Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Өвлийн саруудад зүүн аймгуудад олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох нь

Цаг уурын байгууллагаас гаргасан улирлын ерөнхий төлөвөөр энэ сард баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын баруун, говийн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас Хангайн уулархаг нутгаар ахиу орох төлөвтэй байна. Харин арваннэг, арванхоёрдугаар сард зүүн аймгуудын нутаг, төв болон говийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас арваннэгдүгээр сард нутгийн зүүн хэсгээр, арванхоёрдугаар сард зүүн хойд хэсгээр ахиу орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагынхан мэдээлэв.
2025-10-01

Давлагаа болорших дайд

Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэхээр боллоо. 2009 онд анхны БАЛДОРЖ шагналын шилдгүүдийг тодруулсан бөгөөд тухайн үеийн “Өдрийн сонин”-ы тоймч Баастын Золбаяр “Давлагаа болорших дайд” аян замын тэмдэглэлээрээ “Шилдэг-9”-д шалгарсан юм.
2025-10-01

Унц алтны ханш 3831 ам.долларт хүрч түүхэн амжилт тогтоов

Алтны ханш олон улсын зах зээлд унц тутамдаа 3831 ам.долларт хүрч, урьд хожид байгаагүй дээд түвшиндээ хүрлээ. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс улбаатай гэнэ. АНУ-ын төв банк болох Холбооны нөөцийн банкны бодлогын хүү буурах магадлал нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг өсгөж, алт зэрэг аюулгүй хөрөнгө рүү урсах хандлагыг эрчимжүүлжээ. Мөн 2025 оны арванхоёрдугаар сарын гэрээт ханш 1.1 хувиар нэмэгдэж, 3850.80 ам.долларт хүрсэн нь энэ зах зээл ирэх саруудад ч өндөр хэвээр байна гэсэн хүлээлтийг харууллаа гэж шинжээчид үзэв.
2025-10-01

Г.Занданшатар нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэхийн тулд Б.Энхбаяртай хүч хавсарна

Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын танхимдаа сэлгээ хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж буйгаа өчигдөр мэдэгдэв. Долоодугаар сарын 9-нд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоосноор тэнд нүүрлэсэн нүүрсний хулгайн олон арга замыг таслан зогсоож, холбогдох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн гэнэ. Нүүрсний хулгайтай тэмцэх гэсэн нэрийн дор тэрбээр МАНын даргын сонгуульд ялагдсан “бухимдлаа” гаргаж, хариу арга хэмжээ авч буй аж.
2025-10-01

ЮНЕСКО-д бүртгүүлсэн шим мандлын нөөц газрын тоо 12 боллоо

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 37 дугаар хурлаар Хомын талын байгалийн цогцолборт газрыг албан ёсоор бүртгэж, баталгаажууллаа. Энэ сарын 26-28-нд болсон хурлын үеэр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Чинүүхэй, Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг Хомын талын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Ц.Мөнхбат нар батламжаа гардсан аж.
2025-09-30

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн, баруун тал орц, гарцтай болох нь

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дахин хоёр хаалга шинээр барьж орц, гарцыг нэмэгдүүлэхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 17, 18, Баянзүрхийн 26, 36 дугаар хорооны иргэдээс ийм санал удаа дараа ирүүлсэн тул уг хүсэлтийн дагуу цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн урд “Маршал таун” хотхон талд, баруун хойно буюу “И-Март” худалдааны төв чиглэлд хүйтрэхээс өмнө хоёр хаалга барих гэнэ.
2025-09-30

Шилдэг баримтат киноны шагналыг “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлд олгов

Австралийн кино найруулагч Габриел Брэди Германы “Chromosom films” болон Монголын “Гуру медиа”-тай хамтран бүтээсэн “The Wolves always come at night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээлийг 2026 оны Оскарын наадмын “Шилдэг гадаад хэл дээрх кино” төрөлд Австрали улсаас өрсөлдөхөөр болсон. Тэгвэл БНХАУ-ын Фүжоү хотод энэ сарын 27-нд болсон 12 дахь удаагийн “Торгоны зам” олон улсын кино наадмаас “Чоно үүр шөнөөр ирдэг” бүтээл “Golden silk road” буюу Шилдэг баримтат киноны шагнал хүртжээ.
2025-09-30

