“Усан тойрог”-т саатаарай
Усны газар болон “Мянганы сорилтын сан”-гийнхан хамтран “Усан тойрог” гадаа талбайн нээлттэй үзэсгэлэнг “Улаанбаатар” цэцэрлэгт хүрээ¬лэнд зохион байгуулж байна.
2025-10-07
Ерөнхийлөгчийн албыг гурван өдөр хашсан нь
Тэрбээр Горбачевыг огцруулж Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болж буйгаа 1991 оны наймдугаар сарын 19-нд зарласан ЗСБНХУ-ын түүхэн дэх цорын ганц Дэд Ерөнхийлөгч, Онцгой байдлын улсын хорооны тэргүүн юм. Цаашдаа түүнд шүүхийн тогтоол, шоронгийн замнал нүүрлэж улмаар ор тас мартагдсан. 1991 оноос өмнө энэ албан тушаалын шатаар эрчимтэй өгсөж, ажил төрлийг гялалзуулж явсан юм.
2025-10-07
УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайдыг Ёс зүйн дэд хороонд өгөв
УИХ-ын гишүүн Д.Ганмаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд өгч буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. УИХ-ын тухай хуулийн 27.5.5-д “Ёс зүйн дэд хороо гишүүний ёс зүй, сахилга, хөрөнгө, орлогын мэдүүлэг, чуулганы хуралдааны дэг сахиулах асуудлыг эрхэлнэ гэж заасныг удирдлага болгон дараах гомдлыг гаргаж байна.
2025-10-07
О.Цогтгэрэл: МАН олон жил иргэдээ хуурсны гор гарч байна
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өчигдөр болж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тэргүүтэй хүмүүсээс мэдээлэл сонсож, асуултдаа хариулт авсан байна. Инфляцыг ирэх онд хамгийн ихдээ зургаа, 2027 онд таван хувь байлгахаар төсөлд тусгасан аж. Мөн ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.
2025-10-07
Г.Дамдинням: 55 дугаар тогтоолоор биржийн арилжааг илүү дэмжсэн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр мэдээлэл хийж, Засгийн газрын 55 дугаар тогтоол төсөвт 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх мэдээллийг няцаав. Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгжүүд тухайн бүтээгдэхүүнийхээ дөрөвний нэгийг биржээр арилжаалсан тохиолдолд АМНАТ-ийг биржийн арилжааны үнээр тооцож ногдуулахаар уг тогтоолд тусгасан аж.
2025-10-07
БНХАУ-д хар салхины улмаас 350 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлжээ
БНХАУ-ын Гуандун болон Хайнань мужид Матмо хар салхины улмаас 350 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Тус улсын Үндэсний цаг уурын төвийнхний мэдээлснээр Гуандун мужийн Жаньжян хотод өнгөрсөн ням гарагт салхины хурд цагт 151 км-т хүрч ширүүссэн байна. Улмаар “улаан” буюу хамгийн аюултай түвшний сэрэмжлүүлэг гаргаж, орон нутгийн бүх нислэгийг цуцлан, нийтийн тээвэр болон үзвэр, үйлчилгээ, олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоосон аж.
2025-10-07
Багш нар Төв талбайд өдөр бүр 11.00-15.00 цагт суулт зарлана гэв
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан Төв талбайд өнгөрсөн сарын 28-нд жагсаал зохион байгуулсан. Тэгвэл эл жаг¬саал төдийлөн үр дүнд хүрч чадаагүй учраас багш нар Сүхбаатарын талбайд өдөр бүр 11.00-15.00 цагт суулт зарлахаар болжээ.
2025-10-07
Утаажилтын бүсээс 223 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангажээ
Нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 37 сумд өнгөрсөн долоо хоногт аюулт үзэгдэл, ослын 109 дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, зургаан иргэний амь аварчээ. Мөн 223 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг нь хангаж ажилласан байна.
2025-10-07
Шатахууны хомсдол үүсгэж, үнэ нэмэх гэв үү
Нийслэлд төдийгүй орон нутагт зарим шатахуун түгээх станц (ШТС)-д АИ-92 төрлийн шатахуун хомсдож, олгохгүй байна гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, иргэн А өнгөрсөн ням гаргийн орой Офицерын автобусны буудлаас эхлээд зүүн тийш “Петровис”, “Сод Монгол” зэрэг хэд хэдэн станцаас АИ-92 шатахуун авах гээд чадаагүй тул АИ-95 шатахуун авахаас өөр аргагүйд хүрчээ.
