Нийслэлийн прокурорын газраас сэтгүүлчийг тагнасан гэх асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман хурлын үеэр хэлэхдээ "Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтнууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчиж нэр бүхий сэтгүүлч, хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа. Энэ хэрэгт холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж, Прокурорын хяналтад ирүүлснийг хянаж байна. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг гэрчээр холбогдуулан байцаалт авсан. Энэ асуудлыг мөн гомдлын дагуу холбогдох хуульд заасан ажиллагааг хийж шалгаж байна.
Ж.Батзандан гишүүнээс өөртэйгөө холбогдуулж, өөрийнх нь гаргасан гомдлыг ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тухайн үед нь шалгаад хариу мэдэгдэх хуудсыг гаргаж өөрт нь хүргүүлсэн. Гишүүн уг асуудлаар олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөөд байна гэж бид харж байна" гэв.
Захиалагч нь хэн болох, хэдэн хүн шалгагдаж байгаа талаар тодорхой мэдээлэл одоогоор өгөх боломжгүй байгаа гэнэ.