УИХ-ын тогтоолоор, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд хэвээр хадгалах буюу царцаах, албан тушаалын зэрэглэл, цалингийн шатлал ахиулахыг 2017-2019 онд түр зогсоож, энэ талаар шийдвэр гаргахгүй байхыг бүх шатны төсвийн захирагч нарт даалгасан байна. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны 09.30 цагаас эхлэх Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хянан хэлэлцэнэ.