Жүжгийн зохиолын улсын уралдаанд залуус өнгөлжээ

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудын үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор “Утга зохиолын долоо хоног” аяныг энэ сарын 22-28-нд орон даяар амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд зохиосон жүжгийн зохиолын улсын уралдаанд шинэ залуу уран бүтээлчид, туршлагатай зохиолчид түүхэн, орчин үеийн, хүүхэд, залуучуудын сэдвээр уран бүтээлээрээ өрсөлдөв.
2025-09-30

Гар дамжсан газрын жижигхэн хэлтэрхий

Британийн эзэнт гүрэн 70 жилийн өмнө Шотландын арлуудаас зүүн тийш 400 орчим километр зайд байх жижиг арлыг өөртөө нэгтгэсэн байдаг. Энэ Роколл арлыг хэрхэн Британийх болгосныг Хаант улсын коммандер 1955 онд ВВС-гийн сурвалжлагчид ярьжээ. Гэвч өнөө хүртэл маргаан тасрахгүй байна.
2025-09-30

АНУ-ын Мичиган мужид зэвсэгт халдлагын улмаас дөрвөн хүн нас баржээ

АНУ-ын Мичиган мужийн Гранд Блан хотын мормончуудын сүмд орон нутгийн цагаар уржигдар 10.00 цагийн орчимд зэвсэгт халдлага гарчээ. Мөргөлийн үеэр галт зэвсэгтэй этгээд сүмд дайран орж, халдлага үйлдсэний улмаас дөрвөн хүн нас барж, найман иргэн шархаджээ. Халдлага үйлдсэн этгээд нь 40 настай Томас Жэкоб Сэнфорд бөгөөд тэрбээр тус сүмийн автомашины зогсоол дээр цагдаа нартай буудалцах үеэрээ нас барсан аж.
2025-09-30

Ирэх сарын 3-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

Намрын налгар өдрүүд үргэлжилж, цаг агаар тогтуун дулаан байгаа бол энэ долоо хоногийн сүүл буюу пүрэв, баасан гаргаас зарим нутгаар хур тунадас орж сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.
2025-09-30

Д.АЛДАРЖАВХЛАН: Бага хурлын 442 гишүүний баталсан журмын дагуу л даргаа сонгосон

МАН-ын Бага хурлын наймдугаар хуралдааны үр дүнтэй холбоотой маргаан гарсаар байна. Ялагдсан талынхан ирц, санал хураалттай холбоотой гомдол гаргаж буй юм. Энэ талаар МАНын нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан, Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар нар нь өчигдөр дахин тодруулга өглөө.
2025-09-30

“Намрын ногоон өдрүүд”-ээр 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийв

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2025” үзэсгэлэн, худалдааг өнгөрсөн долоо хоногийн турш явуулж дууслаа. Өнөө жилийн намрын ургац, шинэ бүтээгдэхүүний үзэсгэлэн, яармагт 21 аймгаас 200 гаруй тариаланч, хоршоологч болон хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч 300 гаруй хүн оролцсон байна. Үүний үр дүнд нийт 2.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өнгөрсөн оныхоос 400 сая төгрөгөөр нэмэгдсэн дүн болохыг албаныхан мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн жилийн “Намрын ногоон өдрүүд”-ээр 1.8 тэрбум төгрөгийн худалдаа хийжээ.
2025-09-30

УИХ-ын гишүүнд тэтгэмж олгох зохицуулалтыг хүчингүй болгох санал гаргажээ

УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дууссанаас хойш ажил эрхлээгүй бол 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгодог зохицуулалтыг хүчингүй болгох өргөдөлд иргэдээс санал авч эхэлжээ. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.9 дэх хэсэгт “Хэрэв гишүүн бүрэн эрх дуусгавар болсноос хойш ажил эрхлээгүй бол 12 сарын хугацаанд гишүүний үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, бага цалинтай ажилд орсон бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж заасан.
2025-09-30

