МҮЭ-ийн холбоо өнөөдөр буюу 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр цалин нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр эхлүүлэх, Хөдөлмөрийн хуульд Үйлдвэрчний эвлэлийн зөрүүтэй байгаа саналыг тусгуулахыг төр засгаас шаардаж байна. Үүнийхээ хүрээнд 13.00-16.00 цагт Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулах гэж байна.