Автомашин эзэмшигчид жилд нэг удаа тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг төлөх үүрэгтэй. Өмнө нь татвараа төлөхийн тулд банкинд дугаарлан цаг зав алддаг байсан. Харин одоо Smartcar.mn автотээврийн хэрэгслийн анхны цахим систем хэрэглээнд нэвтэрсэн.
Цаашид Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас холбогдох байгууллагуудтай хамтран Smartcar.mn системд нэмэлт хөгжүүлэлтийг хийж 9 төрлийн үйлчилгээг шинээр хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнд:
- Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах хүсэлт гаргах үйлчилгээ;
- Тээврийн хэрэгслийн эзэмшигчтэй утсаар холбогдох үйлчилгээ;
- Ачиж журамлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл хүргэх үйлчилгээ;
- Авто засварын үйлчилгээний байгууллагуудын мэдээллийн үйлчилгээ;
- ЕC зөвшөөрөл олгох үйлчилгээ;
- Жолоодох эрхийн оноо шалгах үйлчилгээ;
- Жуулчны тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох үйлчилгээ;
- Иргэд замын хөдөлгөөний зөрчлийг фото зураг, байршлын хамт SMARTCAR application-р мэдээллэх;
- Төлбөртэй зогсоолын мэдээлэл хүргэх зэрэг болно.
Эдгээр үйлчилгээг шат дараалан хэрэглээнд нэвтрүүлэх юм байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.