2025-10-07
“Чимээгүй хотын жолооч”-ийг “Оскар”-т сойно
98 дахь удаагийн “Академи авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино”-ны урьдчилсан шалгаруулалтад манай улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киног шалгаруулжээ.
2025-10-06
“OpenAI” дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компани болжээ
Хиймэл оюуны чиглэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “OpenAI” зах зээлийн үнэлгээгээр Илон Маскийн “SpaceX”-ийг ардаа орхижээ. Өөрөөр хэлбэл “OpenAI”-ийн хувьцаа 500 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй хувийн компани болсон байна. Мөн тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн үед хурдацтай өсөж буй бөгөөд “OpenAI”-ийн орлого энэ оны эхний хагас жилд өнгөрсөн онынхоос 16 хувиар өсөж 4.3 тэрбум ам.долларт хүрчээ.
2025-10-06
Дональд Трампыг дүрсэлсэн зоосны нооргийг танилцуулав
АНУ тусгаар тогтнолоо баталгаажуулсны 250 жилийн ойг тохиолдуулан Дональд Трампыг дүрсэлсэн нэг ам.долларын зоос үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлсэн билээ. Тэгвэл тус улсын Сангийн яамнаас эл зоосны нооргийг өнгөрсөн баасан гарагт танилцуулжээ. Зоосны нэг талд “Fight, fight, fight” гэж бичсэн бөгөөд Трампын толгойны ард Америкийн далбааг дүрсэлсэн байна. Харин эсрэг талд нь liberty буюу эрх чөлөө, in god we trust буюу бид бурханд итгэдэг хэмээн бичжээ.
2025-10-06
Уур амьсгалын өөрчлөлтийг гэрэл зургийн хальсанд буулгаарай
Үндэсний газар зүйн нийгэмлэгээс Монгол дахь гэрэл зургийн кемп арга хэмжээг ирэх сарын 10-14-ний хооронд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ. Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүс дэх Байгаль орчин, эрүүл мэндийн асуудал хариуцсан Ази, Номхон далайн төв, тус байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газар энэхүү арга хэмжээг дэмжиж оролцох юм байна.
2025-10-06
Японы Засгийн газрыг ямар хүн толгойлох гэж байна вэ
Үзэл бодлоороо Маргарет Тетчер гэгддэг, 64 настай хатагтай Санаэ Такаичи ялбал хамгийн залуу Ерөнхий сайд болох байсан 44 настай Шинжиро Коизүмийг хоёрын даваанд ялж Либерал-Ардчилсан намын даргаар сонгогдоод арваадхан хоногийн дараа Парламент дээр болох Засгийн газрын тэргүүний сонгуульд ялахад эргэлзэх юмгүй гэцгээж байна. Эрх баригч намын даргын сонгууль өнгөрсөн бямба гарагт болсон юм. Ийнхүү тэрбээр Японы түүхэнд анхны эмэгтэй Ерөнхий сайд болох дээр тулаад байна.
2025-10-06
ТӨСВИЙН ШИНЭЧЛЭЛ: Эрэлтэд түшиглэсэн Нео-кейнсийн арга барил, сэтгэлгээнээсээ салъя
Дэлхийн банк энэ оны зургаадугаар сард “Монгол Улсын төсвийн судалгаа: Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх төсвийн шинэчлэл” сэдэвт тайлан гаргасан. Энэ тайланд төсвийн шинэчлэлд анхаарах асуудлаар олон санал, зөвлөмж өгчээ. Монгол Улсын 2026 төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед төсвийн шинэчлэлийн зарим онцлох санал, үндэслэлийг хуваалцаж байна.
2025-10-06
Гадаадын иргэн, хуулийн этгээд Монголын хөрөнгийн зах зээлд “тоглох” боломж бүрдүүлнэ
Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хийж буй онцлох ажлуудын талаар хэлэлцлээ. Тухайлбал, “Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй ажлын хэсгийн тайлантай танилцсан байна.
2025-10-06