З.МӨНХ-ОРГИЛ: Монгол Улс чухал ашигт малтмалын нөөцөө ашиглан хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангах боломжтой

Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч З.Мөнх-Оргилтой ярилцлаа. Тус байгууллагаас хөгжиж буй Азийн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг шинжилсэн “Азийн хөгжлийн төлөв” эдийн засгийн тайлангаа есдүгээр сард шинэчлэн танилцуулдаг билээ. Үүнээс Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг онцлон ярилцсанаа хүргэе.
2025-09-30

Зээлжих зэрэглэлийн оноо иргэдийг сүрдүүлэх “зэвсэг” болж хувирав уу

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ өнгөрсөн тавдугаар сарын 16-нд баталсан. Үүний дагуу манай улс “хар жагсаалт” хэмээх ойлголтыг халж, нэмэлт, өөрчлөлт оруулсан Зээлийн мэдээллийн тухай хуулийг энэ сарын 10-наас албан ёсоор мөрдөж эхэллээ. Өөрөөр хэлбэл, хүн бүр зээлжих зэрэглэлийн оноотой болсон юм. Ингэснээр “хэвийн”, “анхаарал хандуулах”, “хэвийн бус”, “эргэлзээтэй”, “муу” гэх мэтээр иргэдийн зээлийн түүхийг хар, цагаан гэж ялгахгүйгээр эрсдэлийн интервалуудад хувааж, илүү бодитой үнэлгээ хийх боломж бүрдүүлсэн гэж ойлгож болно.
2025-09-30

Асуудлаа шийдтэл УИХ-ын чуулганыг удирдахгүй байхыг Д.Амарбаясгалангаас шаардлаа

УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр Улс төрийн зөвлөлтэйгөө хамтарч өргөтгөсөн хуралдаан хийжээ. Улмаар эрх баригч МАН-д үүсээд буй зөрчил нь төрийн хямрал болох эрсдэл нүүрлэсэн, УИХ, Засгийн газар хоорондын зөрчил болон даамжирсан байна гэж үзсэн аж. Тиймээс зарим шаардлага, шийдвэр гаргасан байна. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар “УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон МАНын зарим өндөр албан тушаалтан авлигын, мөн эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй, түүнчлэн хуулийн байгууллага нь улс төрчдийн захиалгаар ажилладаг тухай эрх баригч намын хариуцлагатай албан тушаал хашиж байсан, одоо хашиж буй хүмүүс мэдэгдсэн учраас хуулийн байгууллага үүнийг шалгаж, тогтоох ёстой.
2025-09-30

Хүүхдүүд үйлдвэрлэлийн дадлагын ажлаараа нэгэндээ байшин барьж өгчээ

Хүүхдүүд үйлдвэрлэлийн дадлагын ажлаараа нэгэндээ байшин барьж өгчээ
2025-09-29

Дүрслэх урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулах “Эртний сайхан” үзэсгэлэнд саатаарай

Ахмад уран бүтээлчдийн ур ухаан, уран сэтгэмжит өвийг тээсэн “Эртний сайхан” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд олны хүртээл болгож байна. Урчуудын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эл үзэсгэлэнд өнөө жил 50 гаруй уран бүтээлчийн 61 бүтээлийг дэлгэснээрээ онцлогтой
2025-09-29

И.Цэлмүүн дэлхийн аваргаар тодров

Казазстаны Алматы хотод үргэлжилж буй өсвөр үеийнхний (8, 10, 12 хүртэлх нас) шатрын ДАШТ-д Монголын баг 88 орны тамирчидтай өрсөлдөж байна. Тэднээс охидын 12 хүртэлх насны ангилалд Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо ноён” клубийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер, улсын дөрвөн удаагийн аварга И.Цэлмүүн бодлого бодолтын төрөлд хамгийн өндөр болох 30 онооноос 29-ийг цуглуулан дэлхийн аваргаар тодорлоо.
2025-09-29