга тархины үйл ажиллагаанд сайн гэхч лэн эл самрын ач тус тоймгүй. Тэгвэл бүр илүү гайхалтай чадварыг нь АНУ-ын Коннектикутын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн эрдэмтэд нээсэн талаар “Cancer рrevention research” сэтгүүлд нийтэлжээ. Хушга тогтмол хэрэглэх нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, мөн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдгийг клиник судалгааны үр дүн харуулсан гэдгийг тус багийнхан танилцуулсан байна.
2025-11-29
Аман хэл хуурын эртний 100 гаруй үзмэрийг дэлгэх нь
Монгол туургатан хэл хуурын нийгэмлэгээс нүүдэлчдийн язгуур өв хөгжмийн нэгэн чухал соёл, зэмсэг болох аман хэл хуурын талаарх агуулгыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичигт тусгахаар судалгаа, мэдээлэл боловсруулж буй билээ. Хүн төрөлхтний эртний хөгжим гэгддэг Аман хэл хуурын дэлхийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 30-нд олон улс даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөө жил манай улс эл өдрийг “Эртний хэмнэл-эдүгээ цагийн хөг аялгуу” уриан дор тэмдэглэхээр болсныг тус нийгэмлэгээс мэдээлэв. Үүний хүрээнд “Чингис хаан” үндэсний музейд уг өдөрт зориулсан цогц үйл үйл ажиллагааг түүх судлаачид, хөгжмийн багш нарыг хамруулан зохион байгуулах гэнэ.
2025-11-29
Дамбадаржайлин хийдийг сэргээн засаж, шашин, соёлын цогцолбор байгуулна
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах Дамбадаржайлин хийдийг хуучин дүр төрхөөр нь сэргээн засаж, шашин, соёлын цогцолбор байгуулна. Ингэхдээ уг хийдийг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн жишгээр тохижуулж, шашны аялал жуулчлалыг хөгжүүлэн, соёлын биет, биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд сэргээн босгох гэнэ. Мөн байгалийн тогтоц, түүхэн дурсгалыг хуучин хэвээр нь хадгалан үлдээх аж. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, авто, дугуйн зам, зогсоол зэргийг цогцоор нь байгуулах бөгөөд хүрээлэн буй орч ны байгалийн тогтоц, түүхэн дурсгал, ногоон байгууламжийг хамгаалж, нөхөн сэргээхийг чухалчилж буй юм.
2025-11-28
Тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэг гал унтраах багаж хэрэгсэлтэй болов
Тусгай хэрэгцээт иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах, болзошгүй гал түймэр, ослын үед бэлэн байдлыг хангах, тэдний сурч боловсрох таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 29, 116 дугаар сургууль, 186 дугаар цэцэрлэгт гал унтраах анхан шатны багаж, техник хэрэгсэл гардуулан өгөв.
2025-11-28
Өрхийн эмч нар дараагийн шатны эмнэлэгт цахимаар цаг олгоно
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор анхан шатныхаас дүүрэг, улсын эмнэлгийн цаг захиалгыг цахимжуулах нэгдсэн систем ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, өрхийн эрүүл мэндийн төвдөө үзүүлээд, лавлагаа шатлалын эмнэлэгт хандах шаардлагатай бол өрхийн эмч тухайн үзлэгийн цагийг цахимаар олгох нь байна. Ингэснээр тусламж, үйлчилгээний дараалал эрс багасах гэнэ.
2025-11-28
Дэлхийнхэн зөөлөрч байна
Сүүлийн үед олон орны Засгийн газар хүрээлэн буй орчин, амьтан ургамлын талаарх бодлогоо эргэн харж, хүнлэг энэрэнгүй шийдвэрийн эрэлд гарах болсон нь хүн төрөлхтөн аливаад илүү нухацтай ханддаг насандаа ирж, ухаажиж, “зөөлөрч” яваагийн шинж гэж биологийн ухааны нэгэн доктор хошигнон өгүүлжээ. Нөгөө талаасаа нөхцөл байдал ингэхээс өөр гарцгүй болгож буй.
2025-11-28