Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоноор зам тээврийн осолд орох аюул дагуулдаг. Судалгаагаар нийт бүртгэгдсэн осол, хэргийн дийлэнх нь буюу 47,6 хувь нь 19.00-06.00 цагийн хооронд бүртгэгдсэн байна.
Иймд та ядарсан үедээ зайлшгүй тээврийн хэрэгсэл жолоодох шаардлага гарвал хөдөлгөөндөө зогсоон амрах хэрэгтэй. Энэ нь заавал удаан хугацаагаар байх албагүй бөгөөд аюулгүй жолоодлого хийхэд шаардагдах анхаарлын түвшинг сэргээхэд хэдхэн минут хангалттай юм.
Энд бүр удаан амрах тухай бус, харин мэрэлийн системээ түр амраах тухай яригдаж байгаа юм. Цөөн хэдэн минут амарч, эрүүл агаараар амьсгалаад дараа нь жолооны ард суухад л унтах аюул ард хоцорно.
Туршлагатай жолооч ч гэсэн нойр хүрсэн л бол зогсож амардаг.
Богино хугацаанд нойр сэргэхгүй бол замаас гарч тодорхой хугацаанд амрах хэрэгтэй. Монгол улсын Зөрчлийн тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрэмд “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон” заалтууд байдаг гэдгийг байнга санаж, жолоочийн үүргээ биелүүлж яваарай.
Эх сурвалж: ЗЦГ